Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn "Олон улсын тахь групп" есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn "Аравт-2022" Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.09 08:04

Эрх баригчид иргэний хөдөлгөөнүүдээс өрсөж жагслаа

Жил бүрийн хавар юм,  юм л болдог доо. Энд тэндхийн хөдөлгөөн, холбоод, төрийн бус байгууллагынхан  ичээнээсээ гарсан мэт жагсаал цуглаан хийж,  Төрийн ордноо тойрон гороолдог. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцдэг жагсаал цуглаанууд эрх баригчдын болохгүй, бүтэхгүй байгааг  шүүмжилдэг, нэг хэсэг нь хий дэмий л улстөрждөг.  Харин тухайн үеийнх нь  эрх баригчид  тэднийг ингэж жагсахад нь "Болдог юм,  болж л байдаг" гээд  Иргэний хөдөлгөөнийхний үндсэн ажил мэтээр  тоохоо ч байж. Гэхдээ л хавар болдгоороо болж төв талбай дээр жагсагчид жагсдагаараа л жагсах нь тодорхой. Энэ хаврын жагсаалыг Монголын ногоон нам, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн төрийн бус  байгууллагынхан болон  УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй  хүмүүс эхлүүллээ. Тайван жагсаал, тийм ч удалгүй таржээ. Үүний дараа Иргэний хөдөлгөөнүүд  өчигдөр жагссан.  Жагсаал цуглаан ингээд дуусчихгүй нь өмнөх жилүүдийн туршлагаас тодорхой. Одоо л эхэлж байгаа нь энэ.

Иргэний хөдөлгөөнүүд жагсах бол гайхах зүйл биш. Харин "Шударга ёс" эвслийн гишүүн Г.Уянга тэргүүлээд жагсаад байгааг л хүлээж авч чадамгүй. Энэ эвсэл Ардчилсан намтай хамтарч засаг барьж байгаа. "Шударга ёс" эвслээс арав гаруй сайд энэ засагт байна. УИХ-д гишүүд нь байна. Тэгэхээр хамтарч засаг барьж байгаа "Шударга ёс" эвсэл яалт ч үгүй эрх баригч. Үүнтэй хэн ч маргахгүй. 

Эрх баригчид хэнээс юу нэхэж жагсав.  АН-тай хамтраад эрх барьж байгаа болохоор эднийг эрх баригч биш гэж хэн ч хэлэхгүй байх.  Хуучин цагт бол Г.Уянгыг гудамжинд тэмцээд зогсож байхад бид ойлгодог байлаа. Өмгөөлдөг байлаа. "Ард түмний төлөө дуугарч байна. Тэвчихээ байгаад иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, бусдынхаа өмнөөс эрх баригчдаас амлалт нэхээд зогсож байна" гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр байдал өөр. Г.Уянга гишүүн өөрөө эрх баригчдын нэг болсон. Тэр байтугай дэлхийн олон орноор Монгол Улсаа төлөөлж яваа зураг хөргийг нь бид зөндөө л харж байна. Төр түшилцээд, хууль батлалцаад яваа.  Тэр байтугай нөхөр нь агентлаг тэргүүлж байгаа. Тэгэхээр Г.Уянга гишүүн  Төрийн ордонд эрх баригчдад  барьцаалагдаад  төр  түшилцэхдээ зовж байна л гэж ойлгодоггүй юм бол тэр эрх баригчдын нэг яалт ч үгүй мөн. Ардын нам буюу сөрөг хүчнийхэн болохгүй,  бүтэхгүй юм яриад шүүмжилбэл бас өөр. Тэртэй тэргүй тэд зөв,  буруугүй шүүмжлээд эхэлчихсэн.   Харин эрх барьж буй намын гишүүн  Г.Уянга бол жагсагчидтай зэрэгцээд, бүр тэргүүлээд  ингэж явах нь өөрөө өөрийгөө муу хэлээд яваагаас өөрцгүй юм. 

Г.Уянга  гишүүний энэ үйлдэл нь нэг их зовсон хүн улс төрд барьцаалагдаад арга ядаж байгаа мэт.  Ингэхээр нь түүнийг   "Бидний төлөө чөмгөө дундартал тэмцэж байгаа юм. Энэ хүн л зовж шаналж, төрд барьцаалагдаж, ордонд хэцүүдэж байна" гэж  ард түмэн ойлгох ёстой юм байна л даа.  Үгүй л болов уу. Үнэхээр тэмцэх хүсэл төрөөд байгаа бол УИХ-д биш гудамжинд тэмцэх эрх нь нээлттэй. 

Эрхэм гишүүн өчигдөр гудамжинд тэмцэж явсан бол өнөөдөр төр түшилцэхээр сонгогдсон. Ард түмэндээ хэрэгтэй хуулиа батлаад, чуулганыхаа танхимд зөв үг хэлээд сонгогчдынхоо төлөөлөл болоод л суух ёстой биш билүү. Тиймээс  иргэдийнхээ өмнөөс ажлаа л сайн хий. Хэрэв муу хийвэл та биш, таныг сонгосон иргэд, та бүгдээр төр түшүүлэх эрх өгсөн ард түмэн та нараас ам асууж, амлалт нэхээд суух хэрэгтэй юм. 

Улс төрийг  жүжиг гэж хэлэх нь олонтаа. Гэхдээ Г.Уянга гишүүний  жүжиг арай л хэтрээд байна. Яаж ч бодсон эрхэм гишүүн эрх баригчдын нэг. Гэвч эрх баригчид  жагсдаггүй юм. Эрх баригч л бол эрх баригч. Хамтарсан уу, дангаараа юу, падлий ч байхгүй. 

Мэдээж тэр жагсаалаа Ц.Мөнхбаярыг өмгөөлж хамгаалж хийсэн гэх байх л даа. Яахав, хамт жагсаж, тэмцэж  явсан хүний хувьд хэлэх үг байсан л биз. Өмөөрмөөр санагдсан л биз. Гэхдээ өмгөөлөөд байгаа хүнийх нь зөв үү, буруу юу гэдгийг тунгаах л хэрэгтэй. Үнэн хэрэгтээ  Ц.Мөнхбаяр нарыг өмөөрсөн маягтай боловч ард түмний амьдрал хэцүү, хүмүүс байгааг шүүмжлээд л байна лээ. "Ц.Мөнхбаяр эрх баригчдыг шүүмжилсэн болохоор  ингэж хорилоо. Хэлмэгдүүллээ" гээд байна лээ. 

Эрх баригчид яагаад жагсах ёстой гэж.  Ард түмний амьдрал ямар байх нь эрх барьж байгаа хоёр намаас яалт ч үгүй шалтгаална шүү дээ. Үнэн хэрэгтээ ард түмэн амьдралыг нь  сайжруулахын тулд төр засаг, эрх баригчид юу хийхнэв гээд л хараад сууж байгаа. Гэтэл эрх баригчид  иргэний хөдөлгөөнүүдээс өрсөөд жагслаа. Өчигдөр тэдний дараа Иргэний хөдөлгөөнүүд  жагсаал цуглаан хийснийг бол буруутгаагүй.  Хаврын хаварт ингэж уламжлал болгоод жагсаад сурчихсан улс.  Дулаан цагт л жагсаж байгаа юм гэж тайлбарлана лээ. Иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагууд жагсаж л байдаг. Үүнд гайхаад байх зүйлгүй.  Заримдаа ч бас  зөв  зүйтэй юм хэлж байдаг. Анх жагсаал цуглаан болно гэхээр сүр дуулиан ихтэй хүлээж авч, эрх баригчид ч анхаарал хандуулдаг байсан. Одоо ордонд байгаа нь битгий хэл жирийн иргэд ч нэг их гайхахаа больсон цаг.

Харин эрх барьж байгаа "Шударга ёс" эвслийнхнийг бол ойлгохгүй юм.  Жагсагчдаас өрсөж жагсаад байгаа эрх баригчдыг булхайцаж байна гэмээр. Эрх барьж байгаа намын төлөөллөөс жагсаал цуглаан хийгээд эхлэхээр  үнэмшихээсээ илүүтэй жүжиг тавьж байна гэж харна.  "Шударга ёс" эвсэл шударга загнаж байна гэж хэлэх хүн лав  байхгүй.  Шударга байна гэдэг чинь жүжиг тавьж,  гол дүрд нь тоглохын нэр биш.

Онцлох нийтлэлүүд