Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.11 08:02

“Сочи-2014”-ийн нээлт урьд олимпуудаас онцгойрч чадлаа

Шинэ үеийн Орос ор­ныг бид хэр зэрэг мэдэх билээ. Орос орон гэхээр ямар мэдээ хөвөр­дөг билээ дээ. Нефть, бензин, шатдаг хий, Кавказ, алан хяд­лага, онгоцны сүйр­лүүд, оли­гар­хи, дарангуй­лагч-ерөнхий­лөгч. Ер нь нэг иймэрхүү тө­сөөлөл­тэй болчихоод байгаа гэхэд хэлс­дэхгүй. Гэтэл Орос орон гэдэг чинь өнө эртний түүхтэй, өөрийн гэсэн бахар­халтай, дэл­хийн шинжлэх, ухаан соёл, урлагийн хөгжилд асар их түлхэц өгсөн түү­хэн хүмүүсийн төрсөн нутаг гэдгийг "Сочи-2014" өвлийн спортын наад­мын нээлт үзүүл­лээ.


Сидней-2000 зуны наадмын үеэс анхлан хэрэглэж эхэлсэн компьютерийн зураглал, гэрлийн тусгал эффектийг ашиглан хүссэн дүрс хэрэглээг том дэлгэц, талбайд тод томруун тусган хүссэн мэдээллээ дамжуулдаг болсныг оросууд анх удаа өвлийн олимпийн наадмын нээлтэд ашиглав. Уг нь өвлийн наадмын нээлтийн ажиллагаа цагаан өнгө голлосон цэнгүүнээр баясгадаг байсан бол оросууд тэгсэнгүй, эгээтэй л зуны наадам юм уу даа гэхээр хурц тод өнгөтэй, гэрэлтэй, цоглог театрчилсан тоглолтыг сонгосон нь тун өвөрмөц бахдам нээлт болж чадлаа. Үүсэл хөгжил, үүх түүх нь бидэнд танил ойрхон улсад олимп наадам зохиогдох тун зүгээр шүү. Адаглаад л тамирчид кирилл цагаан толгойн дарааллаар цэнгэлдэхэд орж ирсэн тул  манай улс анх удаа Японоос түрүүлж талбайд гарах жишээний. Латин үсгээр жагссан бол Japan гээд тээр өмнө алхчихдаг байхгүй юу. Жижигхэн ч гэлээ ийм үзэгдэл мөд харахгүй дээ.


Цэнгэлдэхэд болж буй үйл ажил­лагаанууд тайлбарлагчаар хэлүүлэлт­гүй ойлгомжтой байгаа гэж жиг­тэйхэн. Орос орон хэрхэн үүсч хөгжсөн, хаана хэн нь хэрхэн амьдарч байсан, Петр I өөрийн хотоо босгосон тухай өнөө хүртэл алдар цуугаа алдаагүй "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Шилкунчик" зэрэг  бүжгийн жүжгийн аяс, Зөвлөлт гүрэн, дайн, пуужин, галт тэрэг, бүтээн босголт гээд л бүхий л зүйл­сээ үзэгчид түмнээ зал­хаахгүй, гэхдээ сонирхолтой ритм­тэй үзүүлж чадав. Мэдээж аль ч олимпийн наадмын үеэр байдаг албан ёсны арга хэмжээнүүд болох хүндэтгэлийн үг, туг залах ёслол, тамирчдын жагсаал, тангараг өргөх ёслол гэх мэтчилэнгийн дараа бамбар хэрхэн асах бол, хэн асаах бол гэдэг "амтат бялуу" үлдсэн. Путины "нууц амраг" А.Кабаеваг гол хүн байх болно гээд л байсан, худлаа л байна лээ. Зөвлөлт, Оросын уран гулгагч И.Роднина, хоккейн хаалгач В.Трьетяк нар "Сочи-2014"-ийн оргил цамхагт олимпийн галыг бадмаараглуулан асаана билээ. Гэхдээ бамбар дам­жуулан гүйсэн алдартнууд дунд Кабаева байсаан, байсан.


Ерөнхийдөө гурван цаг үргэлжилсэн олимпийн нээлтийн ажиллагаа их сонирхолтой урьд өмнөхүүдээсээ ялгарахаар зураг­лалуудаар олон байлаа. Ганц жишээ татъя. Ийм нээлтэд төрийн тэргүүнийг тойроод бас баахан төрийн төрийн тэргүүнүүд, албаны хүмүүс сууж байдаг байсан бол энэ удаа В.Путинг тойроод улсынхаа нэрийг цуурайтуулж явсан ахмадууд тухалсан байв. Зөв гар талд нь байх залуухан эмэгтэйг бол бүр ч бахарх­маар бүсгүй. Олимпийн наадмын алтан медалийн том найдвар гэж ярьж байсан энэ чаргачин бүсгүй 2009 онд шүүгчдийн асар том бүдүүлэг алдаанаас болж хүнд чарганд дайруулж олон сар эм­нэлэгт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Түүнийг босох бүү хэл "хүн болохгүй" гээд л байсан. Эмэгтэй өөрийнхөө чадлаар боссон, олим­пийн бамбарыг анхны өдөр барьж Москвагийн гудамжаар алхсан, одоо сэтгүүлч хийгээд жирийн нэгэн шиг амьдарч яваа И.Скворцова гэгч билээ.  В.Путин дэлхий нийтэд "бид босч байгаа шүү" гэдгийг харуулах гэсэн юм болов уу.  


МАНАЙ ТАМИРЧДЫН ХУВЦАС ҮЗЭМЖЭЭРЭЭ ГУРАВТ ЖАГСАВ

 


Олимпийн нээлтэд орон бүрийн тамирчид өөрсдийн орны өнгө төрхийг илтгэсэн өмсгөлтэй гарч ирсэн. Манай тамирчдын тугийг олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж барьж гарсан бол олон улсын хэмжээний мастер Ч.Отгонцэцэг нарын таван хүн дагалдаж цэнгэлдэхэд гарч ирсэн юм. Манай тамирчид хар өнгийн костюм өмсч цэнгэр өнгийн малгай ороолт, бээлийгээр гангарсан байв. Харин өмссөн гутал нь жигд бус янз бүрийн загвартай гутал харагдсан. Гэхдээ энэ хувцаслалт нь хамгийн гоё өмсгөлтэй арван орны гуравт бичигдсэн байна. Энэхүү асуулгыг онлайн хэлбэрээр явуулсан бөгөөд нэгдүгээрт Францын тамирчид орсон байна. Тэдний хувцсыг "LACOSTE" брэндийн дизайнерууд гаргажээ. Удаах байранд Эстонийн баг тамирчдын цагаан өнгийн өвлийн өмсгөл бичигджээ. Тус хувцасны загварыг "MONTON" брэндээс гаргажээ. Харин гуравдугаарт манай баг тамирчдын хувцас орсон байна. Монголын баг тамирчдын хувцсыг үзэмж муутай болсон хэмээн шүүмжилж дахин шинэ загварыг гаргасан. Энэхүү загварыг гаргахад "Гоёо" болон загвар зохион бүтээгч Стефано Угеттитэй хамтран ажилласан байна. Дээрх шалгуур нь үзэмж болон үзэгчдийн сонирхлыг хамгийн татсан гэх номинацаар санал асуулга явуулсан юм байна. Жагсаалтын эхний аравт багтсан бусад орныг жагсаалтын дагуу хамтран ажилласан брэндтэй нь хамт танилцуулбал, Бразиль (Nike брэнд), АНУ (Ralph Lauren загвар зохион бүтээгч), Болгар (AGRESSIA, VIST брэнд),  Швед (H&M), Их Британи (ADIDAS), Канад (Hudson\'s bay), Итали (ARMANI) оржээ. Тэгвэл Бермудын тамирчдын хувцсыг  хамгийн муу үзэмжгүй гэж нэрлэсэн байна. Тэд  хар өнгийн костюм, улаан хүрэн өнгийн богино өмд бүхий үндэснийхээ хувцсыг өмссөн байжээ.


Харин өвлийн олимпийн нээлтэд богино өмд, углааштай гарч ирсэн Кайманы арлын тамирчид  Сочигийн олимпийн хамгийн этгээд, гаж хувцастайгаар тодорсон байна.


КОТСЕНБУРГ-АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН

 


"Сочи-2014" өвлийн спортын наадамд шинээр элсэн орсон спортын төрөл болох сноубордын слоупстайл ангилалд Америкийн тамирчин Котсенбург түрүүлж олимпийн анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрээр өдгөө 20 настай юм байна. Сноуборд гэдэг нь хоёр хөлөөрөө зэрэг гишгэж болдог, цананаас арай өргөн тавцан дээр зогсч уралдахыг хэлнэ. Уулнаас буухдаа элдэв саад толгодыг тойрох,  харайх, ингэх үедээ тусгай хөтөлбөрийн дагуу хагас, бүтэн эргэлтүүдийг цэвэр алдаагүй хийсэн тамирчин нь илүү оноо авч түрүүлдэг төрлийг нь слоупстайл гэдэг юм байна.

 
БЬЁРНДАЛЕН ОЛИМПИЙН ДОЛОО ДАХЬ АЛТАА АВЛАА


Биатлоны спортын домогт та­мирчин Уле-Эйнар Бьёрндален олимпийн долоо дахь алтан меда­лиа хүртлээ. Өдгөө 40 настай тэрбээр биатлоны эрэгтэйчүүдийн 10 км-ийн спринт төрөлд 24:33.5 цагийн амжилтаар олимпийн авар­гын алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Австрийн Доминик Лан­дертингер, хүрэл медалийг Чехийн Ярослав Соукул тус тус хүртсэн байна.


Бьёрндалений хувьд 1998 оны Наганогийн өвлийн олимпоос анхны алтан медалиа зүүсэн бөгөөд 2002 онд Солт-Лейкийн олимпийн медалийн тавцны өндөрлөгт дөрвөнтөө гарсан билээ. Мөн 2010 оны Ванкуверийн олимпоос зургаа дахь алтаа авсан юм. Харин энэ удаад Сочигийн цасан замд гаргасан амжилтаараа тэрбээр олимпийн долоо дахь алтан медалиа хүртээд зогсохгүй олимпоос нийт 12 медаль хүртсэн амжилтаар өвлийн олимпийн рекорд амжилтыг давтаж байна.

 
ЭГЧ ДҮҮС МЕДАЛИЙН ТАВЦАНД ХАМТ ЗОГСОВ

 


Канадын тамирчид Жюстин ба Хлоя Дюфур-Лапуант цанын чөлөөт үсрэлтийн могул төрөлд алт ба мөнгөн медалийн эзэд боллоо. Жюстин 22.44 оноо авсан бол Хлоя 21.66 оноо авсан байна.  Гол нь тэд эгч дүүс юм. Жюстин Дюфур-Лапуант 19 настай бол Хлоя Дюфур-Лапуант 22 настай аж. Тэдний бага дүү Максим  мөн тус төрөлд өрсөлдсөн бөгөөд XII байрт оржээ. Харин хүрэл медалийг АНУ-ын тамирчин Ханна Кирни хүртсэн аж. Тэрээр 21.49 оноо авчээ. Уг нь түүнийг төрөлдөө өрсөлдөгчгүй гарцаагүй аварга болно гэж үзэж байсан юм.


СОЧИГИЙН НЭЭЛТ БАС Л РЕКОРД ТОГТООЛОО


Сочигийн өвлийн олимп орол­цож буй тамирчин, зар­цуулсан зардал хөрөнгө гээд өмнөх олим­пуудаас олны анхаарлыг салгаж өөртөө тусгах олон ч амжилтыг дуулгасаар байна. Тэгвэл Сочи хотын 40 мянган хүний суудалтай Фишт цэнгэлдэх хүрээлэнд болсон олимпийн нээлтэд ирсэн үзэгчдээс гадна зочдынхоо тоогоор бусад олимпийг ардаа хаялаа. Тодруулбал,  нээлтэд 65 орны нийгэм, улс төрийн томоохон төлөөллүүд оролцсон бол 45 орны төрийн тэргүүн ирсэн байлаа. Харин  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Францын төрийн тэргүүн Франсуа Олланд, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук нар ирсэнгүй. Учир нь олимпийн өмнөхөн тэд ОХУ-ын хууль тогтоогчдын баталсан ижил хүйстний эсрэг хууль болон бусад шалтгааны улмаас өвлийн олимпод ирэхгүй болсон тухайгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн цэнгэлдэхэд болсон нээлтийн арга хэмжээг 140 телевиз шууд эфирээр цацжээ. Энэ нь мөн л дээд амжилт аж.


ОЛНЫГ АЛМАЙРУУЛСАН ФАКТУУДААС... 


Нээлтийн үеэр бүх тамирчид өөрсдийн орны туг далбаагаа барин талбайд зочилдог уламжлалтай. Тэгвэл Австралийн тамирчин нээлтийн үеэр жагсч  явахдаа бүдэрч, нүүрээрээ газардаж унажээ. Тус улсаас өвлийн олимпод 100 гаруй тамирчин оролцож байгаа гэнэ.


 Тэрээр хэн болох, аль төрөлд өрсөлдөж байгааг одоохондоо нууцалжээ. Хүмүүс энэ явдлыг янз бүрээр ёжлон ярьж, наргиан болгох болж. Харин ийм асар хариуцлагатай ажлыг гүйцэтгэж байж анхаарал болгоомжгүй явсанд нь шүүмжлэх нэгэн ч байгаа аж. Түүнчлэн олимпийн нээлтийн үеэр наадмын гол бэлгэ тэмдэг болох  таван тивийг төлөөлүүлсэн таван цагиргийн нэг нь гэрэлтсэнгүй. Техникийн гэмтэл гарсантай холбоотой аж. Гэхдээ зохион байгуулагчид их сэргэлэн ажиллаж шууд дамжуулж буй телевизүүдэд бэлтгэлийн үеэр бичсэн дүрсийг өгчээ. Тэгэхээр гэрэл асаагүй явдлыг зөвхөн цэнгэлдэхэд суусан үзэгчид л мэдэж байгаа юм байна. 

 
МЕДВЕДЕВ ОЛИМПИЙН НЭЭЛТИЙН ҮЕЭР УНТСАН НЬ ОЛНЫ НҮДЭНД ӨРТӨВ


Оросын Сочи хотноо болж байгаа өвлийн XXII олимпийн нээлтийн ёслолын хүндэт зочны нэг бол яах аргагүй ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев байв. Харин тэрээр  нээлтийн оргил үеэр суудал дээрээ унтаж байсан нь хэвлэлийнхний хараанд өртжээ.


Түүнийг нээлтийн ажиллагаан дээр унтсанаас болж "Сочи"-гийн олимпийн гурван бэлгэ тэмдгийн нэг цагаан баавгайтай зүйрлэж "Нойрмог баавгай" хэмээн хочлох болжээ. Их Британийн "Going" сэтгүүлийн бичсэнээр "Оросын Ерөнхий сайд их л ядарч дээ. Нээлтээ ч үзэж чадалгүй унтсан нь харамсалтай" хэмээн бичээд амжжээ.

 

ОДООГИЙН БАЙДЛААР МЕДАЛИЙН ТООГООР ЭДГЭЭР УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА

 

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд