Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.02.26 09:02

Шүлхийгээр өвчилсөн хоёр мянга гаруй үхрийг устгалд оруулжээ

Өнгөрсөн сарын 27-нд анх Сүхбаатар аймгийн Онгон сумын малчны үхрээс мал амьтны гоц халдварт өвчин болох "А" хүрээний   шүлхий өвчин илэрсэн гэх мэдээ­лэл бий. Малчид ч сар шинэ таар­сан болоод ч тэр үү нэг их тоосон­гүй. Харин ганц аймгийн ганц суманд гарсан шүлхий өвчин энэ хооронд газар авч Сүхбаатарын нэлээд хэдэн сумаар тархаад зогсохгүй Хэнтий, Дорноговь зэрэг аймгийн хил залгаа сумдад тархаж, онцгой бай­дал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтооход хүргэлээ. Зөвхөн хорио цээр тогтоогоод зогсохгүй Улсын онцгой комисс хуралдаж шүлхийн голомтод ажиллаж нөхцөл байдалтай нь танилцаж, үүрэг даалгавар өгч, шаард­лагатай бол тулгамдсан асууд­лыг нь шийдэх шуурхай аж­лын хэсэг дээрх аймгуудад ажил­луулсан байна. Улсын онцгой комиссын орлогч дар­га, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Дуламдоржоор ахлуул­сан Мал эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөн­хий газар зэрэг холбог­дох албаны мэргэжилтнүүд  ажлын хэсэгт багт­жээ. Мөн Сангийн яамны төлөөлөл анх удаа явсан нь шүлхийг газар авахуулалгүй таслан зогсооход хэдэн төгрөг шаард­лагатай байгааг нү­дээр үзэхээр шийдсэн хэрэг.

ХЭРЛЭНГИЙН ПОСТООР

15 ТОНН АРЬС, ШИР АЧСАН МАШИН НЭВТРЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Баянзүрхийн товчоогоор гарч Налайхын пост хүрлээ. Сансрын нисгэгч аятай битүү цагаан хувцас өмсч, нуруун­даа сав үүрсэн хүн зөрөн өнгөрөх машин бүрийн дугуйг шингэн зүйлээр шүршинэ. Тэрээр амандаа шувууны ханиад­ны үеэр зүүж бай­сантай төстэй амны хаалт зүүсэн байх бөгөөд кино театрт 3D-гээр кино үзэхэд зүүдэг шилтэй ижилхэн хам­гаалал­тын шил зүүсэн хараг­дав. Энэ бол Налайхын пос­тоор хот руу нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгаж байгаа дүр зураг. Мал эм­нэлгийн ариутгалын ажилт­наас гадна цагдаа тээврийн хэрэгсэлд бүртгэл хийж, мэр­гэжлийн хяналтын байцаагч орж гарч буй машинд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Пост болгоноор орох замд ариутгалын бодис цац­сан эсгий байна. Энэ нь шүл­хийний вирусийг тархаахгүй байх халдваргүй­жүү­­лэл­тийн нэг арга хэмжээ гэнэ. Налайхаас цааш шүлхийн голомт буюу Хэнтий, Сүхбаа­тар хүрэхэд иймэрхүү олон постыг дамжин өнгөрнө. Шүл­хий өвчний халдва­раас сэр­гийлэх хүрээнд нийслэл болон найман аймагт 297 хянал­тын цэгт гаргажээ. Эд­гээр цэгүүдэд нийтдээ 1410 хүн, 285 тээврийн хэрэгсэл­тэй­гээр 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Пост бүрт гэр байрлах бөгөөд мал эмнэлэг, цагдаа, онцгой бай­дал, мэргэжлийн хяналтын арваад мэргэжилт­нүүд ажиллаж байгаа юм байна. Налайхын постоор хөдөө орон нутгаас өдөрт 200 гаруй машин нэвтэрч байгаа гэнэ. Хорио цээрийн дэглэм тогтоогүй үед өдөрт үүнээс хоёр дахин их машин орж, гарч байдаг аж. Цаашлаад Бага­нуур дүүргийн Хэрлэнгийн гүүрний пост гарчээ. Тус пос­тоор хот руу нэвтрэх гэж бай­сан ачааны машиныг саат­уулаад арав хоножээ. Уг маши­ны жолооч хөлсөөр ачаа зөөдөг бөгөөд Дорнодоос 10 гаруй тонн малын арьс, шир ачиж яваа­гаа ярив. Олон хоносон учраас хоол ундгүй нэлээд турж, машиных нь баруун талын урд дугуй нь хагар­сан байв. Мөн бидний замд хоёр морь ачсан портер машин нутаг буцаж яваа ха­раг­дав. Сүхбаатар аймгийн дугаартай уг машин аймгийнхаа хянал­тын постуу­­дын аль сиймхийгээр гарсан нь мэдэгдсэнгүй. Учир нь постоор бус гол мөрөн гатлах, шөнөөр тойруу даваа гүвээгээр хот руу нэвтрэх гэсэн зөрчлүүд нэмэгдэх болжээ.

Ер нь шүлхийтэй холбоо­той­гоор Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн 12 суманд хөл хорио тогтоогоод байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэл­гэр, Түвшин­ширээ, Асгат бо­лон Хэнтий айм­гийн Галшар суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Мөн Дор­ноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад хөл хорио тогтоогоод бай­на. Өчигдрийн байдлаар шүлхий­гээр өвчил­сөн үхрийн тоо 2681 хүрээд байгаа бөгөөд бүгдийг устгалд оруулжээ.

ХЭНТИЙ АЙМАГ ШҮЛХИЙГ БҮРЭН ДАРЛАА

Хэнтий аймгийн Галшар суманд шүлхий өвчин энэ сарын 8-нд анх илэрчээ. Үүнтэй холбоо­тойгоор хорио тогтоож голомтын бүсэд 21 хяналтын цэг гаргасан байна. Тус сумын таван багийн 45 өрхийн 354 мал шүлхийгээр өв­чилс­нийг бүрэн устгалд оруулжээ. Үхрийг устгахдаа хүний хөлөөс зайдуу нүхэнд булах бөгөөд хлорын шохой цацаж ариутгадаг юм байна. Харин 102 мянган гаруй малыг вакцинжуулаад байна. Хэнтий аймгийн хувьд ариутгалын зориулалтаар ашигладаг "АРС" автомашин­тай бөгөөд 90 орчим хүн шуур­хай ажиллаж шүлхийг дарсан байна. Гэхдээ 30 хоног өвчний тархлал бүрэн дарагдсан эсэхийг тандах юм байна. Харин Сүхбаатар аймгийн хувьд шүлхийн гол голомтын бүс болоод байна. Тус аймаг нийт 2.5 сая толгой малтай юм байна. Одоогийн байд­лаар шүлхий туссан 1600 гаруй үхрийг устгалд оруулаад байгаа бөгөөд нийт 161 сая төгрөг урсгаад байгаа аж. Шүлхий өвчний эсрэг "Hicop" вакциныг халдварын голом­тод байгаа малд хоёр удаа хийсэн байна. Мөн хлоридын уусмал ашиглажээ. Постод ажил­лаж буй иргэдийн гарыг ээлж солиг­дохдоо спиртээр угаах зэрэг арга хэмжээг авч байна. Гол нь вакцин гэлтгүй хорио цээрийн дэглэмийн хүрээнд ажиллаж буй ажилчдын хоол унд, байрлах сав, галлагаа, зориулалтын хамгаалал­тын хувцас гээд үйлчилгээний зардал дээрх мөнгөний ихэнх хувийг эзэлж байгаа аж. Өвчтэй үхрээ хөлдүү газар ухаж булахаас эхлээд таван малтай айлын малд тариа хийхийн тулд хичнээн зуун километр явах зэрэг яах ч аргагүй тоочих зовлон их байгаа бололтой. Ямартай ч Сүхбаатар аймаг голом­тоо алдахгүйн тулд хамгийн тү­рүүнд вакцин шаардлагатай байгаа аж.   

Үргэлжлэл бий...

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд