Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.01 12:02

Бакула Ренбүчи зочилж, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Ш.Чимэдцэеэтэй айл хэссэн цагаан сар

Жил жилийн цагаан сар сайхан болдог. Тэр дундаас тэр нэгэн цагаан сар ер мар­тагддаггүй юм. Нэлээдгүй цас орсон ч байж. Гэхдээ нар таатайяа ээсэн сар шинэдийн сайхан өдрүүд болж байлаа. Цагаан сар дөхөөд бууз,  банш  бэлдээд л хүүхдүүд бид ч тоглох завгүй аар саархан ажилд зарагдаж, хэр баргийн гэрийн ажилд оролцоод бай­даг­гүй аав маань ч ажилсаг болж, бурхан тахилын тоосоо арчиж, ээжийн ажил улам ихэсч, эмээ маань харин бид­ний баярын хувцсыг урлангаа  хараа муудсан тухайгаа гом­дол­лож суусансан. Битүүний өдөр ид ажил өрнөнө. Үүрээр сэрэхээс авахуулаад л өдөр­жин тоос шороо цэвэрлээд эхэлнэ. Энэ үеэр эмээгийн хэлэх ёс жаяг гэж тоймгүй олон. Тэр үгнээс  гарах хүн үгүй л дээ. 

Шинийн нэгний өглөө хүн болгон ааш зан сайтай, эмээ ээж хоёр хэзээ боссон нь мэдэхгүй идээ цагаагаа бэл­дэж, сэрэхгүй бол болохгүй гэсээр босгоно. Ээж, эмээ хоёр тэнгэр бурхандаа цай идээний дээж өргөж, аав галын бурхан баярлуулна хэмээн зуухан дээрээ   идээ­ний дээж тавина. Заавал яагаад цагаан сараар нэг ч тоосгүй байх ёстой юм гэж бид асууцгаана. "Лхам бур­хан айл болгоноор ордог юм. Хог шороотой айлаар орж ирдэггүй юм аа" л гэнэ.  Шинэдээр нэг ч муухай үг хэлж болохгүй л гэнэ.

   Яагаад ч юм шөнө  дөл  болтол гэрийн ажил хийсэн ч өглөө эрт сэтгэл догдлон босч сэрцгээлээ. Бүх зүйл шинэ болчихсон мэт. Ямар нэгэн догдлол нуугдаастай. Нар мандахаас өмнө боссон биднийг мөрөө гаргая гэсээр аав дагуулж гарлаа. Хажуу байрны орцоор орж байх шиг, мод,  төмөрт суусан гээд л янз бүрийн зан үйл хийх юм. Аавын зааснаар л хийгээд байгаа мөртлөө ангийнхаа хүүхдийг таарахаар баахан санаа зовно. Хамгийн ахма­даар нь эмээдээ золгоод дараа нь аав,  ээждээ золгож ерөөлийн сайхан үг хэлэлцэн байх зуур эхний зочид маань ирцгээлээ. Аавын найз нөхөд сонин содон хүн олон боло­хоор шавь нараас нь эхлээд хамаатны хүмүүс олны танил зохиолч яруу найрагч, улс төрчид эмээд минь золгохоор эрт ирцгээлээ.

Төд удалгүй аав "Морь цаг дөхөж байна. Бакула Рен­бүчи манайд ирнэ" гэдэг юм байна. Ирсэн зочид энэ үгийг сонсоод эрхэм гэгээнтнээс шинийн нэгний өдөр адис авчих санаатай тухлаад авлаа. Гэрт хүн багтах зайгүй болов. Тэд дараагийн айл хэсэхээ мартсан бололтой. Бакула Ренбүчи тэр үед Энэт­хэгийн Элчин сайд байсан бөгөөд аавтай маань ихэд дотно нөхөрлөдөг, манай­хаар зочлон ирдэг байсан юм. 

Ингээд зочин ирэх чимээ­нээр улаан хүрэн дээлээр гоёсон аав минь гэрийн шаахайгаа солихгүй хэр­нээ дээлэн дээрээ гадуур хувцас өмсөөд угтаж авна гээд гараад явлаа. "Гэрийн үүдэнд ирж байна" гэсэн атал  орж ирэхгүй алга болчихлоо. Ингээд намайг  "Юу болсныг мэдээд ир" гэж  эмээ хэлснээр бас гэрийнхээ шаахайтай гараад гүйчихлээ. Липт дуу­дах гэтэл харин дотор нь хүмүүс дүнгэнэтэл яриад,   орцонд хүмүүс липтээр биш явган алхаж дээшээ өгсөж байх аж. Липт гацсан нь тодор­­хой боллоо. Аавыг дуудтал липтэн  дотроос "Яаралтай липт засдаг хүн  дуудаарай. Энүүгээр явсан хүмүүст хэлсэн,  олохгүй бай­гаа бололтой" гэдэг юм бай­на. Хар гүйхээрээ цас туучин гүйх зуураа шаахайгаа цасанд алга болгож  бас л тэрүүхэндээ эрэл болж олж өмсөөд липт ажиллуулдаг эгчийг  олж авлаа. Баяр болж байгаа болоод ч тэр үү бай­шингуудын липтийг шалгаж явж таарав. Ашгүй хурдан оллоо. Учир байдлаа хэлж дагуулж явсаар липт онгойл­гуултал  нөгөө эгч нүд нь орой дээрээ гарах шахав. Тэр  эгчийн алмайрал л санаа­наас гардаггүй юм. Сар ши­нийн мэнд ч байхгүй гай­хан зогссон тэрээр "Энэ нөгөө хэн гуай мөн биз дээ" хэмээн Бакула Ренбүчиг харан итгэж ядан надаас асуусаар үлдэв.

Дотор нь байсан хэд бөөн инээдэм болсоор гарч ирлээ. Аав дан дээлнийхээ гадуур өмссөн хувцсаа тайлаад Бакула Ренбүчид нөмөргө­чихөж. Зуны ботинктой, ор­химж ороосон Бакула Рен­бүчи Монголын өвөлд дассан ч даарсан л биз ээ.

Харин липтэнд гацаад гарч ирсэн хэд маань гэр лүү орох гэтэл  айлд золгох гэж орцонд явсан хүмүүс "Багшид мөргөөд явъя. Ямар бэлгэ дэмбэрэлтэй юм" гэсээр ма­най­­хыг зүглэцгээлээ. Ингээд манай гэрийн хаалга хаагдах ч зайгүй давхраар нэг хүмүүс. Гоёлын хувцсаа муухай бол­чих­лоо гэж бодож байгаа ч янз алга. Газар сөхрөөд суучихаж.

Хаалга онгорхой таних танихгүй хүмүүс бүгд л багш ламд мөргөсөөр үд өнгөрч билээ. Нэгэнт олон хүн цугла­сан хойно аав ч хүндэт зоч­ныг бурхны ном айлдахыг хүсч, зочин маань ёсоор бол­гов. Угтаа бол Монголын цагаан сар ямар байдгийг  мэдэг гэж, бас бэлгэ дэмбэрэ­лээ бодож сар шинээр урьж ирсэн зочныг  маань сүсэгт­нүүд ингэж л угтсан юм. Ин­гээд Бакула Ренбүчи ч явах болж эмээ, ээж хоёр амьтан хүний бэлэг өгөх гэж мунги­наж байх зуур  хүүхдүүд бид харин айл хэсэхийн мөн болж тэднийг шамдуулав. Гэтэл дараагийн зочид маань ороод ирлээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, дуучин Ш.Чимэдцэеэ нар золгохоор иржээ. Д.Ням­сүрэн ах хотод ирэхээрээ Г.Мэнд-Ооёо ахынх манайх хоёроор л голдуу байж бай­гаад явдагсан. Харин Ш.Чимэд­цэеэ дуучных манай хажуу байр. Тэд насаар ааваас ах учир манайхан л түрүүлж очиж золгодог ч эмээг байгаа болохоор хүрээд ирсэн нь тэр. 

Золгож идээ цагаа, бууз  болсны дараа манайхантай хамт явж, нутгийн ахмад хүмүүсийнхээр золгохоор болов. Ингээд баахан дээл,  малгай болсон олны танил,  Сүхбаатар аймгийн хэдэн нөхөд,  ээж,  дүү бид олуулаа хэсэлдээ гарах нь тэр. Тэднийг хүмүүс таниад мэндэлж зол­гоод зам хоруулахгүй ч бай­гаа юм шиг санагдана. Хүүх­дүүд бид бол бэлэг авах гэж л яарч байгаа хэрэг. Ингээд аавын талын ахмад хүн болох нагац ах Борынд очихоор явлаа. Гэтэл орц андуураад орчихож. Хаалга нээсэн айл манай нутгийнх тэр тусмаа манай ангийн хөвгүүнийх байж таарав. Намайг хараад нэг их гайхса­наа цааш гүй­гээд явчихав. Айл андуурснаа мэдээд буцах гэтэл гэрийн эзэн "Нутгийн сайхан хүмүүс шинийн нэгэнд ингээд ороод ирж байхад юу гэж үүднээсээ буцаахав. Орцгоо л доо" гэлээ. Бид ч анхны айлдаа орж байгаа хойно ширээ тойрон сууцгааж,  гэрийн эзэд жавар үргээж дуу дуулж,  шүлэг уншихыг хүсээд нөгөө хэд маань жаахан цаарга­лан­гуй "Энэ сайхан дуучнаар дуулуулъя" гэсээр Ш.Чимэд­цэеэ эгчийг дуулахыг  хүслээ.  Ш.Чимэдцэеэ эгч ч уртын дууг гайхалтай дуулав. Гэтэл гэрийн эзэн санаа амарсан­гүй, "Заавал шүлэг уншуулна, ийм хүмүүс орж ирчихээд байхад алдас болно" гэв. Ингээд нэгэнт айл андуурч тэр тусмаа нутгийн айлд орж ирсэн хүмүүс шүлэг уншиж,  дуу дуулаад бараг л концерт тоглоод гарлаа. Ингээд бид дараа нь хажуу орц руу  зол­го­хоор зорьсон айл руугаа  орж, тэр өдөр үдэш болтол айл хэсч  билээ. Очсон айлын гийчид тэр хэдийг сонирхон сонжиж, хүндлэн золгож, харин хүүхдүүд бид бэлэгний­хээ сайхныг айл бүрийн гадаа гарч шалгасаар л шинийн нэгний үдэш болсон доо. Жил жилийн цагаан сар сайхан. Тэр жилийн цагаан сар сэтгэлээс харин гардаггүй юм.

Онцлох нийтлэлүүд