Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2014.05.02 08:05

Энэ улсын шигшээ өнгөлнө

2014 он спорт сонирхогчдын хувьд "Өндөр жил" гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна.

Хөлбөмбөг гээч спорт нь өнгөрсөн зууны эхнээс анхны ДАШТ-ээ зохиож нийтдээ 19 удаа аваргаа тодруулсан байдаг юм. Дөрвөн жилд ганц удаа зохиодог тул тун нэр хүндтэй энэ эрхэм цолыг наймхан улсын шигшээ баг хүртсэн гээд бодохоор асар их ач холбогдол өгөхөөр цол хэргэм гэдэг нь ойлгогдож байгаа биз. Тэгвэл энэ найман улсаас хамгийн өвөрмөц, логик утгаар ойлгоход хэцүү баг нь Итали юм. Тайлбарлах уу.

Италичууд дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг дөрвөн удаа хүртсэн баг бөгөөд 1934-1950 он хүртэл 16 жилийн туршид энэ цолыг хамгийн удаан хадгалсан баг. Тэдэнд хэцүү байх тусмаа аварга болох боломж нь нэмэгддэг тун өвөрмөц хүмүүс юм шиг бодогдоод байдаг юм. 1938 онд аваргын төлөө тоглох гэж байхдаа Муссолинигоос "ял эсвэл үх" гэсэн богинохон цахилгаан мэдээ авч байлаа. Үхэхгүйн тулд ясаа цайтал тоглохыг үзүүлээ биз дээ хөөрхий италичууд. 1982 онд аварга болохдоо баахан "мөрийтэй тоглоомчид" авч очиж байв. 2006 онд Германд зохиогдсон ДАШТ-ний шигшээ тоглолтод шалгарсан Италийн багийн ихэнх гишүүд нутагтаа очоод шүүхийн хаалга татах болсон гэдгээ мэдчихсэн, сэтгэлийн дарамттай хүмүүс байсан. Учир нь тэдгээр хөлбөмбөгчид Ювентус, Милан зэрэг багуудад тоглож байхдаа найрааны хөлбөмбөгт орооцолдсон мөнгө өгч, авалцсан, харсан, гэрч болсон гэх мэтчилэнгийн гэм нүгэлтэй байсан. Гэхдээ л аварга болоход энэ нүглүүд нь саад болоогүй л юм даа. Нэг өгүүлбэрээр тайлбарлавал муу байх тусмаа сайн гэдэг Италичуудад таараад байдаг юм шиг. Багийн бүрэлдэхүүн хэт хөгшин байх италичуудад огт хамаагүй. Тэд винотойгоо адилхан нас нь явах тусмаа улам сайжирна, чангарна. Тэд хамгаалж тоглодог. Бусад багуудын бүтэн бүрэлдэхүүнээрээ хаалга руугаа шигдэн хамгаалж байгааг харахад дургүй хүрмээр байдаг бол италичуудынх шар өөр. Тэд анхнаасаа л иймэрхүү тактиктай тоглодог байсан зөв хамгаалалтаас цахилгаан мэт хурдан сөрөг довтолгоо гэдэг зарчмаар галавын үеэс л тоглосон, тэдэнд тохирдог тактик юм. Италичуудад их найдвар өгөх үед тэд энэ найдварыг шороотой хутгаад хаячихдаг. Харин "одоо ч гавихгүй дээ" гэхээр гайхалтай тоглочихдог ерөнхийдөө тааж боломгүй гэхдээ хэзээд шилдгүүдийн эгнээнд байх болно гэдэгт итгэж болох шигшээ баг билээ.

Италийн багийн ноён нуруу

Буффон, Сальваторе Сиригу, Кьеллини, Леонардо Бонуччи, Андреа Бардзальи, Андреа Пирло, Абате, Маркизио, Де Росси, Монтоливо, Мотта, Антонио Кандрева, Балотелли

Багийн ахлах дасгалжуулагч Чезаре Пранделли

Италийн шигшээ багийн ар тал уламжлал ёсоор тул мундаг. Ахлах дасгалжуулагч Пранделли үүнийгээ мэддэг тул хэр барагтай сэлгээ солио хийгээд байдаггүй. Буффон, Абате, Кьеллини, Бонуччи, Шильо, Кришито гээд олон жил хамт тоглосон хашруудтай, тэдэндээ итгэл үзүүлнэ гэж жигтэйхэн.

Сайн тал

Италийн шигшээ багт Буффон, Пирло, Росси гээд хэдэн настай вэ гэдгийг нь мартчихсан гурван том "багана" бий. Хамгийн гайхалтай нь он цаг өнгөрөх тусам улам тодрох эдгээр одууд байрлал бүр дээрээ бусаддаа үлгэр болохуйц тоглосоор л байна.

Хагас хамгаалалт нь сайн. Де Росси, Маркизио мэт нь хамгаалчихна, хэрэгцээ гарвал довтолчихно. Тиаго Мотта, Пирло, Монтоливо гээд гайхалтай авьяаслаг хагас хамгаалагчид довтолгоог дэмжинэ. Гэтэл цаана нь Аквилани, Поли гээд залуучууд шигшээдээ  багтаж чадахгүй ээлжээ хүлээгээл зогсож байх жишээний. Авьяас нь хөгширч өгдөггүй хэдэн хүн Италийн шигшээд нижгээд байна даа.

Сул тал

Италийн шигшээ багт яг энэ багт таарахаар хурдан, богино хугацаанд, жижигхэн орон зайд амжиж гоол хийх авьяастай жишээ тоочвол Иньзаги, Тевес мэт шиг довтлогчид их зохидог. Балотелли тийм биш. Эль-Шаарави тийм боловч сүүлийн үед тогтмол гэмтэх болсон тул бэлтгэл муутай. Өөрөөр хэлбэл сөрөг довтолгооны үзүүрт байж төгсгөл хийх чадвартай довтлогч хомсхон болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч Балотеллигээс өөр довтлогч байхгүй болтлоо хоосорчихоод байна гэхэд хилсдэхгүй дээ. Мэдээж Жилардино, Жузеппе Росси гээд нэрлэж болох боловч дэлхийн аварга болохын төлөө тэмцэж байгаа бусад багийн довтлогчидтой харьцуулваас арай л ядруухан харагдаад байгаа юм даа. Дээр нь тэд энэ жил тун чанга хэсэгт хуваарилагдсан. Бараг нөгөө "Үхлийн" гээд нэрлэж тодотгоод байдаг хэсэг шүү дээ. Тэдний хэсгийн өрсөлдөгчид нь ихэвчлэн Италийн шигшээтэй эн зэрэгцэхүйц багууд тул сайн довтлогч зайлшгүй шаардлагатай даа.

Уг нь италичууд 12 жил болоод л шигшээ тоглолтын үзүүр түрүүнд үлддэг уламжлалтай юм билээ. Тэд 1970, 1982, 1994, 2006 онуудад финалд шалгарч алт мөнгөн медаль хүртэж байсан гэдгийг тооцоолоод нэмж хасаад үзэхээр ямар ч байсан энэ жил түрүүлэх ёсгүй болж байгаа биз. Гэхдээ түрүүлэх хэмжээнд тогловол бас л дажгүй шүү.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Онцлох нийтлэлүүд