Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.03.02 12:03

“Улаанбаатар барилга-2014” үзэсгэлэн нээгдлээ

Урин цаг ирэхээр газар шороо, бүтээн байгуулалтын ажил ид эхэлдэг. Тэгвэл үүнтэй холбогдуулан "Мишээл экспо" худалдааны төвд барилга барихад юу л хэрэгтэй байна тэр бүхнийг дэлгэсэн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энд элс хайрга, дотооддоо хийсэн явган хүний замд ашиглах боломжтой тоосго, чулуу, пильта, арматур төмөр, зангиддаг төмөр утас, вакуум цонх, паркетин шал, бүргэд болон цэвэр модон хаалга, цахилгаан, дулааны шугам хоолой гээд барилгад хэрэглэхэд байхгүй юм алга. Үзэс­гэлэнг сонирхож яваа хувь хүн төдийгүй аж ахуйн нэгжүүд ч олон байна. "Улаанбаатар барилга-2014" нэртэй тус үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв болон "Мишээл" тө­вөөс хамтран зохион бай­гуулж байгаа аж. Үзэс­гэлэнд барилгын ма­териал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн болон барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид оролцож байгаа юм байна. Мөн барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниудаас гадна хүнд даацын машин худалдаалдаг компаниуд гээд нийтдээ 100 гаруй байгууллага оролцож ба        йгаа аж. 

ДУЛААН ТУСГААРЛАХ ШАХ­МАЛ ХАВТАН БОЛОН НААДАГ ЧУЛУУН ХАВТАН МООДОНД ОРЖЭЭ

Шинээр баригдаж буй зарим барилга нэг жил ч болохгүй дулаанаа алдаж, хүйтэн хонгил болчихлоо гэж иргэд гомдол мэдүүлэх болсон. Энэ үзэсгэлэнд 3-10 см-ийн зузаантай шахмал хавтан байна. Нягтрал нь энгийн хөөсөнцрөөс хоёр дахин илүү учраас дуу чимээ тусгаарлахаас гадна дулаанаа алдахгүй давуу талтай гэнэ. Уг шахмалыг "Билгүүн" трейд компани дотооддоо өөрсдөө үйлд­вэрлэж байгаа талаар борлуулалтын менежер бүсгүй ярилаа. Дулаан тусгаарлах ХРS полистронон шахмал хав­танг ханын дулаалга, дээврийн дулаалга, барилгын шалны дулаалга төдийгүй мөнхийн цэвдэг­тэй газар ашиглахад тохиромжтой юм байна. Үнийн хувьд метр куб нь 275 мянган төгрөгийн үнэтэй аж. Манайдаа томд тооцогдох бүхий л бүтээн байгуулалтыг  гүйцэтгэж буй "MCS" компани өнгөрсөн жилээс эхлэн шинээр барьж буй барилгууддаа дээрх шахмал хавтанг ашигласан юм байна.

 "Top idea" ком­пани дулаалгатай гадна фа­садны чулуун хавтан Монголдоо үйлд­вэрлэж байна. Тус компанийн  чулуун хавтан нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар тохирсон хэрэг­лэхэд хялбар, цаг хэмнэх боломжтой аж. Чулуун хавтан доороо 3-8 см зузаан шахмал хөөсөнцөртэй юм байна. Манайхны нийтлэг хэрэглэдэг хөөсөнцрийг бодвол нягтаршил сайтайгаас гадна нимгэн аж.

Энгийн 20 см-ийн зузаан хөөсөнцөртэй найман см-ийн зузаан чулуун хавтангийн шахмал тэнцэнэ. Чулуун хавтангаа шавардана гэсэн ойлголт байхгүй. Барилгын бетонон зо­риулалтын цавуугаар наах бөгөөд дараа нь тусгай бэхэлгээний хадаасаар бэхэлнэ. Тэгээд зогсохгүй галд тэсвэртэй юм байна. Найман см-ийн зузаантай чулуун хавтан метр квадрат нь 75 мянган төгрөг бол таван см нь 75 мянга, гурван см нь 30 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

 ИМПОРТЫН АРМАТУРААС ДОТООДЫН АРМАТУРЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудаас гадна Герман, Итали, Орос, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсаас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд үзэсгэлэнд оролцож байгаа юм байна. Чанарын хувьд хэрэглэгчид Солонгосоос орж ирсэн арматурыг илүүд сонирхож байна. Ялангуяа "Бүрэн цутгамал хэв хашмал" компанийн барилга угсралтын материалууд олны анхаарлыг ихэд татаж байв. Үзүүлэн маягаар сонирхсон хүмүүст газар дээр нь арматур зангидаж харуулж байв. Учир нь угсралтын үед бэхэлгээ хамгийн чухал байдаг гэнэ. Арматурыг холбоход хэрэг болох ивүүр бүхий бетоны цутгалын түвшин заагч, холбогч хөндийрүүлэгч, баганын арматурын хөндийрүүлэгч, ханын арматурын хөндийрүүлэгч  гээд тус компанийнхан цогцоор нь Солонгосоос импортолдог байна.

  ХАЛДАГ ХУЛДААС ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Үзэсгэлэнд оролцож буй "Ди Жи Би" компани нь халдаг хулдаасыг Монголын зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа ч захиалга ихтэй болжээ. Халдаг хулдаасыг орон сууц, байшин, гэр гээд хаана ч хэрэглэж болно. Хүсвэл та ажлын байрандаа ч тавьж болох гэнэ. Хэрвээ хулдаасаа чийгтэй зүйлээр угаачихвал тог цохичих болов уу гэж айлтгүй. Ямар ч цэвэрлэгээ хийж болох юм байна. Дулаан тохируулагч удирдлагатай болохоор гудас болгон хэрэглэж болно. Өнгө үзэмжийн хувьд өргөн сонголттой юм байна. Эмнэлэг, хувийн хаус их захиалж байгаа гэсэн.

  ОРОН СУУЦ СОНИРХСОН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ХОЁР ДУГААР ШАТНЫ ҮЗЭСГЭЛЭН 14-НД НЭЭГДЭНЭ

Энэхүү  үзэсгэлэнг цувралаар зохион байгуулах бөгөөд гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд   "Орон сууц, хот тохижилт, банк санхүүгийн байгууллага" нэртэйгээр явагдах юм байна. Энэ удаа  орон сууц угсралтын компаниуд болон барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл, зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд оролцох байна. Мөн барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг компаниуд оролцох гэнэ. Түүнчлэн орон сууц сонирхож буй үйлчлүүлэгчид ихэвчлэн зээлээр орон сууцтай болохыг хүсдэг учраас арилжааны банк, даатгалын компани, брокер дилерийн компаниуд үзэсгэлэнд оролцохоор болжээ. Эхний ээлжний үзэсгэлэн ирэх даваа гаригт өндөрлөнө.

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд