Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn Өнгөрсөн онд хүнсний салбарынхан 90 орчим сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортложээ DNN.mn Сайжруулсан шахмал түлшний 17.8 мянган тонн нөөцтэй байна DNN.mn ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn ЭМГЭНЭЛ DNN.mn Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn
Нийгэм
2023.03.17 03:03

Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорино DNN.mn


Ковер: Хангарди спорт клубын тамирчин Бямбацогтын Энхжин

Байт харваан спортын 15 дахь удаагийн Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн Гуравдугаар сарын 23-аас 26-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдах гэж байна.

Байт харвааны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.

Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа төрлөөр 19 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин бүртгүүлжээ.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна.

Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын Байт Харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр 17:00 цагт Орхон аймагт болно.

Мөн МБХХ-ны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах юм байна.

Дашрамд, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр Хангарди клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, "Токио-2020" олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, Хангарди клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.

Онцлох нийтлэлүүд