Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.04.29 03:04

Засгийг засах жор

Эдийн засгийн хямралын гол буруутнаар Эдийн засгийн хөгжлийн сайд  Фортуна Н.Батбаяр тодорч, суудлаасаа буух төлөг улс төрчдийн ам дамжин буугаад байна. Түүн дээр мөн хөрөнгө оруулагчидтай хэл үгээ ололцож чаддаггүй, тэднийг үргээдэг хэмээн ад үзэгдээд байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгаас хамгийн түрүүн явуулах сайдуудын тоонд дурдагдах болсон. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүртэл түүнийг "Чалко"-той хийсэн гэрээг дур мэдэн өөрчилсөн эсэхийг нь шалгахаар болоод буй.  "Засгаас хамгийн түрүүн явуулах сайд биш" нь тодорхой болоод буй Х.Тэмүүжинг авч үлдэхээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос авахуулаад АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хүртэл мэдэгдээд байгаа. Цахим ертөнцөөр ч Хууль зүйн сайдын фэнүүд мундахгүй байгаагаас харахад мань эр "мотор" сайтай юм гээч.  АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь манай сэтгүүлчид ярихдаа "Эдийн засгийн бодлогыг  авч яваа яам шалгуурт тэнцэхгүй байна.  Өнгөрсөн хугацаанд сайдынх нь санаачилж, кноп дарж байсан саналууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан гэх мэтээр  мань Фортунаг "муулав". Засгийн газрын кабинетэд ойрын үед салхи оруулах ёстой гэж үзэж буйгаа тэр нуусангүй.

Засгаас хамгийн түрүүнд явуулж болох хийгээд  явуулж болохгүй сайд нарын жагсаалт гарахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багагүй үүрэг гүйцэтгэж орхив. Өнгөрсөн амралтын өдөр зурагтаар дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө тэр Засгийн газрын хариуцлагагүй сайдуудыг  "засварлах" замын зургийг гаргаж өгсөн гэхэд болно. 

Сайд нарын давхар эрх мэдлийг хязгаарлах зорилготой "Давхар дээл тайлах" гэж нэрлэгдээд байгаа хуулийн төслөө Ерөнхийлөгч эргүүлэн татахгүй гэдэг нь тодорхой болсон. Үнэндээ МАН-ын  гох дэгээ тавьж орхисон 2014 оны долдугаар сарын 1 гэдэг хугацаа ч чухал биш бололтой. "Энэ Засгийн газрыг огцруулах, бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Харин хариуцлага тооцох асуудал дээрээ тооцоод явах хэрэгтэй" гэж Ерөнхийлөгч хэллээ.

 Үнэндээ манай сайд нар муухайдаа суудалтайгаа зууралдаад, гадаадын сайд нар ёс зүйтэйдээ өөрсдөө сайн дураараа огцроод байдаг юм биш аж. Албан тушаалтануудтай хариуцлага тооцдог механизм нь тодорхой байдаг гэнэ л дээ. Японд гэхэд л жилдээ Засгийн газрынхаа 70-80 хувийг нь шинэчилдэг аж.  Хариуцлага тооцдог гурав, дөрвөн шатлал байдаг юм байна. Ёс зүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх учиртай. Ийм тохиолдолд тухайн албан тушаалтны араас хууль, хяналтынхан шалгаж мөшгөдөггүй.  Хэрэв байдал өөрөөр өрнөж, сайд энэ нөхцөлд ажлаа өгөхгүй бол дараагийн ээлжинд улс төрийн хариуцлага ирнэ. Улс төрийн хариуцлага нь арай хүнд шийтгэлтэй. Дахиад сонгуульд оролцож, нэр дэвших эрхгүй хоцордог. Энэ шатны хариуцлага ч хүлээхгүй манайхны хэлдгээр сандалтайгаа зууралдаад байвал хууль хяналтын байгууллага нь оролцдог аж. Харин манайд  "Хариуцлагын зохицуулалт алга" гэж Ерөнхийлөгч хэллээ. "Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгд  хариуцлага гэж яриад байдаг. Нэрийг нь сонсоод яваад байгаа энэ зүйлийн зүсийг нь  одоо бүгдээрээ харъя" гэж Ерөнхийлөгч онцолжээ.  Давхар дээл тайлах хууль зөвхөн эхлэл гэнэ. Цаана нь бас Улс төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох хууль оруулахаар зэхсэн аж.

"Багийн даргаасаа авахуулаад Ерөнхийлөгчөө хүртэл сонгогддог бүх албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт хийх" нь  Ерөнхийлөгчийн мөрөөдөл бололтой.  Эргүүлж татах механизм хэрэгтэй гэнэ.  Үгүй бол "хуулийн байгууллага нэг УИХ-ын гишүүнтэй хөөцөлдөөд, гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг. Ийм л учраас ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж байгаа" гэнэ. Монголын төрийг сайхан харагдуулах Ерөнхийлөгчийн арга зам "Эрх мэдэл, хариуцлагын тогтолцоог сав саванд нь, дээл дээлэнд нь оруулах" аж. "Засгийн газар гэдэг Ерөнхий сайдын сав, УИХ гэдэг танхимд сууж, хуулиа баталж байх учиртай. 17 нөхөр УИХ-д суугаад азаргалчихсан, фракцын дүрэмд орчихсон, нэгийг нь хөдөлгөх гэхээр засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалаад, шийдвэр гаргаж чаддаггүй. Манай төрийн нэг эмгэнэл шийдвэр гаргаж чадахаа болилоо. Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахгүй боллоо" гэж Ерөнхийлөгч оношилсон. "Хугацаа хойшлуулахгүйгээр асуудлыг шийдээд явъя.  2016 он гэхэд УИХ-д нэр дэвших нь өөрсдийгөө тодорхойлчих, засагт байх нь засгаа тодорхойлчих. Сонгуулийн хуульдаа, намуудын хуульдаа, тодорхой өөрчлөлтүүдийг хийчихье. Намын, сонгуулийн санхүүжилт, бизнес улс төрийг салгасан хуулийн маш тодорхой заалтууд орж ирэх юм. Энэ бүхнээр бид асуудлаа засна. Энэ бүхнийг би түлхсэн шиг түлхэнэ" гэж Ц.Элбэгдорж тайлбарлав.

 "Эдийн засгийн хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болсон" нь энэ салбарын сайдыг яамтай нь "цомхотгоход" хүргэжээ.

Давхар дээлийг нь тайлуулах гэхээр Засгийн газрын хувь заяаны асуудал болж хувираад байгаа. Харин Ерөнхийлөгч Засгийн газрыг ганхуулахгүйгээр засах жор хэлнэ лээ. Одоо 17 сайдтай. Олон түмэн дэмжихгүй байгаа гурван сайдыг өөрчлөхөд асуудал үүсэхгүй гэнэ. Засгийн газрын кабинетийн 50 хувь нь зэрэг огцроход Засгийн газар огцрох хуультай. Харин эхлээд гурвыг, дараа нь дөрвийг өөрчилсөн ч болно хэмээн зовлон үзсэн "чавганц" зөвлөж байна. "Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг хэрэггүй  гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гээд байгаа. Шинэ яам байгуулаад ажил нь мундаг сайжирсан зүйл харагдахгүй байна.  Ийм өөрчлөлт хийхэд Ерөнхий  сайдад бүрэн эрх боломж нь бий" гэж Ц.Элбэгдорж гарц санал болгоно лээ.  

МАН-ын бүлэг Засгийн газраас санал болгосон "Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоол"-ын төсөлд хошуу нэмсэн байна лээ. "Төсвийг тэлсэн бодлогыг зогсоож, төрийн байгууллагуудын үр ашиг муутай бүтэц орон тоог 30 хувиар цомхотгон, чиг үүргийн хувьд давхацсан яамдыг арав хүртэл бууруулахаар" түүндээ тусгажээ.  Эдийн засгийн хөгжлийн яам янз нь "Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээ"-нд хамрагдах  вий.

Б.Янжмаа

Онцлох нийтлэлүүд