Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.04 09:02

Морин жилийн өнгө

Жил бүрийн цагаан сараар бэлгэ дэмбэрэлтэй ерөөлийн сайхан үг хэлэлцэж ярилцдаг. Энэ ерөөл нь ирэх жилд сайн сайхан байхыг бэлгэддэг учиртай. Ялгуулсан хэмээн модон морин жилдээ улс орон маань дэгжин дээшилж, хөгжин мандахын өлзий буяныг бодож энэ жилд болох сайн сайхан зүйлийг тоймлон хүргэе. Нар наашил­сан  энэ өдрүүдэд  өвөл үзээ­гүй хүйтнийг илүү сартай энэ хавар  л үзэх  бололтой.  Хөгшчүүдийн ярих нь шинэ­дээр сар дээр мандсан нь үүнийг  нотолж буй хэрэг гэнэ. Гэвч цаг наашилж байгаа хойно урин дулаан цаг ирдгээрээ ирэх нь жам юм.  

   Зурхайгаар бол үр тариа цэцэг жимс дэлгэрч налгар сайхан байх бөгөөд ашиг орлого арвинтай байна гэсэн нь ерөөлөөр болог.

     Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давосын уулзалт саяхан болж өндөр­лө­сөн. Уг чуулганаар Монго­лын хөгжлийн хувилбаруу­дын талаар тусгайлан  ярилц­сан. Ийнхүү онцгойлон авч хэлэлцэж байгаа нь өөрөө Монголын эдийн засагт анхаа­рал хандуулсан, сай­жир­на гэж үзсэнийх гэж ажиг­лагчид хэлж  байгаа. Эдийн засгаас гадна улс төрийн зөв бодлого ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулч­ла­лын салбар, үйлдвэржил­тийг хөгжүүлэх тал дээр анхаа­ран ажилла­вал үр дүн­тэйг онцолсон байна. Мөн манай хоёр хөрш дэлхийн эдийн засгийн тавь гаруй хувийг бүрдүүлдгийн хувьд 2040 он хүртэл хөгж­лийн эрчимтэй загвараар хөгжих бөгөөд энэ тохиол­долд Мон­го­­лын эдийн засаг дагаад хөгжих боломжтой гэж үзэж байгаа аж.   

   Яг энэ үед   Монгол орон маань дэлхийн заавал аялж үзэх ёстой долоон орны тоонд багтжээ. Нүүдэлчдийн амьд­ралыг боди­тоор нь харъя гэвэл Мон­голыг зориорой гэж тодотго­сон байна лээ.  Тэгэ­хээр манайх руу энэ жил жуулч­дын цуваа хөврөх болов уу гэсэн таамаг байна. Үүний зэрэг­цээ бизнес эрхлэ­хэд таатай орнуу­дын жаг­саал­тад арван байраар  урагшилсан нь бас л чихэнд чимэгтэй  сайхан мэдээ байлаа. Өнгөрсөн жил 64 дүгээр байрт орж байсан бол энэ жил 54-т орж урагшилж.

Засгийн газраас нэгэнт энэ оныг үйлдвэржилтийн жил болгон зарласан, тий­мээс энэ жил бүтээн байгуу­лалт өрнөсөн жил болох болов уу.  Хөшигийн хөндийн онгоцны буудлын ажил үргэлжлэх юм байна. Мөн  ирэх  онд 2000 орчим км зам тавигдаж нэмж зургаан  аймаг автозамаар холбогдоно. Шинэ төмөр замын ажил эрчимтэй урагшилна.

МАК-ын байгуулж буй цементийн үйлдвэр ашиглал­тад орно. Завхан аймагт Тэлмэний дулааны цахил­гаан станц баригдаж эхлэхээр болсон байна. Дарханд то­моо­­­хон арьс ширний үйлдвэ­рүүдээ нээхээр болж байгаа.

Өнгөрсөн онд парламент Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан нь нэг хэсэг нүүр буруулаад байсан хөрөн­гө оруулагчдыг нааш татах гэсэн эхлэл болов уу. Мөн Монголын эдийн засагт чухал нөлөөтэй Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  батлагдсан.

Ханш нь унасан байсан төгрөгийн ханш чангарна гэсэн прогноз гараад байгаа. Хэдийгээр могой жилд уул уурхайн салбар олон хүчин зүйлийн улмаас уналтын байдалтай байсан ч  жилийн сүүлээр нааштай мэдээнүүд сонсогдож эхэлсэн. Тухайл­бал дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэнэ гэсэн таатай мэдээлэл сонор мялаав. Мөн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуу­лал­тын санхүүжилтийг энэ жилийн эхээр шийдэхээр болж байгаа нь уул уурхайн салбарын дахин сэргэлтийн жил болох бас нэгэн  горьд­лого төрүүлж байгаа. Түүнч­лэн  нүүрсний экспортоо нэмэг­дүүлэхээр төлөвлөсөн байгаа гэсэн.

Энэ бүхнээс харахад бүтээн байгуулалт өрнөж, уул уурхай, үйлдвэржилт бүтээн байгуулалт сэргэвэл Давосын чуулга уулзалт дээр хэлсэнч­лэн Монгол Улсын эдийн засаг сэргэх бүрэн боломж байна. 

Манай улсад хөдөө аж ахуйн салбар чухал байрыг эзэлдэг. Тэгвэл энэ жил газар тариалан, мал аж ахуйд маань нэлээд таатай алха­мууд хийх болов уу. Өнгөрсөн оныхоос даруй 14 хувь илүү буудай тариалж, тэр хэмжээ­гээр гурил бэлтгэж дотоодын хэрэгцээгээ хангана гэнэ лээ. Техник технологийн шинэч­лэ­лийг олон хувиар хийхээр төлөвлөсөн байна. Мөн малын­хаа ашиг шимийг зөв хуваарилж, эдийн засгийн эргэлтэд оруулах  хэд хэдэн ажлыг шат дараатай хэрэгжүү­лэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд манайх урлаг, спортынхон  олимп, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд ам­жилт­­тай оролцох болсон. Энэ жил ч өмнөх жилүүдийнх шиг амжилт үзүүлнэ гэж най­даж байна. Энэ жилийн хувьд Үндэсний спортын Их наа­дам болно. Спортын салбарт болох хамгийн эхний үйл явдал бол Сочигийн өвлийн олимп. Манайхаас цанын төрөлд хоёр тамирчин орол­цо­хоор мордсон. Мөн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бра­зилд болно. Монголын тамир­чид өрсөлдөхгүй ч бүтэн сар үргэлжлэх энэ тэмцээн мон­гол­чуудыг ч дэлгэцнийхээ өмнө  нойроо хулжаан үзэхэд хүргэнэ.  Ирэх зун жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох ОХУ-ын Челя­бинск хотод болох бөгөөд манай тамир­чид амжилт үзүүлнэ гэж найдаж  суух цаг ирнэ.

Харин технологийн сал­барт "Apple"-ийн шинэ бүтээ­лүүд тэсрэлт авчирна гэж тус компанийхан мэдэгдэж бай­гаа. Энэ оны дөрөвдүгээр сард харин "Windows XP" үйлдлийн систем тэтгэвэртээ гарах нь. Мэдээж энэ систе­мийг ашиглаж болох ч компью­терээ халдлага, виру­сээс хамгаалж чадахгүй бол­но гэсэн үг. Тиймээс "Windows 8.1" үйлдлийн системийг ашиг­­­лахаас өөр аргагүй болно.

Сонгуульдсаар залхсан Монголын ард түмэн энэ жил сонгуульгүй нэг хэсэг амар байх нь. Харин дэлхийн хэд хэдэн оронд парламентын болон Ерөнхийлөгчийн сон­гууль болно. Мөн дэлхийн анхааралд Европын гишүүн 28 оронд Европын парламен­тыг сонгох санал хураалт явагдана. Хойд хөршид маань спорт, улс төрийн  үйл явдлын нэлээдгүй олон арга хэмжээ болохын нэг нь их наймын дээд хэмжээний уулзалт мөн л Сочи хотод болно. Уламжлал ёсоор АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын ерөнхий ассамблей хурал­дана. Харин Өмнөд Солон­гост Азийн наадам болно.

Авлигатай тэмцэх үндэс­ний хөтөлбөр Ерөнхий­лөг­чийн зүгээс боловсруулж бай­гаа бөгөөд удахгүй иргэд олон нийтээр хэлэлцүүлэх юм гэсэн. Дэлхийд болон Мон­голд энэ мэт олон үйл явдал өрнөнө. Амьдрал баян хойно  төлөвлөж төсөөлөөгүй зүйл ч олон болох биз. Сайн нь олон байг л гэж хүлээж сууя.

Онцлох нийтлэлүүд