1 сар өмнө
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС...Монголчуудын баяр ихэнхдээ дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд болдог. Шинэ жил, цагаан сар, эмэгтэйч үүдийн баяр, эрчүүдийн баяр гэхчилэн. Манайхан шө- нөдөө гуч гарч хүйтрэх хүйтэн жаварт баяр тэмдэглэн согтож осгох нь сүүлийн жил үүдэд хэрээс хэтэрч байна. Саяын баяраа...
1 сар, 1 долоо хоног өмнө
Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн х...
1 сар, 3 долоо хоног өмнө
Дэлхийн түүхийн эцэг эртний Грекийн түүхч, түүхийн эцэг гэж алдаршсан Геродот мэө480-490 оны хоорондоос мэө425 оны орчим хүртэл аж төрж байжээ. Түүнийг анхны газар зүйч, аялан судлагчдын нэг гэж үздэг.Түүний “Түүх” гэдэг есөн дэвтэр бүтээл байдаг.Дан түүх биш газар зүй, аялан судлагчдын зүгээс хи...
2 сар өмнө
Их сургуулийн ойролцоох хоолны газар хүн ихтэй, голдуу залуучууд оюутнууд бололтой охид хөвгүүдээр дүүрэн байлаа. Хоолны танхимын баруун хойно оюутан бололтой залуу бүсгүй ахтайгаа хоол иднэ. Нөгөө “их хоол л гоё” гэдэг оюутны шог яриа шиг хоёул нижгээд таваг цуйван өмнөө тавьж том тавгаар нэг та...
2 сар, 1 долоо хоног өмнө
Хааяа нутгаа нэг их санаад явж хүрэх юм. Хан уул минь хөхрөн хөндөлсөж үүл уул нь үл ялгагдан тэнгэр сансарт хүйлэн цэнхэртсээр угтах нь хэвээрээ. Гэвч “Үнсээд угтах ээж минь үгүй ч” гэдэг дууны үг санагдах нь олонтой байх тул заримдаа гунигтай. Эцгийн гэрийн буйран дээр сууж тэднийхээ амьдарч яв...
3 сар өмнө
Алтан тариа компанийн эзэн П.Цэнгүүний ивээн тэтгэж хэвлүүлсэн олон номны нэг нь энэхүү Фредерик Бастиагийн "Хууль" хэмээх ном юм. Фредерик Бастиа бол 1801 онд францад мэндэлсэн суут хүмүүн. Тэрээр Адам Смитийн чөлөөт эдийн засгийн онолыг сэтгүүл зүйн аргаар тайлбарлан түгээж байснаараа алдартай ...
3 сар, 2 долоо хоног өмнө
Дүр эсгэн сайн сайхан амьтан болох шиг амар бөгөөд амттай зүйл байдаггүй. Сайхан сэтгэлтэй, өрөвчхөн, ядарсан хүн амьтанд тусч бүүр сүүлийн ганц цамцаа тайлаад өгөхөд бэлэн гэж нийтэд итгүүлэхэд л болоод явчихна. Бас хүнд тус хүргэж чадахаар эдийн засгийн боломжтой гэдгээ үргэлж гайхуулж явахаа м...
3 сар, 3 долоо хоног өмнө
Энэ ном "ковид-19" цар тахлын сургамж ба дараагийн цар тахалд хэрхэн бэлтгэх вэ гэсэн давхар цагаан гарчигтай юм. Номыг зохиогч нь СНН сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч анагаах ухааны доктор хүн гэнэ.Тэрбээр тархины мэс засалч бөгөөд цар тахлын эсрэг хийж байгаа тэмцлийн тэргүүн эгнээн...
4 сар, 2 долоо хоног өмнө
Ийм нэртэй ном саяхан хэвлэгдэн гарсан. Дипак Чопра гэсэн автортой уг ном амьдрал хийгээд ухамсар бол орчлон ертөнцийн язгуур чанарыг таних түлхүүр юм гэсэн уриатай болой. Уг номын оршилд өгүүлэхдээ ертөнцийн тухай хүн төрөлхтний ойлголт бүхэлдээ мухардалд орчихсон.1930-аад оноос квант физикийг н...
7 сар, 1 долоо хоног өмнө
Ийм нэртэй ном байдаг юм. Мерил Дуглас гэдэг зохиогчтой. Хоёр мянга арваад оны үед хэвлэгдэн гарсан бил үү дээ. Гарчигны түүх бол ийм. Нэгэн бүргэдийн дэгдээхэй олоод тахианы байранд тэжээдэг. Тэр нэг удаа их гоё сүр сүлдтэй маш догшин дайчин шувуу хардаг. Аймаар мөртлөө нэг л сэтгэл татам тул ха...
7 сар, 3 долоо хоног өмнө
Төвийн нутгаар болон ер нь Монгол даяар зун цаг оройтож ирлээ. Их хүйтэн сэрүүн байв. Харин энэ долоо хоног эхлээд дулаарч, урин салхи сэвэлзэн зуны ялаа янгинаж эхэллээ. Шувууд жиргэн модод ногоорон газар ногоон туяа суужээ. Хөвчид хөхөөн дуу эгшиглэж, хөх ногооны униар хөшиглөнө. Малчид зусланд...
8 сар, 1 долоо хоног өмнө
Жордан Б.Питерсоны “Амьдралын 12 дүрэм” гэдэг номыг та бүгдэд ярьж өгье. Энэ номыг дэлхий даяараа шимтэн уншиж маш их борлуулалттай номоор тодруулсан гэжээ. Мэдээж та нэрнээс нь юун тухай ном бэ гэж мэдэж байгаа. Энэ бол амьдралын дүрэм. Амьд явах нийгэмд ямар байр суурьтай явах, чи хэн байх туха...