Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өнөөдөр 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна
Нийгэм
2021.11.25 12:11

DNN-БАРИМТ:Түлэнхийн төв ба төсвийг "холгосон" хөшөө, барилгууд (ЦУВРАЛ-1)

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг 2013 оны наймдугаар сард багтаан барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр болсон байдаг. Гэтэл уг барилгын ажил одоог хүртэл дуусаагүй байна. Гэтэл энэ хооронд эрх баригчдын зүгээс олон хөшөө, дурсгал, хүчний байгууллагуудын том том сүрлэг барилга, байгууламжид төсвийн мөнгийг урсгачихаад байна. Зарим хөшөөг олон тэрбумаар босгочихоод нурааж ч байх шиг, төсвийн мөнгөөр туйлж байгааг ард түмэн тэвчээртэй харсаар байна. Түлэнхий төвийн барилгын шавийг тавихаас эхлүүлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх баригчид ямар ямар хэрэггүй "бүтээн байгуулалт"-д мөнгө цацсаныг эргэн санацгаая.



Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Түлэнхийн төв”-ийн барилгыг 2006 оноос эхлэн шинэчлэх асуудлыг ярьж эхэлсэн. Улмаар 2009 онд хуучин барилгыг буулгасан юм. Үүнээс хойш санхүүжилтын улмаас гацаад байсан шинэ барилгын ажил 2015 оноос эхэлсэн байдаг.

“Нутгийн зам” компани 2013 онд түлэнхийн төвийн барилгыг барих гэрээ хийж А болон Б блокийн дэд угсралтаас гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх, талбай чөлөөлөх ажлыг хийх байсан ч бас л зогссон. Улмаар 2015 онд А блокын барилга угсралтын ажил эхэлсэн. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод 2017 он хүртэл дахиад л зогссон. Харин Кувэйтийн Засгийн газраас санхүүжилт өгөхөөр болж, 2017 онд барилгын ажил эхэлсэн. Гэвч барилгын ажлын төсөв анх баталснаасаа буурсан. Анх 7.9 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөсөн байсан ч 2017 онд ахин гэрээ хийхдээ 6.3 тэрбум төгрөг болгож бууруулсан аж.

Монгол Улсад эмнэлэг, сургууль, цэцэрлэгээсээ илүү хөшөө, дурсгал илүү бий болжээ. Хөшөө барина гэхээр "гуяа алгадаад" төсөвөө хамаагүй "цацна". Харин эмнэлэг барих болохоор санхүүжилт хүрдэггүй, бүтдэггүй хойшлуулна. 

2015 оны байдлаар Монгол Улсад 2102 хөшөө дурсгал тоологджээ. Үүний 500 орчим нь нийслэлд бий.

Харин аймгаар авч үзвэл, Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг хөшөө байдаг аж. Харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд цөөнгүй хөшөө, дурсгал шинээр сүндэрлэжээ.

Гэвч 2015 оноос хойш энэ төрлийн тооллогыг хийгээгүй байна. Цар тахлын улмаас тооллого өнөө хэрнэ зохион байгуулаагүй байна. Тиймээс манайд хичнээн тооны хөшөө, дурсгал байгаа талаарх сүүлийн үеийн тоо, мэдээлэл хомс байна.


ИНГЭЭД ТА БҮХЭНД ЭМНЭЛГЭЭС ИЛҮҮ ХӨШӨӨНД ТӨСӨВ ИЛҮҮЧИЛЖ ТҮҮНИЙГЭЭ БАРЬСАН, НУРААСАН ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ДУРДЪЯ


ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-АДАРГА СУМЫН "ХАТДЫН ӨРГӨӨ"


2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд "Хатдын өргөө" нэртэй цогцолбор байгуулав. Тус бүтээн байгуулалт дууссанаар 15 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин Баян-Адарга сумыг зорьдог болно гэж танилцуулж байсан. Гэтэл одоо тус цогцолбор хүнгүй шахам, гол барилга нь ажиллагаагүй болжээ.


БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААЖ ЧИНГИС ХААН МУЗЕЙ БАЙГУУЛАХААР БОЛСОН


Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь “Чингис хаан” музей байгуулсан.

Нийт есөн давхар бүхий тус музейд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан аж.


3.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ УСАН ОРГИЛУУР


Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбумын өртөг бүхийг усан оргилуур сүндэрлэв. Тус оргилуурын усыг халуун нь зөөж авчирч, хүйтэнд нь буцааж зөөнө гэвэл үнэхээр бэрх.


ТӨСВИЙН МӨНГӨӨР БОРЖИН ЧУЛУУН ХААЛТ ХИЙВ


2019 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлсэн.


"АНДЛАЛЫН ХӨШӨӨ"


“Монголд 400 сая жуулчин хүлээн авна” гэсэн "Андлалын хөшөө"-г нураав. Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолборыг 2019 онод улсаас 2 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг хоёр жилийн дараа зогсоон, хөшөөг нураасан юм.


"БОГД ЗОНХОВ” ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨЛ

Нийслэлд 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.доллар өртөгтэй бурхны хөшөөг барихаар 2022 оны улсын төсөвт баталсан байна.


АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал "Тэнгэрийн өрх” хөшөө

"Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээсэн гэдэг.



2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг байршуулсан. Тус гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон.

Бид хүнээ, өвчинд шаналсан хүүхдээ боддоггүй хөшөөний оронд амьдарч буй...


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.



Д.ОТГОНТУЯА

Онцлох нийтлэлүүд