Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.18 10:02

“Голомт”-ын Д.Баясгалан: Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь ¬мөн чанар юм

- ТАЙВАН БАЙЖ БОЛНО, "ГОЛОМТ" ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ - 

"Голомт"-ын эзэд муудалцаж гэнэ, хө­рөн­гө мөнгөө хувааж байна гэсэн яриа гараад бага­гүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэвлэ­лээр нөгөө тал нь байр сууриа илэрхийлж бай­сан ч Д.Баясгалан за­хир­лын зүгээс ямар нэ­гэн ярилцлага өгч, мэ­дэгдэл хийсэн нь үгүй. Сүүлийн үед түүний эзэмшлийн "Голомт" банктай холбоотой янз бүрийн мэдээлэл гар­саар байсан ч бас л байр сууриа илэрхийлээгүй. Хэзээнээс ярилцлага өгч, нээлттэй байхдаа "хойрго" түүнд ярил­цах санал тавихад "Би хүмүүс юу гэж бодож байгаа бол, энийг ин­гээд хэлчих юмсан, ингэж ойлгогдчих юм­сан гэж хэзээнээс бо­дож байгаагүй. Тэртэй тэргүй үнэн мөн нь цаг хугацаагаар шалгаг­даад тодорхой болно гэж боддог. Бидэнтэй холбоотой яриа гарч, багагүй асуудал боссон нь үнэн. Одоо асуудал нэгмөсөн дууссан нь ч үнэн. Бидний маргаан нь Монголын томоохон компанийн хувьцаа эзэм­шигчид, нөлөө бү­хий улстөрчдийн хоо­ронд ил тод болсон гэд­гээрээ олон нийтийн сонирхлыг их татсан болохоос иймэрхүү асуудал өөр орон, бусад компанийн дунд байдаг л юм байна лээ. Хү­мүүст бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асууд­лыг өөр өнцгөөс харах бололцоо олгох үүднээс би юу болсныг нь яриад өгье. Дараа нь дахин тайлбарлаад л, детальчлаад байх ч шаард­лага байхгүй. Нэгэнт ярьсных "Өдрийн сонин"-д өгсөн нь зөв болов уу" хэмээ­гээд бидний саналыг хүлээн авсан юм.

-Тантай уулзсаных олон асуултыг тави­маар санагдаж байна л даа. Гэхдээ тэр олон асуулт дундаас хам­гийн түрүүнд "Голомт" банкинд юу болоод бай­на вэ. Зарим хүмүүсийн түгшиж байгаа шиг асуу­дал, эрсдэл байхгүй биз дээ гэж асуумаар бай­на?

-Банк асуудалтай бай­на уу, эрсдэлтэй байна уу гэдгийг хамгийн түрүүнд банкин дээр яригд­даг хэдэн тоогоор л дүгнэдэг юм. Өнөөдрийн байдлаар "Голомт" банк 3,7 их наяд төгрөгийн активтай, 320 тэрбум төг­рөгийн өөрийн хөрөн­гөтэй, өнгөрсөн онд 46 тэрбум төгрөгийн татва­рын дараахь ашигтай, одоо хоёрдугаар сарын дундуур гэхэд найман тэрбум төгрөгийн ашиг­тай, дансандаа их наяд илүү төгрөгтэй байна. Тэгэхээр харилцагч, хад­галамж эзэмшигчид, бан­кинд ажиллаж байгаа хүмүүс, бас энэ банкны ихэнх хувьцааг эзэмшигч миний хувьд айж, санаа зовох юм юу ч алга. Бан­кинд юу болоод байна аа гэж айж эмээх асуудалд хариулдаг манай тоо баримт энэ байна.

-Тэгвэл гадуур яа­гаад ийм яриа гарах болсон юм бол?

-Та "Блүүмбэрг", "Рой­терс" дээр гарсан нийт­лэл, түүнээс үүдсэн зарим нэг яриаг асууж байгаа бололтой. Тэнд дурдагд­сан ихэнх асуудал өнгөр­сөн жилийн бидний мар­гааны үед яригдаж ший­дэгдсэн, банктай шууд холбоогүй, зарим нэг нь бүүр огт бидний мэдэхгүй асуудал ч байна лээ. Жи­шээ нь 90-ээд сая ам.дол­ларын өр, "Кредит Свисс"-ийн маргаан, "Иточу"-д "Голомт" банк мөнгө төлсөн, "Трафи­гура"-д 55 сая ам.долла­рын зээлтэй, "Хүннү эйр­лайнс"-ын баталгаа гэх мэтээр асуудлыг бүрэн гүйцэд судлаагүй, өнгөц дүгнэсэн зүйлүүд их бай­сан. Тэр дотроос нэг л зүйл үнэн. Тэр нь Арабын сангийн 2015 оны эцсээр төлөх 25 сая ам.долла­рын хувьцаанд хөрвөх зээлийн асуудал.

-Тэр яг ямар учиртай зээл юм бэ. Гадны нэр хүндтэй хэвлэл мэ­дээл­лийн агентлагууд худлаа мэдээлэл цац­лаа гэж үү?

-Японы "Иточу" кор­порацийн асуудал бол "Голомт" банкны харил­цагч "Алтан Дорнод" ком­пани тэдний хооронд бол­сон асуудал. Өнгөр­сөн онд тэд хоорондоо шүүхдэж асуудлаа бүрэн шийдсэн. "Голомт" банк­наас нэг ч төгрөг төлбөрт өгөөгүй. Өмнө нь ч, одоо ч тэр "Иточу"-гийн өмнө "Голомт" банкны зүгээс хүлээсэн үүрэг огт байх­гүй. Арабын хөрөнгө оруу­лалтын сангийн 25 сая ам.доллар бол банкны нийт активын нэг хүрэхгүй хувь, нэг зээлдэгчдэд ол­гох зээлийн дээд хэмжээ­ний тал орчимтой тэнцэх мөнгөн дүнгийн асуудал. 2009 онд Арабын сан­гийн "Стайнхоп инвэст­мент" компаниас "Голомт" банкны хувьцааны 14 хувьд шилжих нөхцөлтэй, таван жилийн хугацаатай 25 сая ам.долларын зээлийг Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хоёрдогч өглөг хэл­бэрээр авсан. Гол  нөхцөл нь банкийг таван жилийн дотор гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувь­цаагаа гаргаж, олон нийтэд арилждаг, нээлт­тэй болох болзолтой байсан юм.

-Та үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Арабын сангийн энэ "Стайнхоп инвэстмент" компани бол тэдний хам­гийн эрсдэлтэй, оппорту­нист гэж бидний нэрлэдэг тэр хөрөнгө оруулалтыг хийх зорилгоор байгуу­лагдсан компани.

Одоогоос хэдэн жи­лийн өмнө Монгол Улсын ч тэр, олон улсын ч тэр эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Эдийн засгийн хурдац­тай хөгжилтэй, дэлхийн хамгийн том, хурдан хөг­жиж байгаа Хятадын зэ­рэг­цээ оршдог, байга­лийн баялаг ихтэй, хүн ам бага гээд л манай орон чинь хөрөнгө оруулагч­дын халуун сэдэв байлаа шүү дээ. Харин одоо бид моодноос гарчихаад бай­на. Гадаадын хөрөнгө оруулалтыг хяз­гаарлаад, Таван толгойгоо дампуу­руулаад, Оюу толгойгоо зогсоогоод, сонгуулийн дараа гэсэн хүлээлт үүс­гэж цаг алдаад, эргээд тэрийгээ засах гэж ором­доод, ойлгомжгүй тогт­вор­гүй байгаад байхаар Мон­голд хөрөнгө оруу­лах сонирхол эрс буурна биз дээ. Дээр нь Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил саарч байна. Нөх­цөл байдал ийм байхад олон улсын зах зээлд хувь­цаа гаргана гэдэг ойрын хэдэн жилдээ ба­раг боломжгүй асуудал. Түүнээс гадна бидний хоорондын маргаан ч бас нөлөөлсөн. Тиймээс тэд мөнгөө хугацаанаас нь өмнө буцааж авъя гэж байгаа. 2009 оны үнэл­гээгээр 25 сая ам.доллар нь Голомт банкны 14 орчим хувь, хэрэв банк олон улсын зах зээлд хувьцаа гаргаж зарсан бол энэ 14 хувь нь магадгүй хэд дахин өсөх байсан байх. Бидний хооронд асуудал шийдэгдсэний дараа би тэдэнд Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдал, түүхий эдийн үнийн уналт, мөн бараг бүтэн жил маргалдсаны эцэст банкны харилцагч, хамтран ажиллагчдын итгэлийг сэргээхэд хугацаа шаардлагатай байгааг хэлээд гэрээнд заагдсан 2015 оноос өмнө IPO хийх боломжгүйг хэлсэн. Тэдний гол сонирхол болох IPO хийгдэхгүй болсон учир тэд гэрээнд заасан хугацаанаасаа өмнө мөнгөө авъя гэж, тэгэхдээ 36 болгож авъя гэж байгаа. Энэ бол зөвхөн тэдний манай хоёрын хооронд шийдэгдэх асуудал биш, Монголбанк бас зөв­шөөрөл өгөх ёстой. Тэд гэрээний хугацаагаа дуусгана гэвэл нэг хэрэг, үгүй гэвэл тэдний л хэрэг. Тэгвэл манайд оруул­сан санхүүгийн хэрэгс­лээ хэн нэгэнд зарах эрхтэй. Аль нэг тал нь хохироод байх юм байхгүй. Бизнесийн шуга­маа­раа л шийдэг­дэнэ. Банкинд ч энэ бараг хамаагүй. Тэд нар "Голомт" банкны 14 хувь руу шилжих санхүү­гийн хэрэгслээ дур­тай үнээрээ ч зарчихаж болно шүү дээ. Гэхдээ энэ удаагийн хэрэг бидэнд гадны хөрөн­гө оруулалтууд дээрээ эргэж нухац­тай харах шаард­лагатайг харуул­сан. Монголын эдийн засгийн хөгжлийн бооцоон дээр гадныхан орж ирээд банкинд хөрөнгө оруулах шугамаар энэ хөгжлийн тэлэлтийн явцад хам­гийн хурдан хугацаанд хамгийн өндөр ашиг авахыг бодоод байхаас банк­ны ирээдүй, түүний стратеги, цааш­дын хөгжлийн хандлага ер сонин биш байдаг юм байна л даа.

-Банк гэлтгүй бүхий л салбарт тийм байх л даа?

-Тийм ээ. Манайхан орж ирэх мөнгөний хэмжээ, хугацаа, хүүгээ л голлон анхаараад байдгаас биш гэрээг тэр бүр нарийвчлан хардаггүй. Гэтэл гэрээний үг бүрийн цаана гадныхны эрх ашгийг хамгаалсан утга санаанууд байж байдаг. Бизнес хийж байгаа хүн бүр үүнийг сайн анхаарах хэрэгтэй.  Оюутолгой дээр ч зарим нэг заалтууд, бас "Чалко" дээр ч ийм байдал гарсан байдаг. Магадгүй, би хөрөнгө оруулалт, зээлийн гэрээний асуудал дээр Монголдоо хамгийн их туршлагатай хүн болсон байх. Гадаадын хөрөнгө оруулагчид л хамгийн сайн, барууны хэвлэл мэдээлэл хамгийн үнэн зөв, голч гэж боддог ойлголтоо өөрчлөх цаг болсон. Сүүлд "Блүүмберг" ма­най талаар бичсэн зарим нэг зүйлдээ залруулга хийснийг хүмүүс харсан байх.

-"Блүүмберг"-ээр уг мэдээ­лэл цацагдсан. Олон улсын энэ теле­визийн салбарыг Монголд оруулж ирсэн газар нь Худалдаа хөгжлийн банк. Банкуудын өр­сөл­дөөн ийм мэдээлэл гаргахад хүргэсэн юм биш биз?

-Би "Блүүмберг"-ээр явсан энэ мэдээлэлд Худалдаа хөгжлийн банк холбоотой гэж бодохгүй байгаа. Мэдээлэл нь ач холбогдол багатай, юу илэрхийлэх гээд байгаа нь ойл­гомж­гүй, дутуу ташаа баримт дээр үндэслэсэн байсан. "Кредит Свисс" банкны зээл өнгөрсөн онд ямар ч маргаангүй төлөгдөөд дуус­сан, Швейцарийн "Свисс Мо" ком­пани "Голомт" банкны 10, "Трафи­гура" компани тав орчим хувийн хувьцаа эзэмшигч. "Трафигура" нь "Бодь Интернэшнл" компанид 55 биш, 8.7 сая ам.долларын зээл өгсөн, тэр нь баланс дээрээ байгаа. Тэглээ гэхэд энэ бүгдээс би ямар ч буруу зүйл олж хараагүй. Энэ бүгд чинь бизнесийн, байнга л хийгддэг зүйлс ш дээ. Харин тэр 90 орчим сая ам.долларын зээл гээд юуны тухай юм бүү мэд, би л лав тийм юм мэдэхгүй, лав андуурсан байх.  Харин энэ мэдээллийг манай өрсөл­дөгчид дэвэргэж, давс хужир нэмж байгааг үгүйсгэхгүй. 

-Тэгвэл сүүлийн жил орчмын хугацаанд "Голомт"-ын хувьцаа эзэмшигчдийн хооронд юу бо­лоод өнгөрсөн юм бэ. Нөгөө хувь ний­лүү­лэгчийн талаас хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Харин та өнөөдрийг хүртэл дуу­гарсангүй...

-Жаахан холоос эхэлье л дээ. Манай банк 1995 онд анх бай­гуулагдсан. Удалгүй хэд хэдэн банк дампуурч, 1997 онд Азийн эдийн засгийн, Орост 1998 онд санхүүгийн хямрал болж байлаа. Дараа нь дахиад л Монголд банкууд үүд хаалгаа барьж, 2008 онд  бараг л дэлхийн санхүү, эдийн засгийн хамгийн том гэж хэлж болох хямрал болж одоо ч тэрнээсээ зарим талаар гарч чадахгүй байна. Энэ олон бэрхшээлийг даван туулж, хүнд­рэлийн ард гарч бид үлдсэн. Үлдэх үлдэхдээ Монгол Улсын банкны системийн хамгийн том банк болж төлөвшсөн. Бид хуучны төрийн мэдлийн банкийг хувьчилж аваагүй, аль нэг банкийг өөрсдөдөө нэгтгэж явсангүй. Чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлээ зориулж банкныхаа төлөө зүтгэснээрээ өнөөдрийн энэ банкаа босгож чадсан. Манай гол өрсөлдөгч болох Худалдаа хөгжлийн банк бол хуучны гадаад худалдааны банк одоо ч хэвээрээ л байна. ХААН банк бол бас хуучны хөдөө аж ахуйн банкны суурин дээр үндэслэгдсэн.  Хуучны уламжлалт ийм банкуудтай өрсөлдөж байж бид хамгийн шилдэг нь болж гарч ирснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. 2008-2009 онд "Голомт" банк Монголын хамгийн их хад­галамжтай, хамгийн том активтай банк болсон. Яг тэр үед Монгол Улс маань бас олон улсын тавцанд ид моодонд орж байлаа. Уул уурхайн салбар нь хамгийн их анхаарал татаж, өндөр хүлээлттэй орны нэг байв. Гадныхан ч манайхыг их сонирхож, гадны хөрөнгө оруулал­тууд ч цөөнгүй орж ирсэн. Тэр ч утгаар нь бид гадаад хүнийг захир­лаар ажиллуулж, мэдэхгүй чадахгүй зүйлээ суралцъя, шинэ менежмент, шинэлэг зүйл нэвтрүүлье, гадаад хөрөнгө оруулалтыг татъя, банк дараагийн хөгжлийн үе шатанд гарч ажиллах ёстой гэж шийдээд Жон Финниганыг 2007 оны сүүлээр за­хир­лаар томилсон юм. Тэр ч эхэндээ нөхцөл байдлыг ойлгож авах, банк­ны үйл ажиллагааг сайжруулах талаар хүчин чармайлт гаргаж ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ удаад ирсэн чинь банкныхаа өдөр тутмын ажилд анхаарахын оронд хаана л олон улсын хурал, дипломат арга хэмжээ болно тэнд явж байдаг болсон. Бас өөрийгөө Монголыг хамгийн сайн мэддэг гадны цөөхөн мэргэжилтний нэг, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх энээ тэрээ гээд ажилдаа анхаарах нь суларсан. Сүүлдээ түүнд бүх зүйл амархан санагдаж, бүх л зүйл болчихмоор санагдаа биз.  Бас Жон өөрөө шууд хариуцаж байсан зарим нэг үүргээ биелүүлээгүй. Иймд орны хүнийг нь олох, гүйцэтгэх удирдлагын аажим, гэхдээ шийдэмгий өөрчлөлт хийх дээр би хатуу байр суурьтай байсан. Гэвч Жон "Голомт" банкны захирал гэдэг албан тушаалд дахиад дор хаяж 3-4 жил үлдэх, хувьцаа эзэм­ших, улмаар банкийг хувьдаа хөрөн­гө, мөнгөтэй болох сүүлийн боломж гэж харж байсан юм билээ. Би түүнийг ямар ч аргаар хамаагүй албан тушаалдаа үлдэх гэж улайрч түүндээ Лу.Болдыг ашиглана, эсвэл хамтрагч болно гэж санаагүй л дээ. Маргаан зөрчил бол үүнээс л эхэл­сэн.

-Хорин жилийн түншлэл хага­рах болсон нь гадаад захирлаас  үүдэлтэй гэж үү?

-Миний хувьд, банкны эрх ашгаа бодоход тэр хүнийг өөрчлөхөөс өөр арга байгаагүй. Тэр хүнийг тансаг байлгаж, гадаадад хүссэн үед нь зугаалуулж байх түүнд зориулсан банк гэж Монголд, ер нь дэлхийд байхгүй. Монголын банк Монголын харилцагч үйлчлүүлэгч нартаа зо­риу­лагдаж, тэдэнд үйлчилж байхаас гадны хөрөнгө оруулагчдыг амар хялбар аргаар мөнгө олоход зориу­лагдсан биш шүү дээ. Гадаад захи­рал маань албан тушаалдаа үл­дэхийн тулд "Иточу"-гийн аккредити­вээс "Голомт" алдагдал хүлээхээр байна гэж зориуд гуйвуулан, намайг үүнтэй холбоотой гэж будлиан эхлүүлсэн юм. Энийг ч бас Лу.Болд боломж гэж харсан уу мэдэхгүй. "Иточу"-той холбоотой манай банк­наас нэг ч ам.долларын төлбөр гараагүй. Банк "Иточу"-тай төл­бөрийн ямар ч маргаан байхгүй гэдгийг дахин хатуу хэлмээр байна. Харин "Иточу"-тай төлбөрийн асуу­дал байна уу, энэ юу болоод өн­гөрөв гэдгийг мэдэхийн тулд банк Лу.Болдын гэр бүл болон гадныхны хүсэлтээр 1,6 сая ам.долларыг аудитын компанид төлсөн байдаг юм. Утгагүй байгаа биз дээ. Гадны аудитын компани дүгнэлтээ гаргаад ирэхээр түүнд нь итгэхгүй, "Худлаа байна, нэмж ийм зүйл шалга, тийм гүйлгээг үз" гэхээр тэд дахиад шал­гал­таа нарийвчлан хийж гаргаж өгөхөөр болдог. Харин үүнд нь хугацаа нэлээд шаардагддаг. Ийм маягаар банкны тайлан хуульд заасан хугацаандаа гараагүй цаг алдсан. Үүнээс болоод банкны рейтинг гарах нь бас хойшилсон. Тэрнээс биш рейтинг бүүр байхгүй болоод алдсан хэрэг биш шүү дээ. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлд бид асуудлаа шийд­сэнээс хойш банк ТУЗ-өө шинээр бүрдүүлж, аудитаа дуусгаж, ажлаа цэгцлэх, өөрөөр хэлбэл сэргээн босголтын ажлаа эрчимтэй эхлүүл­сэн. Удахгүй банкны 2013 оны аудитын дүгнэлт гарчихна, рейтин­гээ ч тогтоолгоно. Ажил их байгаа. Түүнээс гадна банкны хувьцаа худалдан авах сонирхолтой гадаа­дын томоохон стратегийн хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр эхэлсэн байгаа. Мөн банкны олон арван ажиллагсад хувьцаа эзэмш­дэг. Энэ хөтөлбөрийг ч бас эрчим­жүүлнэ.

-Сайд Лу.Болд нэг ярилц­лага­даа улстөрчийнхөө амьд­ралыг сонгож байгаа учраас ийм алхам хийлээ гэж мэдэгдсэн байсан?

-Тийм ээ. Өөрөө тэгж хэлсэн байсан. Энэ сонголт бол улстөр­чийнхөө амьдралыг сонгож байгаа түүний сонголт. Ер нь бизнесийн харилцаанд түншүүдийн дунд ха­рил­цан итгэлцэл  нэгэнт л байхгүй болсон бол асуудлыг нэг талдаа гаргах нь зөв байдаг. Жаахан алдаа гарч, үүнээс хойш эвтэй найртай байя, эргэж нэгдэж нийлье гэсэн ч нэгэнт л харилцан итгэлцэл үгүй болсон бол үргэлжлэх ямар ч болол­цоо  байхгүй. Ер нь бизнесийн шийдвэр болгоны цаана их бага эрсдэл, алдаа байдаг. Тухайн нөх­цөл байдалд хамгийн зөв гэсэн хувилбар цаг хугацааны дараа буруу болох нь ч бий. Энэ нь санаа­тай үйлдэл үү, санамсаргүй алдаа юу гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Хэрэв аль нэг тал нь итгэл байхгүй болбол бизнесийн шийдвэрийг дагалдаж гардаг жижиг алдааг ч томруулж хараад эхэлдэг. Тэгэхээр л бизнес явахаа байчихдаг. Энэ тохиолдолд цаашаа явах ямар ч бололцоо байхгүй. Нэгэнт Лу.Болд бидний хооронд итгэлцэл байхгүй болсон болохоор хоёр талдаа гарахаас өөр аргагүй болсон.

-Танайхны таарамжгүй байгаа нь анзаарагдаад байсан л даа. Офисс руу дайрч орлоо гээд зураг тавигдаад, дараа нь барилга засварын ажлын зураг ч гэж тайлбарлагдаад. Хэдийгээр та нарын хувийн бизнесийн асуудал ч гэсэн "Голомт" банктай холбоо­той болохоор олон түмэнд хамаа­ралтай хэрэг болчихож байгаа юм. Тэр ч үүднээсээ хүмүүс эм­зэг хүлээж авч байсан байх...

-Би бол энэ асуудлыг тэгж эмзэг­лэж хүлээж аваагүй. Болох ёстой юм болдгоороо л болсон. Хийх ёстой засварын ажлыг л драма болгож харагдуулах гэсэн л оролдлого шүү дээ.

-Банк санхүүгийн эмзэг сал­барт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд ч, олон жилийн нөхөрлөл, амжилттай бизнесийн үйл ажиллагаагаа бодсон ч арай өөрөөр асуудлыг шийдэж болоо­гүй юм уу. Та хэдийн энэ хэрүүл "дэндүү үнэтэй" хэрүүл юм биш үү?

-Би ч эхэн үедээ санаа зовоод л асуудлаа тэрүүхэн хүрээндээ ярил­цаад, хэлэлцээд шийдье гэсэн бодолтой амьтан хүнээс нуус­хийгээд байсан л даа. Лу.Болд болохоор "Энэ бүх бизнес, компани, банк бол чинийх, надад юу ч байх­гүй, тэгэхээр алдах зүйл байхгүй" гэж хэлээд асуудлыг улам том болгох, аль болох олон хүнийг хамруулах, хэвлэл мэдээлэлд хандах зэргээр аашилж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл хэр их шуугиан тарина, төдий чинээгээр өөрт нь буулт хийнэ гэж тооцсон байх л даа. Үнэндээ бол харин ч эсрэгээр ш дээ. Тэр үед хүмүүс, манай захирлууд хүртэл Лу.Болдыг яагаад өөрийнхөө биз­нес, өмчийн эсрэг ийм үйлдэл хий­гээд байна аа гэж гайхаж байсан. Компани, банк бол түүний хувьд улс төрийн карьераа өсгөх, сонгуульд хүн хүч, хөрөнгө санхүүгээр туслах хэрэгсэл төдий л зүйл байсан бо­лол­той. Олон мянган харилцагчдын эрх ашиг, банкны системийн тогт­вортой байдал, цаашлаад улс орны эдийн засгийн байдал огт хамаагүй болж таарсан. Асуудлыг улам л дэврүүлж байвал болно гэж бодсон байх. Лу.Болд хандаагүй газар байхгүй. Манай асуудалд Монгол­банк, төр засгийн холбогдох бай­гуул­лагууд маш их тэвчээртэй, бодитой хандсан нь үнэхээр маш их нэмэр болсон. Би үүнд их талархаж явдаг. Одоо бол асуудал нэг мөр ший­дэгдсэн болохоор дахин үүнийг сөхөн яримааргүй байна.

-Та хоёрыг өмчөө нэгэнт сал­гасан гэж дуулдаж байсан. Та хоёр хэр сэтгэл ханамжтай үл­дэцгээсэн бэ?

-Одоо надад түүнтэй ямар ч өмчийн маргаан байхгүй. Миний л сонсож, ажигласнаар бол Лу.Болд маш сэтгэл ханамжтай үлдсэн. Надаас тэгж асуувал би юу гэж хариулахаа мэдэхгүй. Баялаг бол байнга хөдөлгөөнд нөр их хөдөл­мөрийн үр дүнд л өсч байдаг. Үүнийг цаг хугацаа л харуулахаас хэн нь илүү юм авсан гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Эргээд ингэдэг байж, тэгдэг байж гэж стрессдээд байвал яаж урагшлах билээ дээ. Маргааш юу болох нь тодорхойгүй учраас л ирээдүйн сэтгэл булаах юм нь тэр шүү дээ.

-Тэгэхээр та одоо цорын ганц хувьцаа эзэмшигч болж үлдсэн гэсэн үг үү. Танай өөр нэг хамтрагч М.Зоригт хувь эзэмшиж байгаа юу?

-Зоригоо маань 2004 онд анх УИХ-ын гишүүн болж, улстөрч болох замаа сонгосон. Нэг талаар улстөрч, нөгөө талаар компанийн эзэн байх нь улам бүр төвөгтэй болж байгаа. Ашиг сонирхлын зөрчил, компанийн зөв засаглал энээ тэрээ гээд, мөн гадныхантай томоохон арилжаа хийгдэх болгонд энэ асуу­дал сөхөгддөг. Иймд бид хоёр хэ­лэл­цээд би Зоригоогийн хувийг шилжүүлж авсан. Түүгээрээ Зоригоо банкинд давуу эрхтэй хувьцаа ху­далдаж авсан. "Голомт" банк тогтмол хүү төлнө. Үүнийгээ тайландаа тусгаад, бизнесийн шийдвэрт орол­цохгүй улс төрөө хийгээд явах нь аль аль талдаа хэрэгтэй юм л даа. Би одоо "Бодь Интернэйшнл" ком­панийн 100 хувийн хувьцаа эзэм­шигч. Манай компани "Голомт" банк­ны 85 хувийн хувьцааг эзэмшиж байгаа.

-Хэдийгээр та нар өөр, өөрийн замаар салсан ч гэсэн амжилттай бизнесийг эхлүүлж чадсан хү­мүүс. Шаазан хагарч, хөрөнгөө хуваасан тухай ярьж байгаа ч нэгдэж байсан сайхан үеүд та нарт бий. Тэр тухайгаа дурсаач?

-Бид Оюутны холбооны найзууд л даа. Би тэр хоёроосоо дүү. Ерөөд оноос эхэлсэн ардчилсан хувьс­галын гал тогоонд нь байлаа. Хүмүүс амь насаа золиослон байж тэр хувьсгалд оролцсон гээд л ярьдаг юм. Худлаа ш дээ. Нийгмийн тогтол­цоог өөрчлөх нь зайлшгүй болсон учраас л олон мянган хүн дэмжиж, тэрний тэргүүн эгнээнд бусадтай л адил сэтгэл зүрхээрээ оролцож байв. Эгзэгтэй, хурц, халуун өдрүүд ч зөндөө байсан. 1990 оны гурав­дугаар сарын 4-нд ардчилсан хүч­ний нэгдсэн жагсаал, цуглаанаас шаардах бичиг өгөхөд тэрийг нь би гардуулж өгч байв. Нам засагтай хэлэлцээр хийхэд ч орж байсан. Тэр үед санах бодох зүйлгүй, ирээдүйд ингэнэ тэгнэ гэсэн тооцоогүй, алдах юмгүй л бүгдээрээ хамт байсан. Одоо хүмүүс өөртөө тааруулж, заримдаа дөвийлгөж, гуйвуулж ярих гээд байдаг хандлагатай болчихож. Дараа нь бид компаниа, тэгээд банкаа байгуулаад явж ирсэн. Бидэнд өнгөрсөн хугацаанд янз бүрийн л түншүүд, хамтрагчид байлаа. Хувьцаа авч ирсэн, зарж ирсэн. Алдаж ч байлаа, олж ч явлаа. Сайн муу олон төрлийн зан ааштай, хүмүүжилтэй хүмүүстэй харилцаж, хамтарч байлаа. Би хүнтэй муудал­цаж байснаас болж л өгвөл хэл амаа ололцоод, асуудлыг эвээр зохи­цуулах зарчимтай байдаг юм. Тэгж явсаар өнөөдрийн ийм байдалд хүрчихээд байна. Энэ бол бидний туулах л ёстой зам байж. Гэхдээ надад анхнаасаа бүх хувьцааг нь худалдаж аваад ганцаараа эзэн суух гэсэн далд санаа бодол хэзээ ч байгаагүй. М.Зоригт, Лу.Болд хоёр өөр өөрсдийнхөө замаар сонголтоо хийгээд явахад би ажлаа хийгээд л үлдсэн. Гэвч нэгэнт өнөөдрийн ийм бай­далд хүрч, таны хэлснээр шаа­зан хагарчихаад байхад буцаж эвлүүлнэ гэх биш, бутарсан хэсгүү­дээ авц­гаагаад явахаас өөр яахав дээ.

-Таны хоёр хамтрагч хоёулаа улс төрийн замыг сонгосон. Танд бас тэдэн шиг улс төрд орно гэсэн бодол байдаг уу?

-Би улс төрд орохгүй. Надад ямар ч улс төрийн амбиц байхгүй. Гаднаас нь харахад ихэнх улстөрчид бол сайн дүр эсгэгчид байдаг шиг байгаа юм. Хүсээгүй юмаа ярьж, дургүй хүнтэйгээ уулзаж, тухгүй хувцсаа өмсч нэг ёсондоо хүний эрхээр явдаг. Миний хувь чанар ингэж чадахгүй. Би өөрөөрөө л байх дуртай. Тиймээс би улстөрч болж чадахгүй. Харин ч хүний дургүй хүргэчихэж магадгүй хүн. Би ард түмэн та нарынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ гэж хэлж чадах ч үгүй. Хүн сайхан амьдарна гэж бодож байгаа бол зүтгээд хөдөлмөрлөх хэрэгтэй, үгүй гэвэл арчаагаа алдаад архиа ууж яваад үхнэ биз. Хатуу ч гэсэн амьдралын үнэн нь энэ. Надад улс төр дүрэмгүй, эсвэл ялагч нь дүрмээ зохиодог тоглоом шиг л санагддаг юм.

-Та хэд анх компаниа байгуу­лахдаа гэр бүлийнхнээ оруулах­гүй гэсэн тохироо байсан уу. Лу.Болд сайдын ярианд ч гэр бүлийнхнээ оруулж байгаагүй гэсэн байсан. Бас бүх хөрөнгө хувьцаагаа та өөрийнх болгос­ныхоо дараа гэр бүлийн хүнээ ТУЗ-ийн даргаар томилсон байна лээ?

-Бидний хооронд тийм тохирол­цоо байгаагүй л дээ. Гэхдээ Лу.Болд л дүүгээ оруулдаг байсан. Дүү Л.Болдхуяг нь ТУЗ-ийн дарга хийгээд явдаг байсныг хүмүүс санаж байгаа биз. Гэхдээ тэр хэзээ ч хувьцаа эзэмшигч байгаагүй. Саяын маргаа­ныг гартал гэр бүлийн хүн маань бидний бизнест ордоггүй байсан, мэддэг ч үгүй байсан. Бизнес бол стресс зовлон бэрхшээл, гэр бүлийн амьдрал бол гэр бүлийнх л байх ёстой гэж би боддог. Ер нь тийм зарчмаар явж ирсэн л дээ. Гэргий маань өндөр боловс­ролтой, олон улсын байгууллагад ажиллаж бай­сан туршлагатай хүн.  Би 12 жил банкны захирал, таван жил ТУЗ-ийн дарга хийсэн. Манай банк гэхэд л 1800 гаруй ажил­чинтай. Ком­па­ни, банкинд бараг 100 илүү захир­лууд ажилладаг, энэ бол миний бүрдүүлсэн хамт олон. Ма­гад­гүй Монголын хамгийн чадвар­тай хамт олон ч байж магад, сая маргааны үеэр ч бас асуудалд үнэн зөвөөр, шударгаар ханддаг нь харагдаж бас нэг шалгуур давсан. Энэ надад байгаа, бидэнд байгаа бас нэг бая­лаг. Надад банкнаас гадна өөр салбарт хийх ажил бай­гаа. Түүнээс гадна банкинд ямар нэг асуудал байхгүй өөрийн­хөө хөгж­лөөр явчих учраас ойлгомжтой. Би өөрөө инже­нер геологийн мэр­гэжил­тэй. Одоо энэ чиглэлээрээ иргэ­ний барилга байгууламж, эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр ажил­лаад эхэлсэн.

Ер нь ардчилал, зах зээ­лийн тогтолцоо хүмүүсийг хэн ямар ча­дал­­тай байна, хаана хэрэгтэй байна яг тэр байранд нь өөрөөс нь ч асуух­гүйгээр тавьчихдаг юм. Сая энэ зарч­маар үйл явдал өрнөсөн шүү дээ. 20 жилийн түншлэлийн дараа жаа­хан хурц илрээд асуудал харин ч түргэн ший­дэгд­сэн байх. Үнэндээ нэг талаар хамгийн баян, нөгөө талаар хамгийн нөлөө бүхий улстөрч байх боломжгүй л дээ. Ер нь цаашид биз­нес эрхэлдэг хүмүүс улс төрөөр, улс­төрчид бизнес удирдаад явна гэвэл улам л хэцүү, төвөгтэй болно доо.

-Улс төр, бизнес хамт­даа байх үнэхээр амаргүй байх. Сонгуу­лийн санал тоолох машиныг "Бодь Интер­нэйшнл оруулж ирсэн нь АН-ынхны хийсэн хэрэг" гэж бас яригдаад байсан байх аа. Биз­несийн ажлаа хийхээр улс төртэй хол­боод байх тал байна биз?

-Сонгуулийн санал тоол­дог ма­ши­ныг оруулж ирсэн явдал манай компанитай ямар ч хамаа байхгүй. Тэр программ хангамж ч хамаа­гүй. Монгол Улсын иргэний ухаалаг үнэмлэхийг хийх плас­тикийг л манайх оруулж ирсэн. Дэлхийд хамгийн сүү­лийн үеийн стандарт­тай, хуурамчаар хийх боломжгүй плас­тикийг оруулж ирсэн болохоос дээр нь бичсэн мэдээлэл, гар хурууны хээ, зураг бусад юм бидэнд ямар ч хамаагүй. Улсын бүртгэлийн газрын л асуудал. Бид зөвхөн түүхий эдийг нь ний­лүүлсэн. Яг ийм нууцлалтай иргэний үнэмлэхийг өнөөдөр дэл­хийн 10 хүрэхгүй орон л хэрэглэж эхлээд байгаа.  Ер нь улс төртэй холбогдох нь бизнест муугаар нө­лөөлдгөөс сай­наар нөлөөлөх нь тун ховор. Бид Лу.Болдыг Батлан хам­гаа­лахын сайд байхад ч, Гадаад харил­цааны сайд байхад ч түүнтэй холбоо­той ямар нэгэн тендерт оролц­дог­гүй байсан. Хойд Солон­гост цэргийн онгоц зарсан, тэрэнд нь биднийг холбоотой гээд л нэг хэсэг бичсэн. Би энэ та­лаар ямар ч ойлголт байхгүй.

-Манайд банкны эзэд гэхээр морь мал эргүүлээд, онгоц хөлөг­лөж яваад л унааны тансагийг эдэлж хэрэглэдэг тал бий. Нэг талаас бараг ингэж тансаг­лах нь эргээд харилцагч­дад итгэл найд­вар төрүү­лэхгүй байх сөрөг талтай юм биш үү. Та юу гэж боддог вэ?

-Нэг их тэгээд байдаггүй байх аа. Гэхдээ хүний өөрийн үзэл бодол сонирхлыг юу гэхэв.

 

Хүний гоо сайх­ны үнэ­лэм­жийг шүүмжилж болохгүй гэсэн үг байдаг шүү дээ. Манайд морь мал уяад л, тод өнгийн дээл өмсч, том хөөрөг бариад явдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ тэр хүнд тэгж явах нь таалагд­даг бол түүнийг нь буруутгаад байх хэцүү. Намайг бас казино тоглоод мөнгө алдсан, мөрийтэй тог­лоомд дуртай гээд л мессеж тараагаад байсан. Би тий­мэр­хүү зугаагаар таашаал авдаггүй, тэгээд ч би өөрийн ухаан, хөдөлмөрөөр бүтээсэн баял­гаа иймэрхүү замаар үрэн таран хийх хүн биш.

-О.Бальзакийн "Гобсек"-ийн гол дүр болсон мөнгө хүүлэгч эр гаднаас нь харахад хэн ч тэгж санах­гүй,  уранхай навтархай дээл хувцастай ч цаад бод­ло­гоороо Парисыг атгаж чаддаг мөнгө сан­хүүгийн гол хүн байдаг. Мөнгө сан­хүү­гийн салбарынхан наанаа ха­раг­дахаасаа илүү­тэй цаанаа бод­логоо барьж явдаг гол хүмүүс байх ёстой болов уу?

-Та намайг Гобсек гэх гээд байна аа даа. (инээв)

-Үгүй л дээ. Хэдийгээр Гобсек бүх цаг үед харамч хахирган хүн гэж онцлогд­дог дүр ч гэсэн энэ сал­ба­рынхан харин ч ийм байх ёстой юм биш үү гэсэн санаа­гаар хэлж байгаа юм?

-Гобсек хувь хүн гэхээсээ илүү мөнгөний өөрийнх нь мөн чанар, ажиллах меха­низм юм. Яг үнэндээ хүний мөн чанар бол хамгийн бага хугацаанд, хамгийн бага хө­дөл­мөрөөр хамгийн их ашиг олох л тэр боломжийг хайж байдаг. Энэ бол хэзээ ч өөрч­лөг­дөхгүй ча­нар. Хаана хам­гийн ашигтай салбар байна, тийшээ орж байдаг. Ерээд онд баар ашигтай байхад хүн бүр л тийшээ орж байлаа. Дараа нь тол­гойтой бүхэн ноолуу­рын бизнес хийсэн. Нэг үе хүмүүс нүүрс их зөөж байв. Гаднаас том, том ачааны тэрэг оруулж ирээд л зөөдөг байлаа. Одоо бол бараг хүн бүр барилга барьж байна. Газрыг замбараагүй олгосон гэхээсээ илүү­тэй хүмүүст ямар бо­лол­цоо нээв гэдгийг бас хараарай. Эндээс ашиг олж байгаа учраас тэр. Хүн бүр хөрөнгө оруулагч байдаг учраас хаана ашигтай байж болох нүх сүвийг гярхайгаар анаж байдаг. Яг үүн шиг банк санхүүгийн салбар бол хам­гийн бага хүүгээр хадгаламж аваад хам­гийн эрсдэлгүйгээр бас өндөр хүүтэйгээр зээлүү­лэх сонир­холтой байдаг. Энэ бол манай бизнесийн суурь нь. Хэрэв хэн нэгэн, жишээ нь төрийн зүгээс ч юм уу бага хүүтэй, удаан хугацааны сан­хүүжилт нэрээр элдэв төсөл санал болговол Гобсек хүлээ­гээд л авна. Ашиг олж байх тэр зарчим л хаа нэг газар алдагдвал эдийн засгийн далд гар хэний ч үг, шийдвэ­рийг хүлээж авдаг­гүй. Харин ч бүүр эсрэгээр. Тийм учраас бизнест хөндлөнгөөс орол­цох­доо маш бол­гоомж­той хандах хэрэгтэй. Өнөөдөр мөнгө ховор байгаа учраас үнэтэй байгаа юм. Энэ мөн­гийг олдоц ихтэй, хямд болгох тал дээр анхаарлаа төвлө­рүү­лэх хэрэг­тэй. Тэгээд Гобсек чинь ажилладаг л байхгүй юу.

-Банкууд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд­тэй байх боллоо. Энэ таныхаар хэр зөв бэ?

-Манай "Голомт" банк нэг ч хэвлэл мэдээллийн хэрэг­сэл­гүй. Би "Голомт"-ын хувь­цаа­наас гадна магадгүй Мон­го­лын хамгийн том хэвлэл мэдээл­лийн группыг эзэмшиж байгаа байх. Өнгөрсөн жилийн маргаан, хөрөнгө хуваах явцад хэвлэл, мэдээл­лийн компани маань надад үлдсэн юм.

-Та яаж яваад энэ сал­барт хөл тавьж, сонирхох болсон юм бэ?

-Манайд сэтгүүл зүй улс төрийн өнгө аястай бас шан­таж­ны хэв маяг­тай юм уу гэж би хардаг. Гэхдээ би улстөрч болж өөрийгөө магтан дуу­луу­лах гэж эсвэл ойр хавийн­хаа хүмүүсийг бичүүлэх гэж энэ салбар руу ороогүй. Бас энэ сэтгүүл зүйг эрүүлжүүлж өөрчлөх гэж ийшээ орсон гэж ч худлаа хэлэхгүй. Зүгээр л тохиолдлоор орчихсон гэж болно. Би оюутан байхдаа буюу 1989 онд Ц.Балдорж, О.Дашбалбар хоёртой хамт "Үнэн" сонины оны нийтлэ­лийн шагнал авч байснаас өөрөөр энэ салбартай хол­бог­дож байсангүй. "Ийгл" телевиз нэг хэсэг гарч байгаад хаагдаад эргээд нээгдэх тэр үед гадны ч, дотоодын ч хүмүүс нь намайг асуудлыг шийдэж, хөрөнгө оруула­хыг санал болгосон.  "Ардын эрх" сонины нэрийг дахин ашиг­лах бо­ломж гарах үед би нэрийг нь авч, "Боловсрол" телевиз зээлтэй бай­гаад хөрөн­гө оруулалт хэрэгтэй болсон гэх мэтээр явсаар байгаад би "Mongolian Mass media" телевиз, сонин, сайт, сэтгүүл, фм радиотой том компанитай болсон. Орлогоо­роо зарлагаа нөхөөд, техни­кийн шинэч­лэлээ өөрсдөө хийгээд явдаг, хөл дээрээ нэгэнт тогтсон компани бол­лоо. Надад улс төрийн болоод бизнесийн зорил­гоор хэвлэл мэдээ­лэлтэй болох зорилго байсангүй. Одоо харин цаашид яавал дээр талаар үзэл бодол, хэтийн зорилго нэгтэй найз нөхөдтэйгээ зөвлөлдөж, нийтлэлийн бодлого, бизне­сийн оновчтой хувилбар гар­гахаар толгой­гоо гашилгаж сууна. Заримдаа хэв­лэл мэдээ­лэлтэй байх тун амар­гүй. Хүмүүс маш эмзэг. Танай­хаар ийм юм гаргачихлаа гээд над руу яриад байдаг, гэтэл би тэрийг нь огт мэдээ­гүй явж байх жишээтэй. Тухайн редак­цийн хийж байгаа ажлыг би яаж мэдэхэв дээ.

-Танд дарамттай санагддаг уу?

-Дарамт гэхээсээ надад сонир­холгүй байгаа байхгүй юу. Гарсан мэдээллийн утга учир, зорилго, үнэн зөвийг би мэдэхгүй, би шүүгч биш шүү дээ.

-Электрон сэтгүүл зүйг хөг­жүүлж, эхний шанг тави­хад танай медиа компани маш соргогоор мэдэрч, news.mn-ийг анх байгуулж байсан. Харин саяын мар­гаа­ны үеэр энэ сайт Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн мэдэлд шилжсэн гэсэн яриа гадуур байгаад та юу гэж хариулах вэ?

-Маргаан гарахаас өмнө news.mn-ий эзэмшлээ энэ сайтыг ажиллуулж байсан Б.Тэмүүлэнд л шилжүүлсэн. Түүнээс өөр зүйлтэй хольж хутгах хэрэггүй л дээ. Анх энэ сайтыг "Алтан тариа"-н П.Цэнгүүн бид нар нийлж байгуулсан. Сүүлдээ П.Цэнгүүн өөрийн мэдлийн хувьцаа­гаа зараад сүүлд бид сэтгүүлчдэд нь зарсан. Ер нь сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг улстөрчид биш, эзэд биш сэтгүүлчид өөрсдөө л хянах юм билээ.

-Паркийн асуудал одоо танд хамаарагдана биз?

-Паркийн асуудал маш тодорхой. Хэрэв бид паркийн газрыг хамгаалж авч үлдээгүй байсан бол өнөөдөр орон сууцны хороолол болчих бай­сан гэдгийг би баталгаатай хэлнэ. Анх паркийн газрыг 13 хуваачихсан байсан. Задгай театр, музей гээд хүүхдийн тодотголтой нэрлэсэн байсан ч юу болох нь тодорхой байсан. Хуучны ДСНК-гийн паркийн хувь заяа манай дээр ч давтагдах байсан. Гэхдээ бид л авч үлдсэн гэж цээжээ дэлдээд байх сонирхол ч алга, зав ч алга. Паркийн төслөө танил­цуулаад, нийслэлтэй хамтарсан компани байгуулсан. ҮСАХ компани чинь нийслэлийн өмчит аж ахуй байгаа юм ш дээ. Хамтарсан ком­пани байгуулж авах үед 1964 онд ашиг­лалтад орсон хэдэн хуучин тог­лоомтой, шинэ Өвгөнтийн хөндий л болчихсон байсан. Анх 34 га газар байсан.  Одоо 30 га нь байна. Дөрвөн га газраа хот өөрсдөө нааш цааш хуваарилсан. Паркаа алдсан гэж орилоод байгаа нь зүгээр улс төр. Богино зайн улс төр. Паркийн газар одоо ч паркаараа байж байна. Өнгөрсөн хугацаанд бид 50 тэрбум төгрөгийг ийшээ оруулсан. Парк бүрэн дүүрэн ашиглалтад ороогүй байгаа шүү дээ. Нийслэлийн ир­гэдийн хэрэгцээ шаардлага, хотын ирээдүйн хөгжлийн төлөв, инженер техникийн бололцоо, хөрөнгө оруу­лал­тын өгөөж, хууль зүйн орчин гэх мэтээр тодорхой болгох, шийдэх маш олон асуудал байгаа. Хурлын заал, үзэсгэлэнгийн  танхим, зочид буудал­тай, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн, амарч наадах газартай олон улсын жишигт нийцсэн газрыг байгуулна. Үүний тулд дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэхийн тулд хоёр тал маш нухацтай тал талаас нь хэлэл­цэж байна. Бид бол паркийн эзэмшил дэх хувиа хотод эргүүлж өгөхөөс аваад бүхий л боломжит хувилбарыг үзэж байна. Ер нь парк бол төр, хувийн хэвшлийн үлгэр жишээ хам­тын ажиллагаа болж болохоор төсөл байгаа юм. Энийг улс төрийн өнцгөөс биш, хэрэгцээ шаардлага, ашиг орлого талаас нь харах хэрэгтэй. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хуга­цаанд над дээр паркийг гоё болгоё гэсэн нэг ч санал хүмүүсээс ирж байгаагүй, харин газраас нь яаж салгах вэ гэсэн санал бол зөндөө ирж байсан шүү. Паркаа аваръя л гээд байна. Бид л паркийг аварч, хадгалж байгаа болохоос бидэнд алдчихаад байгаа зүйл байхгүй. Парк байж л байгаа шүү дээ.

-Та МҮОХ-ны дэд ерөнхий­лөг­чөөр ажиллаж байсан. Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загд­сүрэнг цагдаа прокуророос шал­гаг­даж эхлэхэд таныг түүний эсрэг гомдол гаргасан гэсэн яриа сонстож байсан л даа. Та өргөдөл гаргасан юм уу?

-Би өнгөрсөн онд МҮОХ-ны ерөн­хийлөгчийн албан тушаалд өрсөлдөөд ялагдсан. Энэ бол шу­дар­га өрсөлдөөн байсан. Нэгэнт хүмүүс тэгж сонгосон учраас надад хэлж гомдоод байх зүйл байгаагүй. Гэтэл сүүлд нь Д.Загдсүрэн гуайг хөрөнгө мөнгө идсэн хэргээр шалгаж, барьж авч хийсэн юм билээ. Тэгэхэд огт хамаагүй намайг өргөдөл өгсөн гэсэн яриа гарсан байсан. Би нэлээд сүүлд мэдсэн. Би тэгээгүй, бас хэн нэгнийг тэг гэж ятгаагүй. Одоо үнэн мөн нь гараа байлгүй дээ. Хүн асуудалд орох үед хүн бүрийг хар­даад, ингэсэн, тэгсэн байх гэж бодог­доод, бас наашаа харсан хүн бүр аврагч мэт санагдаад л. Тэр үүд­нээсээ Д.Загдсүрэн гуай буруу бод­сон байх гэж би санадаг ш дээ. Түүнээс хойш би Олимпийн хорооны­хонтой холбогдоогүй, сүүлд хэвлэл мэдээллээс харж байхад Д.Загдсүрэн гуайн хэрэг өршөөлийн хуулиар ороод асуудал нь шийдэгдсэн юм билээ. Би МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлыг найман жил хийсэн, Бээжинд улсаа төлөөлж, анхны олимпийн аварга төрүүлсэн багийг удирдаж байсандаа бахарх­даг. Миний хувь нэмэр, хийморь ч бас байсан. Тийм болохоор надад элдэв хар бодох юм байхгүй. Харин би олон улсын спортын хамгийн том байгууллагын нэгнийх нь гол удир­дах хүний хувьд Олимпийн хороо ч тэр, олон нийтийн бусад спортын холбоод ч хөгжлийн шинэ шатанд гарах хэрэгтэй л гэж бодож явдаг.

-Банк санхүүгийн салбарт олон ажил ажиллаж ирсэн танаас эдийн засагтай холбоотой зарим асуул­тыг асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Ер нь төр банктай болоод эсвэл хувийн арилжааны банкийг өөртөө нэгтгээд яваад байдаг нь хэр эрүүл зөв үзэгдэл юм бол?

-Төрийн банк байгуулагдаад сая "Хадгаламж" банкийг өөртөө нэгтгээд явсан нь аргагүйдээ хийгдсэн ажил байх гэж боддог. Гэхдээ яваандаа Төрийн банк хувьчлагдах байлгүй дээ гэж л дотроо боддог доо.

-Эдийн засаг хэцүүдлээ, бүсээ чангалах хэрэгтэй л гэж ярих боллоо. Манайд үүсээд байгаа энэ нөхцөл байдал юутай холбоотой юм бол, хэзээнээс энэ хямрал гайгүй болох бол?

-Албан мэдээллийг харвал жи­лийн 11-12 хувийн өсөлттэй учраас эдийн засаг тэлээд байгаа юм шиг, бизнесийн салбарынхантай уулзвал байдал хэцүү байгаа юм шиг өөр, өөр дүн мэдээ байгаад байгаа. Аливаа орны шийдвэр гаргагчид өөрсдөдөө хэрэгтэй, өөрсдийнхөө дуртай мэдээ­лэлд итгэдэг. Тиймээс хажуугийн хүмүүс нь таалагдах мэдээллийг нь өгөөд вакуумжуулаад байх тал бий. Би цөөн үгээр таны асуултад хариу­лах гэж үзье. Манайд эдийн засаг сайн биш байна. Эдийн засгийг захиргааны аргаар удирдах гэсэн хандлага л гол саад учруулсаар байна. Өөрөөр хэлбэл бид эхлээд хамгийн сайн, хямгийн хямд хийж чадаж байгаа зүйлээ хийж зараад, тэр мөнгөөрөө өөрт хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ хамгийн хямд газ­раас, чанартайг нь олж авчирдаг чөлөөт худалдааны энгийн хэлбэр лүүгээ анхаарлаа хандуулах хэрэг­тэй. Одоо бид болж өгвөл бүх зүйлээ өөрсдөө хийх гэж оролдоод байна. Санаа нь зөв, цаг хугацаа нь буруу байна. Монголчуудын хувьд зар

Онцлох нийтлэлүүд