Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.09 01:02

Мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа ЦАНАЧИД

Цагаан олимп өчигдөр шөнө нээлтээ хийлээ. "Сочи-2014" өв­лийн олимпийн наадамд дэлхийн зуу гаруй орны шилдэг тамирчид ур чадвар, хурд хүчээ сорихоор нэгэн дор цугларлаа. Манай улсын хувьд энэ удаагийн цагаан олим­под хоёр тамирчнаа сойж байгаа юм. Тодруулбал, гүйлтийн цанын төрөлд Б.Бямбажав, Ч.Отгонцэцэг нар өрсөлдөх юм байна. Манай тамирчид хуваарь ёсоор энэ сарын 14, 15-нд Сочигийн цасан замд уралдана.

Эдгээр тамирчдыг энэ дугаа­рын "Өдрийн зочин" буландаа онцоллоо.

Манай тамирчдын хувьд дөн­гөж хорин нас гарч яваа залуус аж. Чинбатын Отгонцэцэг 1991 онд төржээ. Тэрээр Төв аймгийн Бор­нуур сумын уугуул. Айлын отгон охин юм байна. Бага байхын л спортод дуртай хүүхэд байжээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цанын спортоор дагнан хичээллэх болж. Хэдий нас бага ч гэсэн түүний үзүүлсэн амжилтыг дурдвал чамгүй олон тоо гарна. Цанын спортоор хичээллэж эхэлс­нээсээ хойш гуравхан жилийн дотор ур чадвараа ахиулж дотоо­дын олон тэмцээн уралдаанд тэргүүлж байсан удаатай. 2009 онд эх орноо төлөөлөн дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд оролцож байсан аж. Дэлхийн аваргад орол­цож уралдана гэдэг манайх шиг өвлийн спортын хөгжил доогуур орны хувьд том амжилт гэж хэлж болно. Тэр дундаа бага залуу эмэгтэй тамирчны хувьд асар том амжилт юм. Түүнчлэн 2011 оны Азийн өвлийн спортын их наадамд цанын буухиа төрөлд багаараа оролцож хүрэл медаль хүртэж байсан бол 2013 оны Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд мөн л амжилттай оролцож байсан аж. Ч.Отгон­цэцэгийг энэ спортод татаж, өдий зэрэгтэй хүрэхэд спортын мастер Д.Ичинхорлоо багш нь гол нөлөө үзүүлж, амжилт хийгээд ахуй амьд­ралынх нь түшиг тулгуур болж явааг тэрээр дурсч байлаа. Учир нь Ч.Отгонцэцэг хөдөлмөрийн хүндэт ме­даль хүртэж, олон улсын хэмжээ­­ний мастер цолыг өөрийн болгоод байгаа залуухан бүсгүй.

Харин Болдын Бямба­дорж 2007 оноос цанын спортоор хичээллэж эхэлжээ. Түүний бахар­хал нь төрсөн нутаг, уул ус нь. Булган нутгийн хүү учраас нутгаа­саа төрөн гарсан алдар нэртэй урлаг спорт болоод бүхий л салбарт амжилт үзүүлж яваа ах эгч нараа хүндэлж явдаг нь түүний ярианаас илт. Б.Бямбадорж ч гэсэн тэдний адил тэмүүллийн очоор бадарсан хүсэл мөрөө­дөлтэй гэнэ. Тэрээр 1991 онд төржээ. Булган нутгийнхныг аливаа сал­барын анхдагч, тэр тусмаа спортын сал­барт олон анхдагчийг төрүүлсэн ёстой л булган сүүлтэй хүмүүс гэж ярьдаг. Тэгвэл Б.Бямбадорж цанын спор­тоор дэлхийд данстай тамир­чин болохыг мөрөөдөж явдгаа нуусан­гүй. Мэдээж түүнд боломж бий. Тэрээр спортын мастер Баяр­сайхан багшийн гарын шавь. 2011 оны Азийн өвлийн спортын их наадамд багийн буухиа уралдаанд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэж байсан удаатай. Мөн өнгөрсөн онд  дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн болон дэл­хийн оюутан залуучуудын "Универ­сиад" наа­дамд оролцож байжээ. Одоо тэрээр олон улсын хэмжээ­ний мастер, хөдөлмөрийн хүндэт медальтай тамирчин.

Эдгээр тамирчдыг онцолж ца­гаан олимпод илгээсэн нь учиртай. Тэднийг цагаан хууд­саар буюу урилгаар олимпод оролцож байгаа гэж шүүмжлэх тал байгаа ч Ч.Отгон­цэцэг, Б.Бямбадорж нар үнэхээр өөрсдийн эр чадлаар тэр эрхийг авсан гэж болно. Үнэндээ өвлийн спортын төрлүү­дээр хи­чээл­лэдэг олон улсын хэмжээ­ний мастерын зэрэгтэй олон тамир­чин байдаг. Б.Гэрэлт-Од, Т.Доржготов зэрэг тамирчдын нэрийг дурдаж болно. Гэвч хэд хэдэн ур чадварын сонгон шалга­руулалтын үндсэнд дээрх хоёр тамирчинг Сочи руу илгээхээр болсон гэдэг. 

Мөн тэд олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцохдоо илүү оноо цуглуул­сан нь нөлөөлсөн байх. Б.Бям­бажав, Ч.Отгонцэцэг нарт үеийн нөхөд, гэр бүл, дасгал­жуулагчид нь найдлага тавьж урмын үгээр байнга дэмжиж байгаа гэнэ. Одоо тэд хамтарсан бэлтгэлд гарсан байгаа бөгөөд энэ удаагийн олимпоос залуу тамирчид ихээхэн туршлага хуримтлуулж ирэх болов уу. Сочигийн олимп бол тэдний хувьд асар өгөөжтэй туршлага хуримтлуулах боломж төдийгүй цаашдын амжилтынх нь гэрэлт зам болох биз ээ.

 
Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд