Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.01.28 08:01

Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна

Нийгмийн сүлжээгээр "Гур­ван сая удаа үр хөндөлт хийгдсэн байна. Зөв бол бид гурав биш зургаан саяулаа байх байжээ" гэсэн жиргээ ойрмог нэлээд тархлаа. Үр хөндөлтийг хориглодог бай­сан бол бараг л зургаан сая иргэнтэй болох байсан юм шигээр ойлгож байх шиг. Хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүн үүнийг анх­лан тараасан нь үр хөндөл­тийг хориглох хуулийг бий болгох санаатайнх бололтой. Үр хөндөлтийн тухайд хүн бүр өөр өөрийн санал бодолтой байдаг. Тухайн хүний үзэл баримтлалыг хүндэтгэж үзэ­хээс аргагүй. Гэхдээ дэлхийн дийлэнх улс орнууд үр хөн­дөл­тийг хууль ёсных хэмээн үзэж хуульчилсан байдаг юм. Яагаад гэвэл ургийг тээж төрүүлэх, эх байх эрхээ өөрөө шийддэг байх нь ард­чиллын суурь зарчимд нийц­нэ гэж үздэгийнх билээ.


Дэлхийн улс орнуудын 25 орчим хувь үүнийг зөвшөөр­дө­г­гүй. Харин үлдэх 75 хувь нь сонголтоо эдлэх эрхийг өгсөн байдаг. Үр хөндөлтийн асуудалд хатуу хандлагатай газрууд бол Латин Америк, Африкийн орнууд. Европоос Ирланд, Мальта, Польш. Азиас Бангладеш, Индонез, Лаос, Шри Ланка, Филиппин гэх мэт. Дийлэнх шалтгаан нь шашны үзэл баримтлалын улмаас зөвшөөрдөггүй. Ха­рин ардчилсан улс орнуудад үүнийг хүний эрх, эрх чөлөө­ний илэрхийллээр авч үздэг.


Жендерийн тэгш эрхийн талаар хүчтэй тэмцдэг, энэ чиглэлд олон судалгаа шин­жил­гээний ажил хийсэн Авст­ралийн их сургуулийн багш, доктор эмэгтэйн яриа анхаар­лыг маань ихэд татсан юм. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квот гаргах тухайд тэр таагүй ханд­дагаа нуугаагүй. Уг нь түүний баримталдаг байр сууриар бол эмэгтэйчүүдийн тоог нэ­мэх боломж бүрийг л ашиг­ла­маар. Гэвч тэрээр квотоор орж ирсэн эмэгтэйчүүд тухайн намын байр сууриа илт дагаж, эмэгтэйчүүдийн эрхийг хам­гаа­лах тал дээр ажилладаггүй учраас квотын гишүүдэд итгэ­хэд бэрх гээд АНУ-ын Бүгд найрамдах намын эмэгтэй сенатуудыг шүүмжлэн жи­шээл­сэн нь үндэслэлтэй. Бүгд найрамдахчууд харин хуу­чин­саг үзэлтэйнхээ хувьд үр хөндөлтийг ихэд эсэргүүцдэг. Намынхаа байр суурийг дэм­жих үүднээс эмэгтэй гишүүд ч энэ талд нь зогсдог байна. Тэгэхээр жендер судлаачид эмэгтэй гишүүдийн тоо олон байхаас илүү эмэгтэйчүүд ээж болох эсэхээ өөрөө шийддэг эрхтэй байх нь хамгийн чухал аж.


Одоогоос хэдэн жилийн өмнө БНН-аас сонгогдсон сенатын гишүүн Кристофер Смит төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд нөхөн үржихүйн бодлого тэр дундаа үр хөндөлтийн талаар асуулга тавиад ам руугаа алгадуулж байсан удаатай. Хатагтай Хиллари Клинтон Бразилийн эмнэлэгт хүсээгүй жирэмслэлтийн золиос болсон эмэгтэйчүү­дийг харж, Африкт 12, 13 настай охидыг гэдсэндээ хүүхэд тээж байгааг үзэж бас үр хөндөлтийг зөвшөөрдөггүй Азийн орнуудад ч энэ бүхэн ямар асуудалтайг нотлоод, үр хөндөлт аюулгүй, баталгаа­тай бас хууль ёсных байх хэрэгтэй. Бас үүний зэрэгцээ аль болох үр хөндүүлэхгүй­гээр асуудлыг шийдэх мэдлэг мэдээллийг түгээхэд давхар анхаарах ёстойг хэлж байсан юм. Гэхдээ үр хөндүүлэх эсэ­хээ шийдэх эрх нь эмэгтэй­чүү­дэд үлдэх ёстойг онцолсон. Тэрбээр сенатын гишүүний нүд рүү харж байгаад ард­чил­лын бэлгэ тэмдэг болдог орны хууль тогтоогч ингэж ч ярих гэж дээ гэсэн шиг байр сууриа хатуу илэрхийлэхэд өнөөх нь эрхгүй дальдчиж байсан сан. Хиллари Клин­тон тэргүүн хатагтай байхаа­саа л өсвөр насны охидыг жирэмслэхээс сэргийлэх, мэ­дээ­лэл өгөх арга хэмжээнүү­дийг зохион байгуулж ажил­лаж ирсэн байдаг. Үнэхээр үр хөндөлтийг аюулгүй, хууль ёсны хүрээнд байлгахаас гадна хүсээгүй жирэмс­лэл­тээс сэргийлэх арга замуудыг таниулан сурталчлах арга боломжууд их бий. Түүнээс үр хөндөлт нь улс орны хүн амын тоог нэмэгдэхэд саад болж байна, эсвэл хэн нэгэн хүний амь насыг хороож бай­на гэдгээр нь асуудалд ханд­вал хэт өрөөсгөл. Тэгээд ч үр хөндөлтийг хууль бус гэж үзээд хуульчилбал ямар сөрөг үр дагавартайг иргэнш­сэн түүхийнхээ ул мөрөөс монголчууд мэднэ. Тэр хатуу хуулийн улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, ээж байх хувь тавилангаараа хохирсон хүмүүс ч нийгмийн дунд бий.


Хүүхэд ахуй цагт, нэг орцны хүмүүсийн амьд­рал уйлж, дуулсан ч хамтдаа байж дээ. Айлын маань эгч төгсөх жилдээ жирэмсэн болж, гадагшаа сургуульд явах хуваариа алдах нь дээ гэж орцныхон хэсэгтээ ярьсансан. Удалгүй өвгөн бариач гэрт нь ирсэн тухай, саван зуурч суусан тухай бас баа­хан ярьсан. Бас тэр орой бие нь огцом муудаж эмнэлэг аваад явсныг ч санаж байна. Тэр хаврын дуулиан тэгсгээд мартсан ч айлын маань эгч хүүхэд гаргаж чадахгүй болсон билээ. Хорио бүрийн цаана ийм гунигт амьдрал үргэлжилдэг. Хөдөөд ч хүүх­нүүд хашаан дээрээсээ үсрээд л зогсч байдагсан гэсэн ахмадуудын дурсамж сонсогддог. Харин тэр бүхэн хичнээн халуун амийг эрс­дэлд оруулж, эрүүл мэндээр нь хохироосныг хэлж мэдэх­гүй. Зарим судалгаагаар дэл­хийд жилд 80 мянган эмэгтэй баталгаагүй үр хөндөлтийн улмаас амь насаа алддаг гэдэг. Африкийн орнуудаас ганц Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс үр хөндөл­тийг хууль ёсных гэж зөв­шөөр­сөн байдаг. Саяхан таа­лал төгссөн Нельсон Ман­деллаг төр барьж байх үед буюу 1997 онд ӨАБНУ үр хөндөлтийн тухайд тун либерал хуультай болж чад­сан юм. Гэхдээ үүнийг олон жилийн тэмцэл зүтгэлийн үр дүнд олж авсан юм билээ. Тус улсад үр хөндөлтийг хууль­чилс­наар олон эмэгтэй амь насаа харамсалтайгаар алд­даг байдал багассан гэж бай­гаа. Яг үүнтэй эсрэгцүүлэн яригддаг нэг газар бол Польш. Польш коммунист дэглэм нуран унасны дараа­хан буюу 1994 онд үр хөндөл­тийг хориглосон юм билээ. Гэхдээ хориглосон гээд хэн ч үр хөндүүлээгүй гэвэл худлаа. Харин хууль бус үр хөндөлт ихэсч, баталгаагүй арга замаар үрээ хөндүүлэх үедээ эндэгсдийн тоо нэмэгдсэн байгаа юм. Үр хөндөлтийг хориглох асуудал яригдах үед үүнийг давхар бодол­цохоос аргагүй. Бас гэмт хэр­гийн золиос болж хүчиндүү­лэх үедээ жирэмсэн болсныг яахав гээд шийдэх зүйлс их. Амьдралын баталгаа байх­гүй, хүүхдэдээ сүү аваад өгөхийн чадалгүй хүмүүс бас яахав. Энэ зовлон бэрхшээ­лийн талаар үзүүлсэн "Вера Драке" хэмээх кино бий. Найруулагч Майк Лейхийн энэ бүтээл 1950-иад оны Лондонгийн амьдралыг харуул­даг. Бүсгүй хүний зовлонг нимгэлэх гэсэндээ үр хөндөлт хийдэг хижээл насны эмэгтэй хуулийн өмнө буруутдаг. Түүнд 18 жилийн хорих ял оноохоор хуульч­лагд­сан ч, үйлдлүүд нь дандаа хүнд тусалсан, хүний эрх чөлөө, сонголтыг эдлүүлж байсныг нь харгалзан үзээд 2,5 жилийн ял оноодог тухай гардаг билээ. Энэ кино Венецийн кино наадмаас "Алтан арслан" хүртсэн бөгөөд хэдийгээр уран сайхны бүтээл ч гэсэн амьдралд байгаа зөрчлийг гаргаж чадсанаараа ийн үнэлэгдсэн биз ээ.


Мэдээж хүний хорвоод ирж буй нэгэн шинэ амийг буцаана гэдэг хялбаргүй. Хүний мөн чанар, ухамсар хийгээд шашны үйлийн үр, нүгэл буян бодсон ч хэцүү. Гэхдээ үр хөндөлтийг хориг­лоно гэдэг дутахгүй том асуудлыг дагуулж байдгийг бодолцоосой. Үр хөндөлтийг хориглодог хуучны хатуу цаг 1989 онд Эрүүлийг хамгаа­лахын хуулиндаа өөрчлөлт оруулснаар өөрчлөгдөж бай­сан. Сүүлд 1998 онд Эрүүл мэндийн хуулийн 36 дугаарт үр хөндөлтийг эмнэлгийн нөхцөлд, номыг нь үзэж дипломыг нь гардсан эмч хүн хийх талаар тусгаж өгсөн байдаг. Энэ мэт шалгууруу­даа л чинад сайжруулан мөрд­мөөр. Дээрээс нь үр хөндөл­тийн хор уршгийг таниулсан мэдээлэл мэдлэгт тун анхаар­чих хэрэгтэй. Баталгаагүй эм хэрэглэхийг, оруулж ирэхийг хориглож болно. Манайд байдаг судал­гаагаар 1000 амьд төрөлт тутмын цаана 200 орчим үр хөндөлт бий гэсэн. Үр хөндөлтийг аль болох батал­гаатай орчин нөхцөлд, багасгаж цөөрүүлэх үндсэн мэдлэг мэдээллийг түгээх дээр ажиллах нь л  ононо. Гурван саяыг устгасан байна, тэгээгүй бол хүн ам маань зургаан сая болох байлаа гэх нь мөн чанарт таарахгүй. Хүний эрх, хүсэл сонголтыг хүндэтгэх, салба­рын оновч­той зөв бодлогын үндсэн дээр нөхөн үржихүйн үйл явц хэвийн явагдах учир­тай.  Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна. Хүнийг хүсч, хүндэлж ирүүлэх хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд