Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ Модерна компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ Модерна компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.11 09:04

Үндэсний мэргэжилтэй ажилчид Туул голыг цэвэрлэв

Монгол Улсын Хө­дөлмөрийн яамны хэрэгжүүлдэг "Үндэсний мэргэжилтэй ажилтан" бэлтгэх хөтөлбөрт хам­рагддаг залуус Туул голыг цэвэрлэв. Туул голын эрэг дагуу 16 км газ­рын хог хаягдлыг түүх цэвэрлэгээнд 1000  суралцагч хамрагдсан байна.

Маршалын гүүрний орчимд цэвэрлэгээ хийж байсан хэсэг хүмүүс дээр очлоо. И.Мягмардорж Барилгын Политехникийн коллежид сурч байгаа гэнэ. "Үндэсний мэргэ­жилтэй ажилтан бэлтгэх" хөтөлбөрийн хүрээнд тэр тус коллежид хоёр сарын турш онолын мэд­лэг эзэмшжээ. "Дунд сур­гуулиа дүүргээд Зав­ханаас хотод ирж байлаа. 2001 оноос "Нарантуул" зах дээр зогссон доо. Есөн шидийн юм хийж үзлээ.  Эх­нэр хүүхэдтэйгээ гур­вуулаа амьдардаг бо­ло­хоор амьдрал хүнд байсан. Ямар ч байсан мэргэжилтэй болохоор шийдэж тус коллежид хандсан. Намайг маш халуун дотноор хүлээн авч ямар мэргэжил эзэмшвэл цаашид ирээдүйтэй талаар коллежийн багш нар маань зөвлөсөн. Ин­гээд барилгын мэргэжил сонгосон. Их барилгын ажил эхэлж буй энэ цаг үед би мэргэжлээ зөв сонгосон гэж бодож бай­гаа. Ажлын байраа яаж олох билээ гэсэн зовнил байхгүй байгаа. Сургуулиас маань мэр­гэжлийн үнэмлэх өгнө, нийг­мийн даатгалыг минь төлж байгаа. Сти­­пенд 190 мянган төгрөг авдаг. Гэрээ хийх ком­па­ниа эхлээд сайн судалж байгаад ажилдаа ханцуй шамлаад орчихно доо" гэж И.Мягмардорж яри­лаа.

Цэвэрлэгээ хийж бай­­сан залуусын дунд тохитой томоотой нэг хүн харагдсан нь 52 настай  М.Батбаяр. Тэрбээр ба­рилгын мужааны мэр­гэжлээр суралцаж байгаа гэлээ. Технологийн дээд сур­гуульд хоёр сар онол судалжээ. Одоо "Пром сервис" компанид  дадлага хийх юм байна. Яагаад энэ компанийг сонгосныг лавлахад "Канад карказан барилгын технологид суралцахыг хүссэн юм" гэлээ. Ажил олгогчтойгоо ярилцлагад орж, гурван сар дадлага хийсний дараа жинхэнэ ажилтан болохоор гэрээ байгуулсан аж. Хоёр сар номын дуу сонсох хангалттай эсэхийг сонирхоход "Хангалттай. Долоо хоногийн таван өдөр хичээл хийдэг" гэсэн юм. М.Батбаяр өмнө нь зуслангийн байшингаа барьсан туршлагатай. Мань эр  залуудаа Эрчим хүчний байгууллагад хэмжүүрийн техникч хийж байсан. Техникчийн мэргэжлээ хойд хөршид  ТМС-т эзэмшиж байжээ.Тэтгэвэрт гарсныхаа дараа ногоо цагаахан тарьж байсан энэ хүнд "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр"-т хамрагдах бо­ломж олджээ. Энэхүү хө­төл­бөрт хамрагдсанаар ажил хөдөлмөрийн шинэ гараагаа эхэлж, залуу насандаа эргэж очсон юм шиг санагдаж байгаа гэнэ. "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр"-т хүмүүсийг олноор хамрагдаасай, тэр хэрээр олон хүний амьдрал дэв­жиж дээшлэх юм байна шүү гэж тэр хэлж байлаа.   

Технологийн дээд сур­гуулийн Нийгмийн түнш­лэл хариуцсан ажилтан Ш.От­гондалай шавь нараа удир­дан цэвэрлэгээнд оролцож байв. "Хөтөл­бөрийн хүрээнд 150 хүн есөн мэргэжлээр манай сургуульд сурч байгаа. Дийлэнх нь 24-35 насныхан" гэж тэр танилцуулав. Тус сургуу­лийнхан хичээлийн гур­ван байртай учраас хө­төлбөрийн олон суралцагч ирсэн ч түүртдэггүй гэнэ. 

Хөтөлбөрийн сурал­цаг­чид эрчимтэй ажил­лаж байсан учир хог хийх шуудай хүлээгдэж  эхэлсэн юм. Туул гол ундны усны ундаргыг хамгаалах "Тунгаа" төвийн Д.Лхагвадорж  Туул гол цэвэрлэх ажлын их туршлагатай. Хавар намартаа их цэвэрлэгээ хийдэг. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл цэвэрлэхэд 1500 шуудай чүү чайтай хүрдэг.  Хар усны тохойгоос Хар хошуу хүртэл 10 мянган шуудай багаддаг гэж тэр тайлбарласан.

Хөдөлмөрийн яамнаас "Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр"-ийг хоёр дахь жил­дээ хэрэгжүүлж буй.  Өнгөрсөн жил 6417 мэр­гэ­жилтэн бэлтгэжээ. Хө­дөлмөрийн сайд Я.Санж­мятав "Өнгөрсөн жил мэр­гэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хам­рагдсан 10 хүн тутмын 8 нь ажилтай болж бай­сан. Энэ жил дээрх  үзүү­лэлтийг улам ахиулна, чанаржуулна, залуучууд жил ирэх тусам их, дээд сургууль гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан болж амьдрал ахуйгаа хурдан дээшлүүлэх хү­сэл эрмэлзэлтэй болж байгаа" гэж байсан юм. Энэ долоо хоногт мэргэжлийн хувцсаараа ижилсэн, нийслэлээр нэг бужигнаж харагдсан эдгээр үндэс­ний мэргэ­жил­тэй ажилт­нуудыг ха­ра­хад Хөдөл­мөрийн сайдын яриа амьдрал дээр биеллээ олсныг баталсан юм. Энэ жилийн эхний 5220 хүн танхимын сургалтын төгсөлтөө аль хэдийнэ хийжээ. Ажилтай, ор­лого­той монгол хүний тоо өсч байгаа нь өнөөдөр эдийн засаг хүндэрч байна, иргэдийн орлого буурч байна гэсэн тааруухан мэдээллийн хажуугаар сонсогдож буй хамгийн таатай мэдээлэл юм даа.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд