Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn Япон улсын засгийн газар шашны байгууллагуудын хандивын асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачилжээ DNN.mn Монголын 103 шилдэг сурагч эх орноо төлөөлөн олон улсын математикийн олимпиадад оролцоно DNN.mn Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ DNN.mn 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ DNN.mn Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд зудын "их эрсдэлтэй" гарчээ DNN.mn Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа DNN.mn Орхон аймагт шилжин очсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийнх байна DNN.mn Жилд дунджаар 4,500 орчим хүн архины шууд болон шууд бус хамаарлаар нас барж байна DNN.mn Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.03.22 01:03

Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр таслагддаг

Нийгмийг бүрэлдүүлэгч эр, эм хүйсийн хувьд эрх тэгш харилцаатай байх талаар их л яригддаг сэдэв. Ярихаас аргагүй байгаа нь олон зуун жилийн турш замнаж ирсэн уламж­лалт ойлголтоо дагасан ч, физиологийн бие бялдрын онц­логоо дагасан ч эр нь эм хүйс­­­тэндээ дээрэнгүйлэн хан­дах бай­дал үргэлжилсээр бай­гаагийнх юм. Хэдийгээр сүүлийн 100 жилийн хугацаанд энэ байдлын эсрэг тэм­цэл өрнүүлж, яригдсаар ирсэн ч Арабын хийгээд Азийн зарим оронд эмэгтэй хүн босгоны шороо мэт үзэгдсээр л байгаа. Энэтхэгт найз залуутайгаа явсан бүсгүйг бүлэг залуучууд хүчирхийлэн амь насанд нь хүрч, Пакистанд фэйсбүүк хэрэглэсэн охиныг эрчүүд чулуугаар нүүлгэн цус нөжинд нь хутгачихаад баярлалдан зог­сох энүүхний хэрэг. Манайд ч гэсэндээ гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэрээ дөрөөгөөр нүдсээр байгаад алчихсан, барилгын багажаар эхнэрийнхээ бүх ясыг нь үйрүүлж хэмхчиж хороосон, дотор эрхтнийг нь үйртэл нь зодож гэмтээчихээд дэлүүг нь өөрөө оёж суусан гээд сонсоход ч чих өвдөм хэргүүд гардаг. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцдог хууль эрх зүйн баримт ч алга, хүмүүсийн сэтгэлгээ ч үүнийг эр, эмийн хувийн асуудал хэмээн боддог хэвээр.

Бас ч гэж нэг үеэ бод­вол манайх гэр бүлийн хүчир­хийллийг гэмт хэрэг гэдэг үүднээс нь бодож эхлээд бай­гаа нь сайн үзүүлэлт. Одоо нэг айлд үймээн шуугиан болж, хэдэн өдрөөр нэгнийгээ там­лан зовоож байвал цаг­даа дуудчих хэмжээний сэтгэл­гээ­тэй болж л байх шиг. Алтан­­хүүгийн гэгдэх хэргийн дуулиан шуугианаас хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан охид эмэгтэйчүүдийн тухай мэдээлэл олноороо гарах болсон. Гэхдээ энэ нь ийм хэрэг нэмэгдээд байгаадаа бус үүнийг гэмт хэрэг гэж үзэж болох юм байна шүү хэмээн нийгэм даяараа хүлээж авсандаа олон ний­тэд дэлгэж байгаа хэрэг юм. Удахгүй эхлэх хаврын чуул­ганаар Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх хуульд хэрхэн өөрчлөлт орох бол гэдэг нь сонирхол татаж бай­на. Мэдээж, дагалдах хууль тогтоомжуудад ч өөрч­­лөлт орж байж үүнийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болно. Эхлээд дор хаяж л гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг гэдгийг зааж өгөх шаардлагатай. Цаашлаад цагдаад таслан сэргийлэх эрх нь байдаг болбол тун чухал. Өнөөдөр гэр бүлийн хүчир­хийллийн дуудлага ирэхэд цагдаа ирээд их сайндаа эвлэрэхийг зөвлөөд явахаас арга­гүй болдог. Тэгэхгүй бол хартай нөхөр нь үүргээ гүйцэтгэж яваа цагдаатай хүртэл эхнэрээ хардаж зодоод эхлэх нь бий гэдэг.

Өнгөрсөн ням гаригт Сам­ бууням овогтой Эрдэнэбилэг хэмээх 40 настай монгол залуу АНУ-ын цагдаа нарт буудуулж амь насаа алдсан тухай мэдээлэл тарсан. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр хөршүүдийн нь дуудлагаар цагдааг очиход монгол залуу хамтран амьдрагч эмэгтэйгээ үсдэж аваад зодож байжээ. Цагдаа нарын шаардлагыг эс биелүүлж, тэдэн рүү хүр­тэл дайрах гээд байсан учраас таслан сэргийлэх арга хэмжээ авч буудаж амь насыг нь хороосноо цагдаа нар мэдэгдсэн байна.

Цөөхөн монголчууд хүний нутагт ямар нэг байдлаар амь насаа алдаж байгааг дуулахад нутагтаа байгаа хүмүүст амаргүй байдаг. Гэхдээ энэ явдал хууль ёст оронд хууль цааз, дүрэм журам ямар чухал байдаг юм бэ, бүр хүний аминаас ч үнэтэй байдаг юм байна гэдгийг харуулж байгаа юм. Нэгийг нь аврахын тулд нөгөөг нь буудаж байна. Мон­голчууд болсон хойно нутагтаа л байгаа юм шиг санаж авирлажээ. Манайд бол цагдаа нар өөрсдөө хэд цохиулж байж салгаж магадгүй, сог­туу бол эрүүлжүүлэхэд аваачиж эс бол 72 цаг саатуу­лаад гаргана. Нөгөөх нь гарч ирээд үргэлжлүүлээд л хүчирхийллээ үйлдэнэ. Харин АНУ-д хүчирхийллийг таслан зогсоож, аргагүй хамгаалалт гэдэг үүднээс нохой мэт л буудаад алчихаж байна. Энэ бол хууль цаазын ялгаа, соёлын ялгаа.  Манайд ийм тохиолдолд цагдаа галт зэв­сэг хэрэглэх эрхгүй. Харин тэнд таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр таслагддаг учраас давраад байвал нам дарна. Эмэгтэйчүүд нь өөрсдийгөө хамгаалах үүднээс буудчих эрхтэй. Үүнийг аргагүй хам­гаалалт л гэнэ. Харин манайд насаараа нүдүүлж, идүүлж дуусаад эцэстээ үр хүүхдээ хам­гаалахын тулд хүн араат­ныг алж хороочихоод, эсвэл өөрий­гөө хамгаалах төрөлх зөн совингоороо хүчирхийлэгчийг алчи­хаад хүний амины хэргээр ял хүлээдэг. АНУ-д гар бууг өөрийгөө хамгаалах зорилгоор хүн бүр хэрэглэж болно. Хэрэв хэн нэгэн хүн таны гэрт дайран орж ирвэл, танд халдаж хүчирхийлэхийг оролдвол нам буудаад л хаяна. Манай залуучууд автозамын хөдөлгөөнд оролцож явахдаа өвгөн жолоочид эр бяраа гаргах энүүхэнд. Харин АНУ-д тэгдэггүй нь жигтэйхэн соёлтойдоо биш юм. Өнөөх нь дээрэлхүүлэхгүй гээд буу гаргаж ирээд буудчихаж болох учраас тэр шүү дээ.

Тэгэхээр хүчирхийллийг даамжруулахгүйн тулд хууль цаазандаа л тэр боломжийг нь бий болгох нь чухал ажээ. Төрийн ажил гэхээр уддаг, хүнд суртал гаргадаг тэр сэтгэлгээнээсээ салмаар байна. Саяхан хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг (эрэгтэйчүүд ч байж болно л доо. Гэхдээ энэ нь тун ховор юм) хамгаалах байрыг шинээр ашиглалтад оруулсан. Олон улсын жишигт ийм байрыг хохирогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хаана байгааг нь зарлаж, нээлтээ хийхдээ тууз энэ тэр хайчлаад байдаггүй л дээ. Харин Монголд анх удаа төрийн байгууллага ийм байрыг нээхдээ сүртэйхэн нээлт хийсэн. Цагдаагийн байгууллагын дэргэд нээж байгаа болохоор аюулгүй бай­дал нь найдвартай гэж үзсэн байж болох л юм. Хамгийн гол нь шинэ байранд одоогоор нэг хүн ч хүлээж аваагүй байна. Хүчирхийллийн эсрэг төвийн харьяаны хамгаалах байр нь пиг дүүрчихээд байгаа ч төрийн хамгаалах байранд хүн байршуулах журмыг нь ХЗЯ-наас батлаагүй байгаа учраас ийн хүн авахгүй байгаа ажээ. Төрийн гэхээрээ л ажил ингэж удаан явдаг баймааргүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бид одоо нухацтай бас яаралтай авч үзэх цаг болсон. Нэг нь шороонд булагдаж, нөгөө нь шоронд хатаагдахаас нь өмнө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон арга бий. Олон улсын практикт анхдагч урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүр хүүхэд байхаас нь л хэрэгжүүлдэг юм билээ. Хүчирхийлэгч болж төлөвшихөөс нь өмнө шүү дээ. Тэгээд ч гэр бүлийн хүчир­хийллийн өртөг зардлын тоо­цоог гаргадаг гадны жиш­гийг харвал хүчирхийлэл үйл­дэгдсэний дараа төрөөс гарч байгаа зардал нь урьдчилан сэргийлэх зардалтай харьцуу­лахад хамаагүй өндөр байдаг учраас улс орнууд урьдчилан сэргийлэхийг л илүүд үздэг гэж байгаа юм.

Гэр бүлийн хүчир­хий­лэл­тэй тэмцэх олон арга зам бидэнд байна. Эхлээд үүний­гээ хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн тооцож, ногдуулах шийтгэлийг нь тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж, дагалдах хууль тогтоомжуудад ч өөрчлөлт оруулж таарна. Бас хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүстэй ажиллахаас гадна хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүстэй тулж ажил­лах аргууд бий. Бас ийм бай­дал дөнгөж үүсч байгаа тохиолдолд сэтгэл зүйчид орж ажилладаг туршлага ч бий. Цаашлаад таслан сэргийлэх арга хэмжээ нь тодорхой болж, анхдагч урьдчилан сэргийлэх арга замуудыг хэрэгжүүлбэл хамаагүй зардал хэмнэгдэнэ гэж байгаа юм.

Тэгэхгүй бол Монголынхоо учир замбараагүй амьдрал шигээ эхнэрээ сар болгон балбах ёстой гэсэн бодлоороо байгаад байвал хил даваад л хууль цаазтай орны цагдаа нарт буудуулж хороогдсоор байх нь байна шүү, бид.

Онцлох нийтлэлүүд