Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.12 09:02

Олимпийн наадмыг хувийн телевиз дамжуулж байхад хувьсгалынх нь таг

Дэлхийд тэр чигтээ хүлээн зөвшөөрөгддөг цөөхөн арга хэмжээний нэг бол яахын аргагүй олимпийн наадам билээ. Дайн үймээн болбол зогсоож байгаад оролцдог, салж бутарсан үндэстнүүд нэг тугийн дор нэгдэж байгаад нэг цусныхан гэдгээ мэдэрч, мэд­рүүл­дэг арга хэмжээ. Тийм ч учраас олимпийг хүн төрөлхт­ний эв санааны бэлгэ тэмдэг хэмээн онцолдог. Үүнийг нь тийм биш гэж хэн ч маргаж чаддаггүй, тийм л үйл явдал. Яг энэ өдрүүдэд дэлхий тэр чигтээ олимпизмоор амьс­галж байна. Эртний грекчүү­дийн уралдаж тэмцэлддэг байсан нэгэн уулын нэр өдгөө маш том агуулга утга санаа бүхий болчихоод байгаа нь олимпизм. Олимпизм нь зөв­хөн спорт, биеийн хүчний өрсөлдөөн биш харин эрүүл энх, эв найрамдалтай амьд­рах философи гэгдэх болоод удаж байна. Дөрвөн жилд хүлээлгэн байж болдог, догд­луу­лан байж ирдэг ийм том арга хэмжээ чухам энэ өдрүү­дэд үргэлжилж байна. Тэр дундаа Монголын хаяа залга­сан хоёрхон хөршийн нэгэнд болж байна. Хойд хөршид болсон 1980 оны Москвагийн олимп, урд хөршид болсон 2008 оны Бээжингийн олимп монголчуудад ээлээ өгч байс­ныг бид мартаагүй. Тэгвэл бас нэгэн олимп манай хойд хөршийн Сочид болж байна. Хэдийгээр өвлийн спортын төрөлд манайхан гавьдаггүй, медалийн хүлээлт байдаггүй ч гэсэн монголчууд олимпийн наадмын нээлт, шинэ цагийн ямар тамирчин гарч байна, хуучцуулаас хэн халаагаа тавихгүй байна гэдгийг урь­дын адил мэдэхийг хүссээр. Олимпийн нээлт гэдэг бүхэл­дээ сонин хачнаар дүүрэн байдаг. Сочид олимп хийх мөрөөдлөө биелүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пути­ны дэргэд нээлтийн үеэр байсан эмэгтэй хэн болох талаар хэвлэл мэдээллийн­хэн, дэлхийн хэдэн тэрбум иргэн сонирхож бай­на. 2010 оны Ванкуверийн олимпод цахиур хагалж, алтан медалийг зүүнэ гэдэгт нь хэн ч эргэлзэхгүй байсан Ирина Скворцовад харамс­маар гэхэд дэндүү харамс­маар явдал тохиолдсон билээ. Мөсний чарганы хүнд хэцүү төрөлд өрсөлддөг залуу­хан бүсгүй Германд бэлтгэл хийж байх үедээ дараа­гийн тамирчныг га­раанд гаргахыг зарладаг хажуугийн шүүг­чийн буруу­гаас болж хүнд гэмтсэн юм. Өндрөөс бууж ирээд дөнгөж чарганаасаа гарч ирж байхад нь дараа­гийн тамирчин чар­га­тай бууж ирээд цав цагаан мөсөн талбай цусан нэлий болж байсан. Буруутай үйл­дэл­д­ээ шүүгч 3600 еврогоор тор­гуулж, харин тамирчныг олимпийн алтан медалийн эзэн гэж дагаж шуугиж байсан оро­сууд ч мартчихсан юм. Түүнд ганцхан үнэнч хүн үлдсэн нь ээж нь байлаа. Жил гаруй эмнэлгийн орон дээр хадагд­сан бүсгүй хэдэн жил зүтгэж байж өөрийнхөө тэмцэл зүтгэ­лээр хөл дээрээ босч, тэр ч байтугай нутагтаа зохиогдсон бамбарыг дам­жуу­лах хүндтэй үүрэг хүлээ­сэн. Нээлтийн өдөр өөрөө ч мэдээгүй байхад нь Ерөн­хийлөгчийн ажлын алба­ныхан түүн дээр очиж, хаана суухыг нь зааварчил­сан гэж байгаа. Ерөнхийлөгч түүнийг ОУОХ-ны Ерөнхий­лөгч Томас Бахтай танил­цуулж, бүр өөрөө хэлмэрчил­сэн юм билээ. Энэ бүхэн олимпийн наадмын түм буман сонин явдлуудын нэг. Нээлтийн дараа түүн рүү ганцхан хүн залгаж, яагаад Ерөнхийлөг­чийн хажууд сууж байсныг нь лавласан бол маргааш өглөө­нөөс нь эхлээд түүний утас ганц ч минут зүгээр бай­гаагүй гэж байгаа.  В.Путин юуг бодож түүнийг онцолсныг хэн мэдэхэв.  Түү­нийг хүмүүс санаж эхэлсэн гэсэн үг. Олимпийн наадамд гоц өрсөлдөөн, шинэ амжил­таас эхлээд хажуугийн бүхий л зүйлүүд сонин содон байд­гийн жишээ энэ. Харин дэл­хийн хэмжээний энэ сонин содон явдлуудыг хүргэдэг олимп бидэнд хүртээлгүй шахам болчих гээд байна. Олимпийн нээлтийг олж үзэ­хэд хэцүү байсан гэж амтай бүхэн л ярьж байна. Бас олим­пийн наадмыг түгээж хүргэж байгаа Монголын цо­рын ганц телевизид баяр­ла­хаас аргагүй гэцгээж байгаа хүмүүс их байна. Үнэхээр ч олимпийн наадмыг албан ёсны эрхтэйгээр үзэгч олон­доо хүргэж байгаа "ТВ-5" телевизийнхэнд баяр хүргэх нь зүй ёсны хэрэг. Монголд ганц л телевиз монголчууд олимп үзэх хүсэлтэйг бас тийм эрхтэйг санажээ. Уг нь манай телевизүүд  Сочи олимпийн хот болсныг зарласан тэр өдрөөс л эхлэн энэ талаар бодох ёстой байсан юм. ОУОХ 2007 оны долдугаар сард хийсэн 119 дүгээр чуул­га­наараа 22 дугаар өвлийн олимпийг Сочид хийнэ гэж зарласан юм шүү дээ. Бүр таван жилийн өмнө. Гэвч ердөө ганц телевиз л олим­пийг дамжуулж байна.

Олимпийн наадмыг дам­жуу­лах эрх авахын тулд хэд хэдэн сувагтай байх ёстой, техникийн өндөр хүчин чадал­тай байх ёстой, эдийн засгийн боломжтой байх ёс­той гээд шалгуурууд бий учир жижиг телевизүүдэд асуудал­тай байсан нь ойлгомжтой. Тиймээс тэдэнтэй олон зүйл яриад ч яахав. Харин үндэс­ний гэсэн тодотголтой, олон нийтэд үйлчлэхээр хуульч­лаг­даж, төсвөөс татаас авдаг МҮОНТВ энэ асуудалд яаж хандсан бэ гэдэг нь сонин. Уг нь бүх дэлхийгээрээ нүдээ бүлтийлгэн сонирхож байдаг спортын энэ наадам олон нийтийн тодотголтой телеви­зээр гарч л байх ёстой бай­сан юм. Гэвч алга. Бас өчнөөн олон хэрэглэгчдээс сар бүрийн бага биш хэмжээний төлбөр авч байдаг "Юнивижн" таг. Хятад, Оросын спортын сувгуудыг гаргахгүй гэсэн шиг. "ТВ5"-ийнхан олимп дам­жуулж байгаа сувгийг нь дам­жуулж гаргаж өгөөч гэхэд суваг байхгүй гээд унжсан сурагтай байсан. Харин өчигд­рийн байдлаар О.Маг­най энэ тэрдээ тулж байж, 49 дэх сувгаар нь олимпийг нэвт­рүү­лэх болсон гэсэн шүү. Хэрэглэгчдээ, үзэгчдээ бо­доод эрхийг нь авчихсан теле­визид суваг гаргаж өгөөд, хэл амгүй асуудлыг шийдчихдэг л баймаар юм.

Сочигийн олимпийн нээлт хаагуур гарч байгааг хүмүүс нэгнээсээ асууж, олон ч хүн үзэж чадаагүй байсан. Олим­пийн наадмыг түгээж буй ТВ5 олимпийн наадмыг дамжуул­на гэдгээ бусдад хүртээмжтэй бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх хэрэгтэй байсан болов уу. Олимпийн наадмыг дамжуулж байгааг нь мэдсэн үзэгчид цөөхөн байсан. Наанадаж л Үндэс­ний телевиз, "Өдрийн сонин"-оор дамжуулан олимпийн наадмыг дамжуулж байгаа­гаа зарласан бол илүү олон хүн Олимпийн нээлтийг үзэж чадах байсан биз ээ.  Учир нь энэ асуудал зөвхөн нэг теле­ви­зийн нийтлэл нэвтрүүлгийн бодлогоос халиад явчихаж байгаа юм. Ямартай ч "ТВ5"-ийн багийнхны Сочигоос бэл­дэж байгаа нэвтрүүлгийг мана­й­хан бүхэл бүтэн нэг сувгаар үзэж, албан ёсны эрхтэй дамжуулалтыг нь үзэхээр болж байгаа нь сайн хэрэг. "ТВ5"-ийн хувьд 2004 оноос эхлээд албан ёсоор олимпийг дамжуулж байгаа туршлагатай.

Тэр ч үүднээсээ ABU буюу Азийн өргөн нэвтрүүлгүүдийн холбооноос олимп дамжуу­лах эрх авсан бололтой юм. Уг нь энэ холбоонд Монго­лоос МҮОНТВ, ТВ5 хоёр албан ёсны гишүүн гэж явдаг гэж байгаа. Гэтэл хувийн теле­виз нь олимп дамжуулах эрх аваад, олон нийтийн тодот­гол­той нь хоосон үлдчих юм. Энд угаасаа ганц л юм хараг­даж байна. Хувийн компаниуд хэрэглэгчдээ алдахгүйн тулд, тэдэндээ үйлчлэхийн тулд зүтгэдэг. Харин олон нийтийн юм нийтийнх л байдаг. Техник үйлчилгээ, хүн хүч гээд зарах зарцуулах юм их л байдаг байх гэж бодох ч төрөөс хэдэн тэрбумаар нь авдаг татаастай телевиз шүү дээ. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа зохиогдох олимпийг дамжуулах эрхийг авчихаж чадахгүй байна гэхээр юу ч гэх вэ дээ. Хэрэв олон нийтэд үйлчлэх үүргээ гүйцэтгэж чадах­гүй байгаа бол тэгэн тэгэн байгаад байх хэрэг байдаг ч юм уу даа. Хувийнх байсан бол гомдол санал гаргаад ч байх юм алга. Ирэх зун дэлхийд хамгийн олон үзэгч, шүтэн бишрэгчтэй хөл­бөм­бөгийн ДАШТ болно. Үүнийг албан ёсны эрхтэй­гээр дамжуулах нь бас л хувийн телевиз байгаа юм билээ. "Тод харуулна" гэсэн уриатай "E-TВ" хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулахаа зар­лаад байгаа. Хэрэв олон нийтийн телевиз бас л олон нийтдээ үйлчилж чадахаар­гүй бол эрх авсан хувийн телевизүүд эртнээс үзэгч олондоо зараа түгээж, мэдээ­лээ өгөх нь зөв биз ээ.

Онцлох нийтлэлүүд