Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.22 01:02

Ерөнхий сайд төөрвөл улсаараа хөдөлдөг, ерийн иргэн осолдвол хэн ч тоодоггүй Монгол Улс уу

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дагуул бологч нарын хамт Бурхан халдун ууланд төөрсөн.  Тэгэ­хэд Монгол Улс яаж  байлаа. Амтай болгон шаагиж, алба­тай болгон сандралдсан. Бурхан халдун ууланд Ерөн­хий сайдыг дагаж 60 гаруй хүн  явсан байдаг. Олуулаа байсан  болохоор учиртай л даа. Нэг хоног ийнхүү төөрө­хөд нь  хэвлэл мэдээллийн­хэн, төрийн байгууллагууд,   Онцгой байдал, цахим ертөн­цөөр нэг сандралдан үймж эхлэв. Дараа нь сүр дуу­лиантайгаар нисдэг тэргээр очиж авсан.

Харин долоо хоногийн өмнө уулын спортын ууган  гавьяат Л.Болдбаатар Алтай таван богдод авирч байгаад осолдсон хэрэг гарлаа. Тэрээр энэ удаа охиноо дагуулж явжээ. Оргилоос уруудах үед Л.Болдбаатар осолдож алга болсон гэсэн мэдээлэл бий. Охин нь цочролын байдалтай байгаа бөгөөд болсон явдлын талаар хоёр хоногийн дараа л айлд очиж хэл дуулгасан байдаг. Яг тэр мөчид юу болсон нь тодорхойгүй. Гэхдээ л Монгол Улсын нэг иргэн осолдож. Магадгүй тэр тухайн үедээ амьд байсан ч байж болно. Гэхдээ түүнийг олох итгэл алдарч байх тэр үед буюу өчигдөр цогцсыг нь олжээ. Тэрээр эцсийн мөч хүртэл хэн нэгэн ирэхийг хүлээж амь өрсөн тэмцсэн байж болох. Гэхдээ л тэрээр уулнаас унасан бол -40-50 хэмийн хүйтэнд долоо хоног тэсэх үү. Түүнийг алга болсонд харамсаж хайж, эрж сурч, санаа тавьсан нь хэр олон билээ. Хэдийгээр уулчин Л.Болдбаатар Ерөнхий сайд биш ч гэлээ Монгол Улсын иргэн. Бидний л адил гэр бүл, үр хүүхэдтэй, хүсэл тэмүү­лэлтэй, амьдралд хайртай нэгэн байсан байж таараа. Уулын спорт  эрсдэлтэй, эр зориг шаардсан хатуужил бэрхшээлийг туулдаг. Уулын спортод дурлагсад үхлийг хүсч ууланд авирдаггүй. Харин түүнийг сөрж, аюултай ч бэрхийн ард даван туулж гарсныхаа дараа ялагч бол­дог. Түүнээс ууланд авирагч эрхэм үхэхийг хүсээгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Цагаа тулахаар хэн ч үхлийг хүсдэг­гүй. Магадгүй тэрээр осол­доод амьд гарахын төлөө тэмцсэн байх. Тэр амьд явах эрхтэй монгол хүн. Өнгөрсөн өдрүүдэд  хэвлэлийнхэн, төрийн байгууллагууд, Мон­го­лын иргэд, Онцгой байдлын албаныхан түүнийг эрж хайхад ямар хайнга хандав.  Яагаад хурга алдсаны дайны тоосонгүй вэ. 

Өдийд Монголоор нэг шуугиан болж байх ёстой биш билүү. Онцгойгийнхон нь уулчин байхгүй гээд уулын бэлийн айл хунараар адууны мах каз эргүүлсэн шиг явсан биз гэж бодогдох юм. Эрэл яагаад удааширч байгаа талаар асуухаар "Шуурга ихээр шуурч, цаг агаар хүнд байсан" гэж албаны хүн хэлсэн байна лээ. Алга болоод бүтэн долоо хонож байхад араас нь очих хүн байхгүй, мөнгө өгөхгүй бол явахгүй гээд сууж байгаа уулчдыг яахав.  Аврах хэрэг­сэлгүй Онцгой байдлынхан  Сэлэнгэд хүүхдээ тэврээд мөсөн дээр урсаад явсан бүсгүйг нүдэн дээрээ орилуул­саар байгаад алддаг шигээ ууланд авирах багаж техник, ууланд авирах мэргэ­жил чадал байхгүй гээд ингэтэл удав уу. Харсаар байж хоёрын хоёр хүнийг аврах хэрэгсэлгүй гээд амь алдахад хүргэсэн бурууг хэн хүлээсэн юм. Тэр харамсам түүх сургамж болоогүй гэж үү.

Онцгой байдлынхан хожимд­сон ч гэлээ эрж хайсан л гэх. Юу олох юм. Хүн биш хөлдүүс л авчрах биз дээ. Угтаа бол хүн л авчрах ёстой байв. Хэрэв уулчин Л.Болдбаатар осол болсны дараа амьд байсан бол хэн нэгэн ирж аврахыг хүсч ямар их тэмцээ бол. Түүнд долоо хоног байтугай долоон минут ч ямар урт хугацаа байсан бол. Улс гүрэн гэдэг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, жирийн иргэн алинд ч бай адилхан л хандах ёстой. Халтирч унаад л үхээ биз гэсэн хөндий хүйтэн сэтгэлээр тэр нэгэн иргэнийхээ араас хэнэг ч үгүй хээв нэг тоом­жиргүй хандсан хэрнээ, Ерөн­хий сайдыг алга болоход улс даяар хашгирч, сандран мэг­дэж  байсан. Н.Алтанхуягийг ууланд төөрөхөд эрж хайх хэрэггүй байсан гэж хэлээд байгаа юм биш. Эрж хайх ёстой. Эрээд ч олсон. Н.Алтан­хуяг, Л.Болдбаатар хоёр адилхан л мах цусанд төрсөн монгол хүн. Аав, ээжээс төрсөн, алаг үр, амьд­ралын ханьтай.  Иргэнийхээ төлөө зүтгэдэг, санаа тавьдаг  улсыг л төрт улс гэхээс  Ерөнхий сайд төөрвөл албан байгууллагаа­раа явдаг, улсаараа нэг санааширдаг, ерийн иргэн байвал хэн ч тоохгүй орхидог байж болох уу.

Зүй нь Онцгой байдлын дарга нь хүртэл өөрөө оччих­сон штаб байгуулаад хэв­лэ­лийнхэн шуугилдаж, төр засаг нь иргэнийхээ төлөө санаа тавьж,  иргэд нь төр засгаа  иргэнийхээ төлөө юу ч хийхгүй байгааг шүүмжилж, хэвлэлийнхэн ажлаа мэддэг­гүй төрийн байгууллагад ташуур өгч байх ёстойсон.  Бодит байдал харин эсрэгээ­рээ байна аа.

    Иргэнээ тоодоггүй, ийм байдлыг харахаар энэ улсын иргэн байхаас ч айх шиг. Монгол төр иргэндээ ямар тоомжиргүй, хөндий хүйтэн, ямар дээрэнгүй, басамжлан ханддагийн нэг жишээ уул­чинд тохиолдсон эмгэнэлт явдлаас илхэн харагдлаа. Иргэндээ хахир хатуу ханддаг энэ байдал нэг биш удаа­гийнх.

Гадны хүний амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт анхан шатны шүүхээс нь 23 жилийн ял оноосон байгаа юм. Үнэн хэрэгтээ ял сонсоод байгаа бүсгүй  анхны өгсөн мэдүүл­гээ­сээ буцаж, айдас түгшүү­рээсээ болж худал мэдүүлэг өсгөн гэсээр байхад нарийвч­лан шалгаж болсон явдлыг хянахын оронд шууд л иргэ­нээ эхний ээлжинд буруутгаж орхисон. Гадаадын иргэн монгол бүсгүйд хэрхэн ханд­саныг хэн ч мэдэхгүй. Нас барсан л бол тэр хүн хохи­рогч гэсэн ойлголтоор асуу­далд хандсан юм шиг. 

Алга болсон уулчны хой­ноос ч  Онцгой байдлынхан онцгой шуурхай арга хэмжээ авсан бол  амьд ч аваад ирэх боломж байсан ч юм бил үү. 

Бас нэгэн жишээ. Т.Аятун­гаа гэх бүсгүй харийн хүнтэй гэрлэж, түүнд  дарамтлуулж, гэртээ ч орох эрхгүй  хүүхдээ орхиод ирэхдээ  охиноо эрж суран хэвлэлийнхэнд ханда­хад хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага бүгд л түүнийг буруутгасан. Цахим ертөнцөөр нэг түүнийг буруут­гасан үг өгүүлбэрүү­дээр дүүрсэн. "Харь эр дагаж явсан,  хохь нь" гэцгээсэн дээ.  Тэр байтугай гоо сайхан төрсөн нь ч түүний буруу мэт  муулцгаасан. Монгол Улсын иргэн  хэрхэн зовсон бол бяцхан охин нь хүний нутагт ээжээсээ хол яаж яваа бол гэж хэн ч санаа тавиагүй. Угтаа бол хүний газар үлдсэн охин, охиноо санан бэтгэрэх Т.Аятунгаа арга тасрахдаа л олон нийтэд зовлонгоо тоочин хэвлэлийн хурал зарласан биз.    Бидний өөрсдийгөө дөвийлгөн  хэлэх дуртай "Монгол хүний уужуу, цайлган, сайхан сэтгэл" хаачив. Иргэнээ гэх Монгол төр хаана байна. Бид цөө­хүүлээ. Биесээ хайрлахгүй бол хэн биднийг хайрлах юм.

Монголын төрөөс асуу­маар байна. Монгол хүн амьд явах эрхтэй юу. Монгол хүний амь үнэ цэнэтэй юу. Дэндүү хөшүүн хойрго, иргэнээ өмөөрөх, хамгаалах  сэтгэл­гүй,  ийм төртэй улсад амьд явах баталгаа ингэхэд байна уу. Төр төмөр нүүртэй гэж нэг хэсэг ярих болсон. Харин тэр  төр гэдэг чинь төмөр нүүрээ иргэндээ хатуурхахдаа л гаргах юм даа.

Онцлох нийтлэлүүд