Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.03.01 10:03

Долларын ханш 1800 хүрлээ гэж Ардын намынхан ардын хувьсгал ялсан юм шиг л баярлалдах аж

Долларын ханш нэмэгд­лээ гэж ирээд л Ардын намын­хан дуу шуу болон баярлалдах юм. Чанга дуу­гаар байн байн хэлээд л, ингэхийг нь хүлээж байсан мэт аашилцгаах аж. Эдийн засагт улаан гэрэл аслаа, эдийн засагт гал гарлаа, жолоодлогогүй боллоо,  хянал­таас гарлаа, түүхэнд байгаагүйгээр өслөө  хэмээн хөл хөөр болов. Эдний хувьд энэ нь үнэхээр баяртай үйл явдал болж байх шиг. Монгол орны хувьд энэ нь аюулын харанга болоод байхад шүү. Доллар өслөө л бол дагаад хамаг юмны үнэ нэмэгдээд явчихна.  Ингэснээр долла­рын ханшийн өсөлт айл бүрийн амьдралд шууд   нөлөөлж, хувь хувьдаа ядарцгаадаг. Мэдээж үүнийг дагаад монгол төгрөгийн ханш унана. Монгол төгрөг  цаас болох нь бидэнд баяр­лаад байх юм биш. Харин ч бидэнд айдас түгшүүр төрж эхэлж байна. Гэтэл эсрэгээрээ МАН-д ямар байгааг дээр хэллээ. 100 шахам жил МАН Монголын төрийг барьсан. Яг л ийм сэтгэхүйгээр барьдаг байсан юм уу.  Ард түмэнд айдас түгшүүр төрвөл энэ намынханд баяр хөөр төрж байдаг юм байна. 1937 онд олон мянган иргэнээ хэлмэг­дүүлэн алж байхад нь ард түмэнд уй гашуу төрж, олноо­роо  эх орноосоо зугтаж байх  үед энэ намынхан харин дайснаа дарсан мэт хундага тулгаж байсан биз. "Нэгдэлд элс" хэмээн гарч бие засуулах ч үгүй, гэрт нь хариулахгүй багийн хурал хийж залхаа­гаад байхаар нь  аргаа барах­даа ард түмэн " За тэр нэг­дэлд чинь элсье" гэж байхав. Ингээд л амьдралын эх үүсвэр болсон, амин зуулгынх нь баталгаа болсон хэдэн малаа уйлж байгаад хураал­гаж, нийгэмчлүүлсэн.  Тэдний нулимстай хамт малыг нь нийгэмчилсэн дарга нар баярлаж суусан.

Эндээс  харахад ард түмний айдас энэ намын хувьд баяр хөөр, аз жаргал­тай үе нь байсан юм уу даа. Одоо энэ намынхан долла­рын ханш өсөхөд алгаа үрчин баярлаж байна. Энэ их баяр хөөрөө сөрөг хүчин гэдэг нэртэй баган дор нууж,  тайлбарлаж байгаа.

Сөрөг хүчин шүүмжилж болно, санаа зовж болно, сөрөг хүчин бухимдаж болно, түгшиж болно. Бүр цаашлаад улс төр хийж болно. Харин улс орны хувь заяатай хол­боотой ийм байдал үүсэхэд баярлаж болдоггүй юм. Бид Монгол гэдэг нэг улстай, нэг хувь заяатай. Монголын хувь заяа доройтвол бидний бүг­дийнх нь хувь заяа доройтно.  Бараг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө доллар болгоод  хадгалсан л байдаг биз. Тиймээс ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх  шиг. Тэр их сэтгэлийн догдлол нь хэлсэн үгнээс нь,  нүүрнийх нь хувирлаас харагдаад байна.   Гэвч МАН-ынхан та нар буруу бодож байна. Дахин хэлье, бид нэг эх оронтой учир нэг хувь заяатай. Эдийн засаг хямарлаа гээд ард түмэн бухимдаад хоёр хуваагдаж  тэмцэл эхэлбэл яана. Иргэ­ний дайн дэгдвэл та нарын хурааж хуримтлуулсан хэдэн доллар юу ч биш болно. Баярлах чинь тэгэхээр буруу байна. Угтаа бол эрх  барьж байгаа хэддээ  бурууг нь хэлж, зөвийг нь дэмжиж явмаар. Нэгэнт цөөнх болгосон ч төр барилцах боломжийг ард түмэн та нарт олгосныг мар­таж яавчиг боломгүй мэт.  Ядрахад минь баярлаарай гэж ард түмэн сонгодоггүй юм.

Нөгөөтэйгүүр долларын ханш ингэж өсөөд байхад энэ засаг төр нь яагаад юу ч хийхгүй байна. Үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв тайлбар хийгээд тэр нь ард түмэнд үнэндээ итгэл төрүүлэхээ байж.  Засгийн газрын тэргүүн нь хөдөө гадаа тэнээд л, өөр оронд айлчилж байгаа төрийн тэргүүн шиг хүндэт харуул жагсааж байгаад л Эрдэнэтэд бууж байгаа харагдана лээ. Ажил хийж байгаа сайд гэж байна уу. Нэг л их уулзалт, хурал хийсэн хүмүүс л явах юм.

Ховд аймагт Ц.Оюунгэрэл сайд  Батцогт гишүүнтэй Хар ус нуурын мөсөн дээр булга суусар, торго магнаг болоод зугаалж яваа дуулдана лээ. Соёлын өвөө ч олигтой хам­гаалж чадахгүй, нураалгаж буулгаж байж, юун мөсөн дээр тоглоом наадам хийж явах завтай юм. 

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завханд очоод сонгуулийн ажлаа хийж явна уу гэлтэй л байх юм. Түүний хариуцсан яам нь Завхан аймагт зориулагдсан яам уу. Хөдөлмөрийн сайдын ажлыг Завханд очиж хийгээд байх шаардлага ч байхгүй. Ингэж баярлаж бахдаж, зугаалж явах цаг мөн үү, Засгийн газрын гишүүд ээ. Долларын ханшаа буулгах  тал дээр ямар  арга хэмжээ авдаг юм, тэрийгээ хийгээч. Доллар өсөхөөр гаднаас бараа авахаа болиод дотоодын үйлдвэрлэл хөгжинө ч гэх шиг хачин тайлбар Монгол банкныхан яриад байна лээ. Бид юу үйлдвэрлэж чадна гэж. 1980-аад оны дундаас хойш импорт орлох ямар үйлдвэр манайхан барьсан юм. Байсан хэдэн үйлдвэр нь юу ч үгүй тоногдоод л дууссан. Ганц барьсан Оюу толгой, Энержи ресурсын ажлыг нь зогсоосон. Хэзээ ажиллуулах нь тодорхойгүй. Таван тол­гойн уурхай ажилламаар болсон. Төрийн мэдэлд очоод дампуурав. Ариун цэв­рийн хэрэглэлээ ч олигтойхон үйлдвэрлэхгүй гаднаас авчи­раад байгаа улс чинь юун долларын ханш өсөхөөр импорт багасаад манайхан үйлдвэрлэл явуулах боломж ихсэх вэ. Ийм гэнэн үлгэр битгий ярь. Ямар ч тайлбар, тархи угаах үлгэр сонсмоор­гүй байна. Зүгээр л ажлаа хий.

Хавар ч ирж байна. Бүтээн байгуулалтын ид үед ажлаа л хий, шоу реклам чинь хэтрээд ар хударгаар чинь амьдрал хэцүүдэх нь. Засгийн газрынхны ярьж байгаагаар их л юм хийгээд байгаа гэх.

Бодит байдал хэлээд байгаагаас нь өөр л байх юм. Энэ янзаараа байвал ирэх сонгуулиар ард түмэн ямар дүн тавихаа бас мэднэ шүү дээ.

Онцлох нийтлэлүүд