Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.17 08:02

Манай хамтлаг тараагүй. Цаашид ч уран бүтээлээ хийх болно

Хэдэн жил уран бүтээлээсээ хөндийрөөд байсан "Салхи" хамтлагийнхан саяхан шинэ хос цомог гаргажээ. Түүнчлэн "Гэгээн хайр"-ын баярын өдөрт зориулж залуу хосууддаа уран бүтээлийн тоглолтоор бэлэг барьж байна. Ингээд тус хамт­лагийнхантай хийсэн ярилц­лагыг хүргэе.

 
-Бэлтгэлээ "New star"студид хийж байгаа сурагтай. Яг ямар бэлтгэл хийж байна?


-Тийм ээ, бид хайрын баярт зориу­лан хийх амьд тоглолтынхоо бэлтгэлийг  "New star" студид хангалаа. Шинээр гаргасан хос цомгийнхоо дуунуудаар бүрэн хэмжээний амьд тоглолт хийж байна. Тоглолт өнөөдөр өндөр­лөнө.


-Тоглолтод танай хамтлагаас гадна өөр ямар уран бүтээлчид оролцож байна вэ?


-Амьд хөгжимтэй тоглоно гэдэг маш олон хүний хүч хөдөлмөр шаарддаг тийм хэмжээний хөдөл­мөр гаргаж байгаа болохоор дуу­нууд маань үзэгчдэд үнэхээр гайхал­тай мэдрэмж өгсөн гэдэгт итгэлтэй байна. Манай тоглол­тод "New star" студийн продюссер СТА Т.Гантөр, "Айзам-2" хамт­лагийн гитарчин ая зохиогч О.Хүрэл­баатар ах мөн бөмбөрчин Г.Одбаяр, соло гитарчин Үүрийн­цол­мон ICE-TOP хамтлагийн дуу­чин Хаагий, Манлай, дуучин Тайван­­бат  нар хамтарч оролцоно.


-Тоглолтоо томоохон үзвэ­рийн төв бус диско клуб сонгож хийх болсон шалтгаан нь юу юм бол оо?


-Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа эхлээд дан хайрын дуу дуулсан байдаг юм.  Манай нэг найзын хэлснээр танай хамтла­гийн дуунуудад хайр гэдэг үг ороо­гүй нэг ч дуу байдаггүй юм байна гэж хошигнож байсан. Тиймээс ч бид хайрын баяраар хосуудтайгаа илүү ойроос амьд хөгжимтэй тог­лохоор шийдсэн юм. "Стрингс"-ийг ч гэсэн Улаанбаатар хотдоо өдөр бүр амьд хөгжим эгшиглэдэг ганц клуб болохоор сонгосон.


-Танай хамтлагийнхан хэсэг хугацаанд яагаад таг байв. Эсвэл хамтлаг тарчихсан бай­сан юм уу?


-Сайн уран бүтээл хийхэд цаг хугацаа хүч хөдөлмөр их шаард­даг. Энэ хугацаанд бид чамгүй уран бүтээл хийсэн ч хэвлэл мэдээллээр нэг их цацаад байсан­гүй. Харин тоглолтынхоо өмнө хийсэн уран бүтээлүүдээ үзэгч фенүүддээ хүргэ­сэн чинь өнжөөд л нэг клип мэнд­лээд урамтай байна даа. Манай хамтлаг анх байгуулагдсан бүрэл­дэ­хүүн­­тэй­гээрээ өнөөдрийг хүртэл хамтдаа байгаадаа хамтлагийн найзуу­даараа, эв нэгдлээрээ бахархдаг. Хамтлаг тарсан гэдэг зүйл огт байхгүй.


-Уг нь ганц хоёр шинэ дууны клип харагдаж байсан. Бие дааж уран бүтээл хийгээд байна уу?


-Үгүй ээ, үргэлж хамтлагаараа уран бүтээл хийж байгаа.


-Хэсэг хугацаанд хамтлагийн гишүүд хаагуур юу хийв?


-"New Star" студи дээрээ уран бүтээлээ хийгээд  л ажил амьдра­лаа зохицуулаад л явж байна даа.


-Анх хамтлаг бүрдэж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?


-Анх дуу хөгжимд дуртай найзууд нийлээд хамтлаг байгуул­сан юм аа гээд Т.Гантөр ах, Хүрлээ ах хоёр дээрээ очиж байсан. Одоо ч гэсэн энэ хоёр ахтайгаа хамтдаа уран бүтээлээ хийгээд сайхан нөхөрлөж явна.


-Тухайн үед хөвгүүдийн хамт­лаг цөөнгүй гарч ирсэн. Бараг нэг нэгнээ дуурайж мода болчих­сон байсан. Тиймээс бусдаас ялгарахын тулд уран бүтээлээ яаж хийе гэж төлөвлөдөг байв?


-Хэв маяг гэхээсээ илүү уран бүтээлээрээ ялгардаг байсан болов уу. Одоог хүртэл бид хэн нэгнийг дуурайгаагүй өөрсдийн­хөөрөө л байдаг. Манай хамтлаг аялгуут сайхан хайрын дуунуудтай. Энэ нь ч манай хамтлагийн онцлог бас юугаар ч үнэлшгүй баялаг юм.


-Ер нь анхнаасаа л хайрын сэдэвтэй дуу дуулъя гэж шийд­сэн байсан уу?


 -Үгүй ээ, цаанаасаа л ингээд таарчихсан.


-"Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" дуу нэг хэсэг хит болж байсан. Одоо ч залуусын аялах дуртай дуу нь. Энэ дуу хэрхэн бүтсэн түүхээс дур­сах­гүй юу?


-Анх "Айзам" хамтлагийн Хүр­лээ ах маань 1997 онд үг, аяыг нь зохиосон юм. Гэхдээ бүтэн жилийн дараа буюу 1998 онд бидэнд энэ дуугаа өгсөн учир нь дуу маань бүтэн жилийн турш Хүрлээ ахын маань авьяас чадварыг сорьсон гэсэн үг. Үнэхээр ч үе үеийн хит дуу болсон


-Хайрын уянгын дуу дуулж "од" болох үед охид та нарыг хэр эргүүлдэг байв. Захиа их ирдэг байв уу?


-За "од" болох нь ч юу юм бэ. Тэр үед чинь одоогийнх шиг ийм олон мэдээллийн хэрэгсэл байдаг­гүй байсан болохоор найзуудын­хаа хүрээнд л илүү хүндлүүлдэг бай­сан даа. Яахав хааяа бидэнд хаяглаж охидоос утсаар ярих, захиа илгээх явдал бай­сан шүү.


-Дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог гэж сонссон. Хайрын тухай дуунууд тань хэт олон болоод ирэхээр адилхан болох гээд байдаг тал бий юу?


-Байхгүй ээ. Дуу бүхэн өөрийн онцлогтой хэмнэлтэй агуулгатай бүтдэг. Манай дуунуудаас энэ дуу тэрэнтэй адилхан гэчихмээр дуу ер нь байхгүй шүү. Хоорондоо ярьж байгаад л үг, аяа бичих үе гарна.


-Ер нь сайхан хайр, бүтэлгүй хайрын дууны аль нь илүү хүний сэтгэлд хүрдэг юм бол?


-Сонсогчдод яг яаж хүрдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ бүтэж байгаа хайр бол угаасаа л гэгээлэг бас шаналсан биш аз жаргалтай хосуу­дын тухай болохоор үг нь тухайн хүмүүст хүрдэггүй байх. Харин бүтээгүй хайр бол үг бүр нь шанал­сан хүний зүрх сэтгэлд хүрдэг байх гэж боддог.


-Хос цомог гаргасан. Энэ талаа­­­раа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?


-1998 оноос хойш өнөөдрийг хүртэл гарсан үе үеийн хит дуунуу­даараа "1998 greatest Hit", сая шинээр гаргасан уран бүтээлүү­дээрээ "Эрхэмсэг хөг" гэсэн хос цомог гаргасан. Ерөнхийдөө бид­ний дуулж байсан  "Гоо бүсгүй", "Аврал эрсэн хайр", "Хар нүдэн", "Үггүй бороо", "Нандин хайр", "Мартагдашгүй хайр", "Хагацал хүсээгүй хайр" болон нэлээд хэдэн шинэ дуу орсон байгаа.


-Ингэхэд танай хамтлагийн дуунууд хит хэрнээ клиптэй цацагдсан нь ховор байх аа. Тэр үед онлайн орчин хөгжөөгүй байсантай холбоотой юу?


-Тийм л байх. Гэхдээ одоо ч гэсэн юу нь оройтох вэ. Манай хамтлагийн албан ёсны хуудас дээр ихэнх дууны маань клип байгаа. Саяхан "Ийм нэгэн хайрын тухай", "Най­зууд­даа", "Чиний өмнө", "Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө" дуу­гаа клипжүүлээд үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон гэдгийг хэлэхэд таатай байна.


-Та нар өөрсдөө хайрын дуу дуулж хосуудыг баярлууллаа. Харин өөрсдийнхөө найз охин, эхнэр, хайртай хүнээ хэрхэн баярлуулдаг нь бас сонин санаг­даж байна?


-Энгийн зүйл илүү хүнд хүрдэг байх бусад залуусын л адил хайр­тай хүмүүсээ баярлуулна даа.


-Ер нь хамтлагууд хэсэг алга болчихоод нэг гарч ирээд тог­лолт хийгээд алга болдог тал бий. Мөнгө хэрэгтэй үедээ бол­сон болоогүй тоглолт хийдэг гэсэн шүүмжлэл ч байдаг...


- Үнэхээр их мөнгө олдог бол байнга л тоглоод байна биз дээ. Бидний хувьд бол чанартай сайн уран бүтээлтэй болж байж л хүнд хийсэн бүтээснээ үзүүлье гэж боддог.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд