Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.15 01:02

Орос сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа эрэгтэй төрөлд медальгүй үлдэв

ОХУ 1984 оны Сарае­вогийн олимпоос хойш олимпийн ямар нэгэн медаль авч байжээ. 1988, 1992 онд Виктор Петрен­ко, Алексей Урманов 1994 онд, Илья Кулик 1998 онд, Алексей Ягудин 2002 онд, харин Евгений Плюшенко 2002 онд аман­ хүзүүдэж, 2006 онд алт хүртэж байсан. Харин 2010 оны олимпод  гут­гаар байрт орж байсан удаатай. Тэгвэл энэ удаа Орос уран гулгалтын эрэг­тэй ганцаарчилсан тө­рөлд медальгүй хоцрох нь. Учир нь энэ төрөлд оролцох байсан Евгений Плющенко гэнэт зодог тайлахаа мэдэгдэж тэм­цээнд оролцохгүй гэдгээ зарлалаа. Түүний бэртэл сэдрэх гээд байгаа хэ­мээн тэрээр тайлбар­лажээ.

Уг нь 2013 оны хавар ОХУ-ын аварга шалга­руу­лах тэмцээнд Максим Ковтун гэх залуу авар­галж "Сочи-2014" өвлийн олимпийн наадамд орол­цох эрхээ авсан. Тус улс нэг төрөлд нэг тамирчин сойж байгаа. Гэтэл Евге­ний Плющенко олимпод оролцоно гэж зүтгэсээр Ковтуныг зүгээр л хэн ч биш болгож хувиргасан. Тэгвэл найдвартай олим­пийн аваргыг авчирна гэсэн алдарт тамирчин нь гэнэт шийдвэр гаргаж ард түмнээ гонсойлголоо. Ингээд Плющенко  ч үгүй, Ковтун ч үгүй, медаль ч үгүй боллоо.

Сэтгүүлчид энэ тухай Евгений Плю­щенкоос тодруулга авчээ.

 
"Та М.Ковтунтай таар­­вал юу гэж хэлэх вэ" гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрээр "Ямар ч байсан мэн­дэлнэ. Мэндлэхээс илүү зүйл хэлэх ёстой юм уу" гэж хэгжүүрхсэн янзтай хариулсан байна. Энэ удаагийн олимпод түү­нээс гадна Сергей Во­ро­­нов гэх алдарт тамир­чин орж бас л болох бай­сан. Харин С.Воронов "Ков­тунд цаана нь олон олимп байна. Тэр залуу байна. Гэхдээ дөрвөн жил хүлээ­нэ гэдэг бага хуга­цаа биш" хэмээн хэвлэ­лийн­хэнд өгсөн ярилц­лагадаа дурджээ.

Дэлхийн гурав, Европ тивийн долоон удаагийн аварга, ОХУ-ын уран гул­галтын аварга шалга­руулах тэмцээнд есөн удаагийн түрүүг хүртсэн тэрээр өдгөө 32 настай юм. Уг нь тэрээр 2018 оны олимпод зодоглох тухайгаа ч мэдэгдээд бай­сан юм. Энэ гэнэтийн шийд­­вэр нь олныг их гай­хаш­рууллаа. Евгений Плю­щен­ког хэдий нэгэн цаг үеийг эзэгнэсэн уран гул­гагч гэх боловч Алек­сей Ягудин түүнээс ур чад­вараараа байнга өмнө гишгэдэг байсан билээ. Ванку­верийн олим­под шүүгч­дийн бу­руу­гаас болж ал­тан ме­даль авч чадаагүй хэмээн зодог тайлахдаа хүртэл бухимдаж байсан Плю­щен­ко ийн зодог тайл­лаа.

 
Ч.ОТГОНЦЭЦЭГ 70 ДУГААР БАЙРТ ОРЛОО

"Сочи-2014" өвлийн олимпийн наадмын зур­гаа дахь өдөр Монголын тамирчин Ч.Отгонцэцэг олимпийн цасан замд уралдлаа. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн сонгодог тэшилтийн 10 км-ийн зайд өрсөлдсөн тэрбээр 38 минутад нийт замаа туулс­наар 70 дугаарт барианд орсон байна. Энэ төрөлд нийт 76 та­мир­чин оролцсон байна.

Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Поль­шийн тамирчин Жюстина Ковальчук 28:17.8 хуга­цаанд барианд орж, авар­гын алтан медаль хүртсэн бол Шведийн Шарлотт Калла (28:36.2), Норвегийн Терез Юхауг (28:46.1) нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 15 км-ийн гүйлтийн цанын төрөлд нийт 92 тамирчин оролцсоноос тамирчин Дарио Кологна 38.29.07 амжилтаар олимпийн аваргын алтан медаль хүртсэн бол 38.58.02 амжилтаар Швейдийн тамирчин Ж.Олссон мөн­гөн медаль хүртлээ. Хү­рэл медалийг мөн Швей­дийн тамирчин Ричерд­сон хүртсэн байна. Харин манай тамирчин Б.Бям­бадорж 80 дугаар байрт орлоо. Энэ төрөлд нийт 92 тамир­чин өрсөлдсөн юм.
 

МЕДАЛИЙН ТООГООР ГЕРМАН ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Одоогийн байдлаар Сочигийн олимпийг Герман улс долоон алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол Канад дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Харин Норвеги дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль­тайгаар наадмын гурав­ду­гаарт жагсаж байна. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

 

Онцлох нийтлэлүүд