Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.03.01 11:03

“Эрдэнэт” үйлдвэрийнхнийг шахааны бизнесээс татгалзаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжихийг Ерөнхий сайд даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гаригийн өглөө Орхон аймгийг зорьж, нэг өдөр тэнд ажиллаад өчигдөр нийслэлд буцаж ирсэн. Тэрбээр "Эрдэнэт"-д шахуу хөтөлбөртэй ажил­лахдаа гаднаас их хэмжээний им­портын бараа бүтээгдэхүүн авдаг уулын баяжуулах үйлдвэрийг аль болох хэмнэж, дотоодоос авч болох боломжтой бараа бүтээгдэхүүнээ эндээсээ ав, бусад үйлдвэрүүд нь ч өөрсдөө боломжоороо хийдэг бол гэсэн даалгаврыг өгөхөөр очжээ. Манай улсын хувьд сүүлийн үед гаднаас орж ирдэг валют байхгүй болсноос долларын ханш тасралтгүй нэмэгдэж байгаа. Харин эдийн засаг­чид үүнийг гадагшаа бараа бүтээг­дэхүүн зарж, мөн гаднаас авдгаа багасгаж хэмнэлт гаргаж чадсанаар л шийдэх асуудал хэмээн онцолж байгаа билээ. Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг эндээ үйлдвэрлэдэг болбол дэмжье бас гадагшаа гаргаж чадаж байвал тусалъя гэсэн байр суурийг илэр­хийлчихээд байгаа. Монгол Улсын саалийн ганц үнээ гэгддэг байсан "Эрдэнэт"-ийн уулын баяжуулах үйлд­вэр хэрэгцээндээ их хэмжээний худалдан авалт хийдэг газар. Харин аль болох гадагшаа гарах мөнгийг хазаарлах оролдлого хийж байгаа Засгийн газрын тэргүүн маань Орхон аймагт өөрийн биеэр очихдоо энэ талаар ярилцаж, шахааны бизнест их хэмжээний мөнгө алддаг байдлыг зогсоох, импортын гэхээсээ дотоод­доо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ авах, энэ тоо хэмжээг нэмэгдүүлэ­хийн тулд юу хийж, яаж хамтран ажиллах вэ гэж ярилцахаар очсон нь тэр. "Эрдэнэт" үйлдвэрийнхэн ч бас зүгээр суугаагүй гэдгээ Ерөнхий сайдад тайлагнасан. Эхлээд үйлдвэрийнхээ хэрэгцээний зүйлсийг үйлдвэрлэж байгаагаа цех, цехээрээ сонир­хуулав. Хүдрийн ил уурхайнхан газрын гүнд өрөмдлөг хийхэд 18 метрээс урт өрөм хэрэг болдог учир үүнийгээ уртасгахын тулд холбоос буюу перходникийг 210 ам.дол­лараар авдаг байжээ. Харин одоо өөрсдөө хийснээр өртөг нь 70 мянган төгрөг болсон гэж байв. Бас ган бөмбөлөг буюу албан хэллэгээр нь ган бөмбөрцгөө ч манайхан хийдэг болоод уджээ. 1996 оноос эхэлж хийсээр өдгөө үйлдвэрийнхээ хэрэг­цээний 86 хувийг үйлдвэрлэж байгаа юм байна. Тэд 100 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд­нээс ган бөмбөрцөг худалдан авах талаар Оюу толгойнхон ч ярьж байгаа гэнэ. Хэрэгцээний зүйлсээ боломжоороо үйлдвэрлэж байгааг нь сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд энэ тоо хэмжээгээ аль болох өсгөх хэрэг­тэйг хэлж байв. Мөн "Эрдэнэт" үйлд­вэрийн гэрээ, тендерийн асуудлыг хүмүүс байнга л ярьдаг. Өмнө нь бол үйлдвэрт хэрэгтэй юмыг авчирч байвал нэг монгол хүн нь хэдэн цаас олог гээд нүдээ аниад өнгөрөөдөг байсан байж магад. Одоо бол тэгүү­лэхгүй шүү. Одоо хэмнэж ажиллах цаг болсон. Шахааны бизнесийг зогсоохоос аргагүй. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж ажил­ламаар байна" гэдгийг ч онцолсон. "Эрдэнэт"-ийн Уулын Баяжуулах үйлд­вэрийн ерөнхий захирал Ц.Даваа­цэрэн ч ажлаа аваад жил гаруй хугацаанд аль болох хэмнэлт гаргаж ажиллахыг хичээж, агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээ ашиглаж, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээг­дэхүүнээс бусдыг шинээр авахгүй, дотооддоо хийж болох зүйлийг гаднаас авахгүй гэсэн захирамж гаргаж ажилласан гэдгээ хэлж байв. Тус үйлдвэрийнхний танилцуулс­наар урьд нь "Белаз"-ын нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянган ам.дол­лараар авдаг болжээ. Өмнө нь тендер зарлаад сайныг л бол өндөр үнэтэй эсэх нь хамаагүй авдаг цааш­лаад гэрээг хэнд өгөхийг том дарга нар л мэддэг байсан гэгддэг. Харин шинэ захирал ирээд худалдан авал­тын нээлттэй зарчмыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хамгийн сайныг хамгийн хямдаар гэсэн зарчимтай ажиллаж байгаа аж. Тендерийг нээлттэй, ил болгосноор оролцож байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөөд үнээ буулгаад байх нь үйлдвэрт ашиг авчирч байгаа гэнэ. Жилдээ 160 ширхэг "Белаз"-ын дугуй хэрэглэдэг юм байна. Тэгэхээр нэг бүрээс 22 мянган ам.доллар хэмнэнэ гэхээр 3.5 сая ам.доллар хэмнэж. Мөн хүхэрт натриг нэг тонныг нь 680 ам.дол­лараар авдаг байснаа 510 ам.дол­лар болгож жилдээ 800 мянган ам.доллар цааш хийж чадсан байна. Энэ мэтээр хэмнэлтүүдээ тооцвол 2013 онд 38 тэрбум төгрөгийг авч үлдэж чаджээ. Бас энэ үеэр соних­рол­той тоо баримтууд нэлээд яригд­сан. Уулын Баяжуулах үйлдвэр жилдээ хоёр зуу гаруй тэрбум төг­рөгийн худалдан авалт хийдэг ажээ. 2011 онд 230 тэрбум байсан бол 2012 онд 268 тэрбумд хүрсэн байгаа юм. Бодвол сонгуулийн жил байсан энэ тэр гээд нөлөөлөх хүчин зүйлүүд байсан биз. Харин 2013 онд 188 гаруй тэрбумын худалдаа хийжээ. 30 орчим тэрбумын өртөгтэй бараа бүтээгдэхүүнээ агуулахаасаа авч хэрэглэсэн гэнэ. Нөгөө "Эрдэнэт" үйлдвэрт 00-ын цаас нь хэдэн жи­лийн­хээ нөөцтэй байдаг гэдэг яриа оргүй биш байсан бололтой. Нийт­дээ 139 тэрбум төгрөгийн бараа таваараасаа 30-ийг нь хэрэглэсэн цаана нь агуулахад 109 тэрбумынх нь үлдсэн байгаа ажээ.

Гэхдээ ГОК-ийнхон Ерөнхий сайдын хэлснээр шахааны бизнест авталгүй дотоодын компаниудаа дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан. 2011 онд нийт худалдан авалтын нь ердөө найман хувийг дотоодын үйлдвэрлэгчээсээ авч байсан бол өнгөрсөн онд 15 хувь болсныг тэд онцолсон. Харин Ерөн­хий сайд "Үүнийгээ нэм"  гэсэн хатуу шаардлагыг тэдэнд тавьж байна лээ. Гэхдээ түүний гол анхааруулж хэлэх гэсэн зүйлийг тус үйлдвэрийнхэн эхлүүлээд явж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байснаа нуугаагүй ээ. Тиймдээ ч "Сэтгэл гаргаж ажиллаж чадвал амжилт ойрхон байна. Монголын бүх аж ахуйн нэгж "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлага шиг хэмнэлт гарган ажил­лахыг уриалж байна" гэж хэлсэн биз. ГОК-ийнхон өнөө жил импортыг орлох бүтээгдэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэнэ гэж төлөвлөж байгаа болохоор үндэсний компаниуд ч хичээн ажиллах хэрэгтэй болох байх. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахил­гааны зэс утас үйлдвэрлэдэг "Эрд­мин", амны хаалтны "Мөнхийн ца­гаан жим" үйлдвэрээр орж, үйл ажил­лагаатай нь танилцсан юм. "Эрдэнэт" үйлдвэр 25 хувийг нь, үлдэх хувийг нь АНУ-Монголын хамтарсан ком­пани эзэмшдэг "Эрдмин" хувьцаат компани 1997 оноос катодын цэвэр зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Жилд 3000 тн зэс утас үйлдвэрлэж, "Эрдэнэт"  үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой хэмээн тус үйлдвэрийн захирал Ж.Баатар ярьж байсан юм. Монголчууд зэсийг эцсийн бүтээг­дэхүүн болгож гаргаж чадна гэдгийг өөрийн хүчин чадлынхаа хэмжээнд баталж байгаа үйлдвэр л дээ. Цахил­гааны зэс кабель утсыг анх үйлд­вэрлэж эхлэхэд монголчууд төдий­лөн ойлгохгүй, дассан сурснаараа орос, хятад утас авах гэдэг байжээ. Харин одоо Монголынх нь илүү чанартай гээд авдаг болж. Гадагшаа гаргах тухайд манай хоёр хөршийн Монголоос түүхий эдийг нь татвар­гүй, эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй авах гэдэг хатуу бодлогын хүрээнд амаргүй байдаг гэдгээ тэд ярьж байсан.

Дөнгөж шинэ оны босгон дээр байгуулагдсан "Мөнхийн цагаан жим" амны хаалтны үйлдвэр 15 ажилтантай багаширхан, шинэхэн үйлдвэр юм. Гэхдээ "Эрдэнэт" үйлд­вэрийнхээ хэрэгцээг хангачих ажээ. "Монголд үйлдвэрлэв. Эрдэнэт хот" гэсэн дардастай амны хаалтыг зүү­гээд ажиллаж байхад үйлдвэрийн ажилтнуудад сайхан л санагдах байх хэмээн бодогдож байлаа. Нэг бүрийг нь гурван ам.доллараар оруулж ирдэг байсан гэх амны хаалтыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ц.Даваацэрэн даргад импортыг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэр­лэж байгаа газруудыг дэмжин ажил­лахыг байн, байн сануулж байсан нь манай хамгийн том худалдан авагч үйлдвэр гадагшаа гаргах мөнгөн урсгалаа багасгах нь чухал учраас тэр л дээ. Ерөнхий сайд орон нутагт ажиллах үедээ Эрдэнэтийн дол­дугаар хороололд шинэ хороолол барих үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий сайдыг дагалдан ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга ажил­ласан бөгөөд Эрдэнэтийн барилгын компаниуд нийлж консерциум болж ажиллах гэж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн. Тэд нийслэлийн "Буянт-Ухаа" цогцолборын зарчмаар ажил­лах сонирхолтой байгаа ажээ. Ерөн­хий сайд ч аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлж ажиллах учраас тэднийг дэмжихдээ дуртай байгаагаа илэрхийлж байв. Ингэхдээ эхлээд ТОСК-иас 300 айлын орон сууцны мөнгийг эхний шатанд өгөх боломжтойгоо хэлсэн. Бас хамгийн гол нь хоорондоо эвтэй ажиллаж, үр дүн дагуулж чадах бол цаашид ч дэмжих боломжтойгоо хэлж байлаа.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллах үедээ биз­несийн төлөөллийнхөнтэй уулзаж тэдний зовлон жаргалыг сонссон бөгөөд төрийн хүнд суртлаас болж ажил нь удааширч чирэгдэж байгаа бол нээлттэй хэл, гэхдээ нэр ус эзэн хаяг баримттай байх нь чухал шүү гэж, бас хамтран ажиллах боломжууд юу байгаа талаар сонирхсон бизнес эрхлэгчдийн асуулт бүрт хариулж байв. Бас орон нутгийн иргэдийн асуултад теле хэлбэрээр "Номин" телевизээр нь дамжуулж шууд ха­риул­сан юм. Иргэдийн хувьд орон нутгийн удирдлагууд, Эрдэнэт үйлд­вэрийн ерөнхий захиралд хандсан асуултууд элбэг тавьж байлаа. Мөн цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлуудыг салбарын яам, мэргэжлийн байгуул­лагаас өөрийг нь дагаж ирсэн хүмүү­сийг өглөө үлдээд асуудлыг шийд­чихээд ирэх үүргийг Засгийн газрын тэргүүн өгч байсан. Ийнхүү ганц өдрийн боловч олон ажлыг баг­таасан хөдөө орон нутгийн томилолт өндөрлөсөн юм.

 Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд