Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ Модерна компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ “Сахал” гишүүн Булганы малчдыг алаг үзэв "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ Модерна компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын өндөр ээж гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ “Сахал” гишүүн Булганы малчдыг алаг үзэв
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.12 10:04

Нэг анги бүрдүүлэх тооны хүүхэд авто ослын улмаас амиа алджээ

Сурагчийн ширээ эзгүй, дэвтэр бал тавиастай. Дэргэдэх жижигхэн шар зулын цөгцнүүд зүрх зүсэх шиг болов. Өнгөрсөн онд улсын хэмжээгээр 37 хүүхэд авто ослын улмаас амь насаа алджээ. Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүд гэнэт алга болчихвол гамшиг, гай түйтгэр юу гэж нэрлэх бол доо. Нэг дор биш нэг нэгээрээ хэн нэгэн хариуцлагагүй жолоочийн золиос болсон энхрий үрсийн хой­­ноос элгээ эмтлэх төдий орхиж боломгүй. Дөрөвдүгээр сарын 10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэр­гийлэх өдөр. Энэ өдөр Нийслэлийн Замын цагдаагийн газрынхан 2013 онд осолд өртөж амь насаа алдсан хүүхдүүдийн дурс­галыг хүндэтгэж, зул өргөх ёслол зохион байгууллаа. Үүгээрээ тэд хүүхдийг осолд өр­төхөөс сэргийлэх, эцэг эхчүүд, багш нар, хүүхэдтэй ажилладаг бүх хүмүүсийг энэ сэдэвт анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Хүүхдүүд  "Миний ирээдүйн төлөө хурдаа хасаарай", "12 нас хүрээгүй хүүхэд авто­машины арын суудалд сууж явах ёстой". "Та хүүхдээ дагуулж, дүрэм зөрчихөө боль" гэх мэт уриа лоозон барьж жагс­сан юм. Замын цаг­даагийн газраас  гаргасан судалгаагаар осолд өр­төгч­­дийн 47 хувь нь машины урд суудалд сууж байсан аж. Тийм болохоор хүүхдээ арын суудалд суулгах, бага насны хүүхдүүдийг  зориулалтын суудалтай  тээвэрлэх нь эрсдэл бууруулах бас нэг арга. Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн дотор 8-14 насны эрэгтэй хүүхэд да­вамгайлж байгаа. Хүүх­дүүд хичээлдээ ирэх, гэр­тээ харих замдаа зам тээврийн осолд их өртөж байгаа тоо бий. Нийслэлд замын хө­дөлгөөнд явганаар  орол­цогч хүүхдүүд осолд өртөж байхад орон нутагт тээврийн хэ­рэгслээр зорчиж байсан хүүхдүүд өртөх нь их бай­жээ. Ийм учраас Замын цагдаа нар  орон нутгийн замд хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, зориулалтын хам­гаа­лалтын суудал хэрэглэж хэвшихийг зөвлөж бай­на. 

Оны эхний гурван сард 216 хүүхэд осолд өртөж, нэг хүүхэд нас барж, 219 хүүхэд гэмтсэн статистик гарчээ.  

Энэ өдрийн сайн мэдээ нь хүүх­дийг зам гарахад тус­лах цэнхэр хувцастай сайн дурын зохицуулагчид байлаа. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийнхөн эдгээр сайн дурынхныг бэлтгэжээ. Тус албаны дарга Д.Батмөнх "Нийслэлийн томоохон сургуулиудын ойр орчимд, хөдөл­гөөн ихтэй газруудад хүүхдийг замаар гарахад нь туслах, шаард­лагатай зохицуулалт хийх   зорил­готой сайн дурын бүлэг байгаа. Энэ бүлэгт дөчөөс дээш насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд хамрагдсан юм.  Нэг бүлэг хоёроос доошгүй хүнтэй. Хичээл эхлэхээс авахуулаад тарах цагуудад зам дээр зохицуулалт хийнэ. 198 иргэн оролцохоор саналаа ирүүлээд, өнөөдрөөс ажлаа эхэлж байна. Энэ бүлэг сард 200 мянган төгрөгийн урамшуулалтай ажиллана" хэмээн тайлбарлав.

 Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Замын хөдөлгөөний дүрмийн талаар тусгахаар Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын  газрын даргын хам­­тарсан тушаал гарсан ч хэрэгж­дэггүй юм билээ. Дунд сургуульд амеб, медузаас авахуулаад үл мэдэгдэх бичил амьтадын тухай заадаг мөртлөө амиа яаж авч гарахыг заахад цаг гаргадаггүй хэвээрээ бололтой. Хүүхдүүд замын хөдөлгөөнд зүй зохистой оролцоход эцэг эхийн өгсөн хүмүүжил хамгийн чухал. Хүүхдээ хөтөлчихөөд гарцгүй газраар зам хөндлөн туучиж явдаг маань буруу дадалтай иргэн төлөвшүүлж,   осолд хүргэх эрсдэл бий болгож байгааг ч анхаарах цаг болжээ. Гарцтай газар, ногоон гэрлээр, ойртож ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа зам гараарай гэж хүүхдэдээ захиарай.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд