Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.05 02:02

Өмссөн хувцас бус үзүүлэх амжилт чухал

    "Сочи-2014" өвлийн олимп хаяанд ирчихлээ. Энэхүү олимп улс орон бүрийн анхаарлын төвд байгаа билээ.  Манай улсаас цанын төрөлд хоёр тамирчин оролцохоор мордоод байгаа. Монголын тамирчид Австри улсын "Ramsu" баазад  хамтарсан бэлтгэлд гараад эхэлчихсэн сураг ч байна. Одоо зөвхөн тэмцээнд хэрхэн оролцож ямар амжилт үзүүлэхийг спорт сонирхогчид хүлээх үлдлээ. Гэхдээ манайх цанаас өөр өвлийн спортын төрөлд хүч үзчихээр олигтой тамирчид байхгүй. Нөхцөл ч муу гээд хэлчихэд болно. Одоо ч гэсэн үзүүлэх амжилт нь бараг л тодорхой. Гэхдээ л ганц дайчин ганцаардахгүй гэгчээр энэ том олимпод оролцож буй хоёр тамирчнаа монголчууд сэтгэл дундуур мордуулчихсан. Учир нь тэдний олимпод өмсөх хувцастай холбоотой шуугиан нэлээдгүй гарсан. Уг нь энэ чинь спортын наадам биз дээ. Тэрнээс биш хэн гоё, ганган хувцас өмссөн нь түрүүлнэ гэсэн заалт байхгүй. Яахав монголчууд хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг зүйр үгийнхээ гаргалгаатай яг таг барьцалдчихаад байгаагийн нэг илрэл.  Тэгээд ч манайхан шиг гаднах төрхөндөө анхаардаг улс ховор

Мэдээж олон орны тамирчдын дунд бас нэг доожоогүй, өнгө гундуу байж болохгүй байх л даа. Гэхдээ ямар хоёр цаначин маань очоод хувцасаараа гулгаж уралдах гээд байгаа биш дээ. Тэд бол тамирчид. Загварын наадамд оролцох гэж яваагүй. Энэ асуудлыг нэг дэвэргээд, нэгнийгээ харааж, зүхээд байх ч албагүй. Харин үүний оронд хоёр тамирчны амь насны даатгал, тэмцээнд оролцох цана, бусад эд хэрэгслийнх нь тал дээр санаа тавих ёстой юм.

Тэгээд амжилт гаргаад эх орныхоо нэрийг гаргаад ирээсэй гээд сайхан ерөөгөөд үдэж өгөх байлаа. Гар бариад амжилттай оролцоорой гэхийн оронд "хөгшөөн өмссөн хувцас чинь нэг л биш ээ" гээд байхаар цаадах хүмүүсдээ таатай санагдахгүй л байх. Ер нь тэгээд манай олимпийн хорооныхон тамирчдадаа зориулаад тогтсон өнгийн хувцас гаргачихвал байнга ийм хэл ам дэгдээд байхгүй болов уу.  Түүнчлэн цаашид хувцас мэтийн зүйлд санаа зовниж бусдын аманд унаж хэдэн метр даавууны хооронд гүйж байхаар дараагийн өвлийн олимпод олон төрөлд илүү олон тамирчин оролцуулах арга зам хайвал зүгээрсэн.

Д.Даваасүрэн

Онцлох нийтлэлүүд