Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.17 02:04

Хаврын синдромын загварын чиг хандлага дээлээ тайлах ба өмсөх

Дээлээ нөмрөх гэсэн хэллэг байдаг. Харин манай улстөрчид давхар дээлээ тайлах гэсэн үгийг моодонд оруулж дөнгөв. УИХ-ын чуулганаар давхар дээлийг тайлах хуулийг долдугаар сарын 1 -нээс хэрэгжүүлэх санал дэмжигдчихлээ. Үндсэн хуулийн цэц  дээр тордоггүй л  юм бол Н.Алтанхуягийн танхимын дөрвөн сайд "золигт гарах" янзтай.  УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхардуулан хашихгүй байх  саналыг Ерөнхийлөгч гаргахдаа 2016 оноос хэрэгжүүлэхээр санал болгосон. Ирэх сонгуулиар намууд УИХ-д хэнийгээ сойх, сайдад хэнийгээ авч үлдэх вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой байг гэсэн санаа байлгүй. Сөрөг хүчнийхэн үүн дээр нь тоглолт хийж Засгийн газрын гишүүдийг "цөмөх"-өөр яарчихлаа. Сайд нарын давхар дээлийг тайчин нүцгэлэх агуулга бүхий тэдний загварын шоуны уянгын халил хэтийдээд  улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд нөмгөн дээлтэй "загвар өмсөгчид"-ийнх нь имижийг шүүмжилж "1937 оныг санагдуулсан" хэмээн гомдоллоод авсан. Ингэхэд уг шоуг дэглэгчид дуучин С.Жавхлангаас давхар дээлтэй сайд нарын зэрэг зиндаанд нь нийцүүлэн,  дээлийг нь хэрхэн хүндэтгэлтэй тайлуулах тухайд суралцмаар юм. Мань дуучин цас бороог үл хайхран "Би дээлээ өмсдөг, дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг" хэмээн тууж яваа.

МАН-ынхан өөрсдөө давхар дээл өчнөөн өмссөн хэрнээ "Давхар дээл"-ээ тайл хэмээн шаардах нь "Хэрээ хэрээнийхээ харыг гайхах"-ын үлгэр болов. Давхар дээлтэй давчидна гэж санаа зовоод байгаа бол цаадуул чинь өөрсдөө дээлээ тайлах "тоглоомын дүрэм"-ээ хоног хугацаатай нь тогтоочихсон шүү дээ. Өнөө маргаашгүй гэж адгах нь насыг насалсан намын намбанд таарахгүй юм сан.  "Төрийн албыг төрлийн алба болголоо" гэх мэтийн лоозон хашгирахад  өмнөөс нь ичих шиг болдог. Өмнө нь сөрөг хүчний шаардлагаар төрийн албанаас төрлөө шахаагүй байж өдгөө яг тэр уриаг "будаа идэх" нь дэндүү бүдүүлэг сонголт. Ядаж л яруу найрагч ерөнхий нарийн бичгийн дарга нь иймэрхүү утгатай уриа лоозонг хэдийг л бол хэдийг зохиочихмоор.  Архи уудаг аав хүүхдээ "Архи битгий уу" гэж загнах нь хэр жинтэй сонсогдох вэ. Эмх цэгцтэй байж чаддаггүй ээж охиноо цэвэрч нямбай сургах гээд нэмэргүй. Дөрвөн удаа "давхар дээл" өмссөн гэх Ц.Нямдорж сайд харин дээлээ муулахгүй гэж жудагтай загнасан байна лээ. Одоо байгаа сайд нарын давхар дээлийг хуулж хаялаа гээд ард түмэнд ашиг тусаа өгөх нь юу л бол. Ер нь тэгээд дээл тайлуулах  шоу сөрөг хүчний улс төрчдийн "Хонгилын үзүүрт харагдах гэрэл"-ийг  ойртуулахаас  биш  жирийн хүмүүсийн хувьд бол амны зугаа төдий зүйл.

МАН-ынхан туршлагатай  улс төрийн хүчний хувьд томхон сэдэв дээр тоглолт хиймээр юм.  Олонх монголчуудын хувьд  газарт байгаа цалингаараа тэнгэрт  хадсан үнэтэй хүнс, үйлчилгээг яаж авах вэ гэж толгойгоо гашилгаж яваа. Мөнгө цаас болж, мөчиг тачигхан амьдарч байгаа олон түмэндээ нэмэр тус болох ажил санал болгохын  оронд бусдын дээлийг  тайлуулж, өөрсдөө өмсөхөд л  анхаараад байвал сонгуулиар хүмүүс  "Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй" гэдэг сонголтыг л хийх байх даа.

Б.Янжмаа

Онцлох нийтлэлүүд