Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.22 02:04

Чингис бондын мөнгийг ямар төслүүдэд оруулсан бэ?

Дуулиант "Чингис бонд"-ын санхүүжилтээр юу хийсэн тухайгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат мэдээлсэн юм.

1.Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто зам

 Уг төсөлд 570 тэрбум төгрөг олгохоор хуваарилсанаас  369 тэрбумыг нь олгоод буй. Замын ажил 68 хувьтай яваа юм байна.  Нийтдээ 1.800 км зам баригдахаас 930 км-ыг нь бүрэн хучиж дуусган ойролцоогоор 150 км-ийн суурийн ажил хийгдэж, хучилт хийхэд бэлэн болжээ. Төслийг хэрэгжүүлэгч нь Зам тээврийн яам.

2."Гудамж" төсөл

Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлж буйгаас 16 уулзвар болон хоёр автозамын барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгасан бөгөөд Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын эхний санхүүжилтийг олгоод байна. 200 сая долларын хөрөнгө хуваарилагдсан. 47.6 тэрбум төгрөг, 1.9 сая доллар олгожээ. Дээрх 18 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь 92.6 хувьтай яваа гэнэ. Төслийг хэрэгжүүлэгч нь Эдийн засаг хөгжлийн яам.

3. Шинэ төмөр зам төсөл

Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төслийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Уг төмөр замын төсөлд 200 сая ам. долларын санхүүжилт хийх шийдвэр гарчээ.  Өдгөө 164.2 сая долларыг нь олгоод буй. Уг төмөр замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төмөр замын  далан босгох буюу газар шорооны ажил 70 хувьтай, төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай явна. Урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлээр шинэ төмөр замыг барьж босгоход 700.0 сая ам. доллар шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан юм.     Төслийн хэрэгжүүлэгч байгууллага Монголын төмөр зам төрийн өмчит компани.

4."Чингис хаан" Боинг-767 онгоц

Төслийг хэрэгжүүлэгч нь МИАТ ТӨК.

Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайн иргэний тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын Эксим банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлсэн ба Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл 2.9 сая ам. доллар байна.  Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая доллар юм билээ.  Эргэн төлөлтийн дүн 81.3 сая доллар болжээ.

5.Таван толгойн цахилгаан станц

Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам.

Таван толгойн цахилгаан станцын төслүүдийн ус, байгаль орчны судалгаа хийгдэж, дууссан. Геологи, инженерийн судалгаа хийгдэж байгаа. Уг станцын төслийн техникийн саналыг хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн дөрвөн компанид хүргүүлжээ. Санхүүгийн саналыг хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэлээ. Таван толгойн цахилгаан станцад 14.8 сая ам.доллар олгох шийдвэр гарснаас 3.8 сая ам, долларыг төслийн санхүүжилтэд олгоод байна. Дашрамд дурдахад Хөгжлийн банк УИХ, Засгийн газраас баталсан бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хуулиар хүлээсэн юм билээ.

6. Эгийн голын усан цахилгаан станц.

 Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ус, байшаль орчны судалгаа, геологи инженерийн судалгаа хийгдэж байна. Одоогоор Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 2.3 сая ам, долларын санхүүжилт хийсэн агаад 34.0 сая ам долларын санхүүжилт батлагдсан аж.

7 Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд

Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар.

Тогтоолоор батлагдсан дүн 200.0 тэрбум төгрөг. Олгосон дүн 101.8 тэрбум төгрөг. Улаанбаатар хот гэр хороолол болон орон нутагт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 92 төслийг хэрэгжүүлэхээр баталсанаас 33 төслийн хувьд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Нэг ажлыг Улсын комисс хүлээн авч, ашиглагч байгууллагад шилжүүлсэн. Ихэнх ажлуудын  хувьд хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын болон туршилт тохируулгын  ажил хийх боломжгүй  шалтгаанаар 2014 онд үргэлжлүүлэхээр хойшлуулсан.  92 төсөпд нийт 416 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд  үүнээс эхний ээлжинд 200.0 тэрбум төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь 72.2 хувьтай яваа.

8. Ноолуур, ноос, сүү оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг ХАА, хөнгөн үйлдвэрийн таван салбарын төслүүд

Хэрэгжүүлэгч нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам.

ҮХААЯ, Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, 2013 оны наймдугаар сарын 12-ний өдөр  269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд 1.7 тэрбум төгрөгийг төслийн нэгжийн үйл ажиллагаанд  зориулан олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээж авсанаас 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр 53 компанид  53.7 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт банкнаас санхүүжүүлээд байна.       

     9. Төрийн орон сууцны корпорацийн төсөл

Хэрэгжүүлэгч нь ТОСК, ТӨК

"Буянт Ухаа-1" орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад  зориулсан уг барилга 1м квадрат нь 1 сая 280 мянган төгрөгийн үнэтэй. Эхний ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтад ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг 2014 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.  Буян Ухаа хорооллын ажлын гүйцэтгэл 94 хувьтай байна.  Тогтоолоор батлагдсан санхүүжилтийн дүн 100.0 сая доллар. Олгосон дүн 72 тэрбум төгрөг.

10. Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл

Хэрэгжүүлэгч нь Уул уурхайн яам.

   Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын  арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх болсон. Одоогоор уг төслүүдийн судалгаа хийгдэж байна. Арматур үйлдвэрлэхэд зориулж 12 сая ам. доллар олгоод байгаа гэнэ лээ.  

 11. Байшин Үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл

Хэрэгжүүлэгч нь Эрэл ХХК.

Тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байна. Жилд 150.000 метр куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2014 онд ашиглалтад орно. Төслийн нийт санхүүжилт 42 сая ам.долларын  30 хувийг Эрэл компани хийсэн бөгөөд  үлдсэн хэсэг буюу 16 сая ам. долларын санхүүжилтийг Германы Коммерц банкнаас  Хөгжлийн банкаар дамжуулан зээлдүүлэх замаар санхүүжүүлж байна. Төслийн ажлын гүйцэтгэл 30 хувь буюу тоног төхөөрөмж 100 хувь үйлдвэрлэгдэж, суурилдуулах ажил үлдээд байна. Тогтоолоор батлагдсан санхүүжилт нь 14 сая ам.доллар юм билээ.

Төслүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг гэдгээ Н.Мөнхбат захирал онцолсон юм. Хөгжлийн банк цаашдаа ч санхүүжилтийн эх үүсвэр олохоор ажиллаж байгаа агаад бондоос гадна өөр санхүүжилтын арга зам ч хайж байгаа гэсэн. Одоогоор тус банк "Чингис" бонд, Японы зах зээлд босгосон"Самурай" бонд, өөрсдийн босгосон "Евро" бондоор санхүүжигдэж байгаа гэнэ. Монголын бондын  эрэлт хэрэгцээ гадаад зах зээл дээр бий гэж Н.Мөнхбат захирал хэлнэ лээ. Чингис бондын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 1.4 их наяд төгрөг бий. Үүнээс 400 орчим тэрбум төгрөг нь хуваарилагдаагүй эх үүсвэр.  Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлэхэд оруулах болов уу гэж Хөгжлийн банкны захирал ярина лээ.   

Хөгжлийн банк  өөрийн эх үүсвэрээс босгосон хөрөнгөөр ч томоохон төслүүдийг санхүүжүүлж байгаа аж. Тухайлбал  Яармагийн орон сууцны хороололд гэхэд л 20 тэрбум төгрөгийг олгожээ. Барилга угсралтын ажил нь 40 орчим хувьтай яваа гэнэ. Хэрэгжүүлэгч нь Пи Ай Эм Эм ХХК аж.

Б.Янжмаа

Онцлох нийтлэлүүд