Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон, дахин дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон, дахин дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов Д.Амартүвшин эхний шатанд Нидерландын тамирчинд ялагдлаа Даланзадгад-Баяндалай чиглэлийн автозамыг тодорхойгүй хугацаагаар хаалаа Олимпийн анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль аваад байна
Нийгэм
2021.01.22 03:01

DNN-Тодруулга: Иргэд "Засгийн газар огцорсон нь МАН-ын ээлжит жүжиг байлаа" гэв


"DNN-Тодруулга" буланд иргэд Засгийн газар огцорсонтой холбоотойгоор үзэл бодлоо илэрхийллээ.

Дархан-Уул аймгийн 17-р багийн иргэн Ц.Алтангэрэл:

-Засгийн газар огцорч байгаа нь буруу. Иргэдээ галын фронтод хөсөр хаяад замаасаа буцлаа гэж бодож байна. Үндсэндээ иргэнээ бодоод огцорч байна гэж харахгүй байгаа. Яагаад гэвэл тэгж л огцормоор байсан юм бол хорин хоёрын товчоон дээр хүн нас барахад огцрохгүй яасан юм бэ? Хэд хоногийн өмнө болсон амаржсан эхийн асуудал зүгээр шалтаг болчихлоо, цаагуураа улс төрийн өөр зорилго байсан гэж харж байна. Хүн болгон гайхаж байна. Иргэд бүгд энэ хүнд итгэж байсан. Зөв шийдэл нь УОК-ийн даргаа огцруулаад, ЭМ-ийн сайдаа авч үлдээд л асуудал шийдэгдчих байсан. Амаржсан эхийн тухайд доод шатны албан хаагчид буруутай. Ганц хүний алдаанаас болж бүхэл бүтэн Засгийн газар огцорч, олон хүнийг хөлдөө чирчихлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр нэг хүний алдаа бүхэл бүтэн эрүүл мэндийн салбараа унагаахад хүргэлээ. Мэдээж хүнлэг бус үйлдэл яах аргагүй мөн ч гэсэн дарга нар хажууд нь байгаад, нимгэн хувцастай гарга гэж хэлээгүй л байх.

Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн Б.Нарангэрэл:

-Миний ойлгож байгаагаар У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй учраас ажлаа өгөх нь тодорхой байсан. Зүгээр нэг огцорч байхаар амаржсан эхээс уучлалт гуйж, хариуцлага хүлээж байгаа мундаг хүн болж харагдах гэж ажлаа өглөө гэж бодож байна. Түүнээс гэм буруугаа ухаараад ажлаа өгч байгаа явдал биш л болов уу. МУИС-ийн оюутны зөвлөлийн дарга Г.Мандах гэдэг залууг Ерөнхийлөгчийн заавраар оюутнуудад 50 мянган төгрөг өгч жагсаал зохион байгуулахад оролцсон гээд мэдээлэл яваад байгаа. Г.Мандах манай найз учраас ямар хүн, юу хийж явааг нь сайн мэднэ. Тийм зүйл огт болоогүй, ор тас худлаа мэдээлэл шүү. Зүгээр л нийгмийн идэвхтэй болохоор нь л худал гүтгэлэгтээ татаад оруулчихсан. Жагсаал цуглаан санаатайгаар зохион байгуулагдаагүй нь хэнд ч ойлгомжтой байсан. Залуучууд үнэхээр тэвчихгүй болоод жагсъя л гэж сошиал дээрээ бичиж байсан. Амаржсан эхийн тухайд тээвэрлэхэд “Өргөө” амаржих газар биш алдаа гаргасан ХӨСҮТ-ийнхэн хариуцлага хүлээх ёстой байсан. Ямартаа ч хүүхдийг эсэн мэнд төрүүлэх үүргээ эмнэлэг гүйцэтгэсэн шүү дээ. Би ч өөрөө саяхан амаржсан болохоор энэ асуудал ямар хэцүүг мэднэ, хараад өөрийн эрхгүй уйлчихсан.

Дархан-Уул аймгийн 15-р багийн иргэн Д.Дэлгэрмөрөн:

-Би хувь хүнийхээ үүднээс Засгийн газар огцорч байгааг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилготой улс төрийн нүүдэл гэж харж байна. Улс төрд шинэ салхи үлээж байна. Залуучууд нийгмийнхээ төлөө дуугардаг, тэмцдэг болж, хариуцлагын тогтолцоо бий болж байгаа нь сайн хэрэг. Мэдээж амаржсан эхэд хүнлэг бус хандсан үйлдэл бол буруу. Гэтэл амаржсан эхээр улс төр хийж байгаа хүмүүс бүр ч хүнлэг бус байна. Уг шуугиан үнэхээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээний асуудал мөн байсан уу гэдэгт би эргэлзэж байна. Тэрийг тухайн үед ажилласан ажилчид, төрөх эмнэлэгийн удирдлагууд, тэр тусмаа УОК хариуцлага үүрэх ёстой. Эхийг ковидын халдвар авсныг мэдээд л төрүүлсэн баймаар юм. Тэднийг чадавхжуулаагүй, бэлдээгүй байна шүү дээ. УОК гэдэг газар бүтэн жил юу хийж явсан бэ? Эрсдлийг тооцож, төлөвлөлт гаргаагүй гэсэн үг. Ерөнхийдөө У.Хүрэлсүх сонгуульдаа бэлтгэж, энэ асуудлаар шалтаглаж ажлаа өгч буй улс төрийн тоглоом л явагдаад байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ж. Дамиран:

-Энэ хүнд цаг үед Засгийн газар огцорно гэдэг буруу. Ард түмний дуу хоолойгоор тоглолт хийчихлээ л гэж ойлгож байна. Тухайн шатны байгууллагууддаа арга хэмжээ аваад удирдлагуудад нь хариуцлага тооцоход л болох байсан. Арай л өөр шийдвэр гарах байх гэж хүлээж байлаа. Хэт их шударга ёс яригдсаар байгаад боломжийн Засгийн газрыг буулгачихлаа. Уг нь У. Хүрэлсүх муу юманд бага оролцсон тул дуугарах хүчтэй байсан юм. Одоо ч энэ хүнээс илүү хүн олдохгүй дээ. Нэлээн олон ажил хийх шинжтэй байсан хүнээ аваад хаячихлаа.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн А.Сүрэн:

-Бэрхшээлийг даван туулж чадаагүй хүнд дахин бүү итгэ. Үр дүн өөрчлөлт гаргаж чадахгүй байна гэдэг чадамжгүй нь шинж. Иргэд сонгогчид улс эх орноо бадран мандуулаарай гээд сүүгээ өргөөд туг бариулаад 2024 онд их өөрчлөлтийг бий болгоод ирээрэй гээд халуун итгэл тээлгээд явуулсан юмсан. Ингэж гоншгоноод ороод ирнэ гэж санасангүй. Үүнээс хойш, түүнээс цааш У.Хүрэлсүхийг сонгуульд сонгож, дээш нь гаргаж болохгүй хүн гэдгийг ойлголоо. Ашиг харж, жүжиг тавьж улс төрийг найруулах, хэнд үйлчилбэл өөрт нь ашигтай гэдгээ мэдсэн уран сайхны удирдаач байснаа нотолчихлоо. Дүр дөрх нь огцорч байгаа юм байна. Дотор хүн нь огцроогүй юм байна. Өөрийгөө энэ үед цэвэрхэн авч гараад Ерөнхийлөгч рүү зүтгэхээр шийджээ.

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Д.Булган:

-Монголчууд бид “Нам” гэдэг хэдэн хүүхдүүдийн тоглоомын гарын шүүс болж байгаа юм байна. Цар тахлаар далимдуулж бүтэн жил иргэд төрөө хүндэлж өр зээл, өлсгөлөнд зүгээр ийм тоглоом үзэх гэж тэвчээгүй баймаар. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй. Угаасаа л жүжиг байсан. Хэн ч байсан ялгаагүй. Нэг их өөрчлөлт гарахгүй л болов уу бүр дордох вий гэхээс эмээж байна. Улс төрчдийн тоглоом хэдэн биенээсээ өшөө авсаар байтал ард иргэд дунд нь хохирч байна. Улсын эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавьж ажиллах ёстой шүү дээ.

Баянгол дүүргийн иргэн 4 дүгээр хорооны иргэн Б.Мөнхзориг:

-У.Хүрэлсүх энэ асуудлыг далимдуулаад Ерөнхийлөгчид нэр дэвших гэж суудлаа өгч байна гэж ойлгож байгаа. Огцрох ямар ч шаардлагагүй байлаа. Ийм хүнд үед хариуцлагаас зугтаад байна уу л гэж харж байна даа. Жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн гэж У.Хүрэлсүх хэлж байна лээ. ҮАБЗ-ын хоорондоо их л таарамж муутай байгаа харагдсан.

Сонгинохайрхан дүүргийн иргэн 14 дүгээр хорооны М.Амартүвшин:

-Сайдын ажлыг Т.Мөнхсайхан аваад удаагүй байж байтал корона дэлгэрч таараад явчих вуу л гэж бодлоо. Тэрнээс биш салбарын шинэчлэлээ үнэхээр хийж байсан. Жишээлбэл, Хөнгөлөлттэй эм, эмч ажилтнуудыг гүйцэтгэлээр нь цалинжуулдаг болсон. Уг нь салбарын шинэчлэлийг үнэхээр сайн эхлүүлж байсан юм. У.Хүрэлсүх армид байсан хүний үүднээс хариуцлага хүлээвэл хамтдаа хүлээнэ гэсэн байдлаар хандлаа гэж харж байгаа. Намын бодлогод ямар ч нөлөө байхгүй байх. Харин шинээр томилогдож байгаа Л.Оюун-Эрдэнэ хуучин ерөнхий сайдынхаа нэрэн доор л томилогдож байгаа. У.Хүрэлсүхийн бодлогод ямар ч нөлөө байхгүй байх. Тэгээд ч зарим салбарын сайдууд улирч ажиллана гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Харин талбайн жагсаалыг Ерөнхийлөгч санхүүжүүлсэн нь үнэн байх. Дараа нь АН-ын гишүүд гараад ирсэн ш дээ. Би бол санхүүжүүлсэн л гэж бодож байна.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн Д.Цэрэннадмид:

-Би Д.Нямхүүг ажлаа өгөхөд л их харамслаа. Энэ өвчинтэй тэмцсэний шанд нь ажлаа өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Харин Т.Мөнхсайхан эм тариагаа дарааллаж зогсохгүйгээр шууд очоод авдаг болгосон. Өглөө эрт очиж очерлодог байсныг бодвол их амар болсон шүү. Хэрвээ ирээдүйд байж байсан бол их л юм хийх байсан. Энэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж байх шиг байна. Их л улаан хувьсгалч хүн байна лээ. Дандаа шударга юм яриад байгаа сонсогддог. Олон газрыг шалгаж, булхайг нь дэлгэсэн дээ. Хуучин Ерөнхий сайд их л юм хийсэн дээ уг нь. Харин тэр жагсаалыг Ерөхийлөгч удирдсан бол нуулгүй хэлмээр юм. Сү.Батдолд гэдэг хүн л ингэж харуулах гэж зохион байгуулсан нь үнэн байх. Их л будлиантай хүн шүү дээ.

Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Б.Идэрболд:

-Энэ бүхэн олон талтай. Миний хувьд үүнийг тэр “Өргөө” амаржих газраас нялх үрийг ээжнь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө алдаа гаргасан. Үүндээ У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байна гэдэг эерэг талаас харж байгаа. Харин нөгөө талаар талбай дээр болсон жагсаал тэдэнд бай болсон болов уу. Хамгийн хүнд үед огцорч болохгүй байсан юм. Бид Япон биш, Бид чинь Монголчууд шүү дээ. Тэр МАН-ын гишүүд юу бодож санал нэгтэй зөвшөөрөв. Үүнийг ихэнх хүмүүс тавилттай жүжиг хэмээн харж байгаа нь үнэн.

Хан-Уул дүүргийн III хорооны иргэн Д.Тогтохбүрэн:

-МАН намын ээлжит жүжиг гэж бодож байна. Тэртээ тэргүй л эрх барьж байгаа нам дотроо тохироо хийгээд л ийм шийдвэр гаргасан байж таарна. Тэгэхээр өнгөрсөн сонгууль утгагүй болсон байгаа юм. Учир нь ард түмэн У.Хүрэлсүхэд итгэж багаар нь сонсож байсан. Одоо харин ташуурдаад ч явдаггүй морь шиг хэдэн хүмүүс гараа хумхиад хоцорлоо. Ингээд бодохоор Монголын сонгуулийн хэрэг алга шив дээ. Өөрийн эрх ашгийн төлөө ард түмнээ хөсөр хаях гэж. Шударга нийгэм байхгүй, хариуцлага тооцохгүй халамж авсаар хүмүүс нь хийсэн зүйлд нь ханаж чадахгүй бүх зүйлийг зоосны нүхээр харсан нийгэмтэй болсон учраас залуучууд нь тэсэрч байна даа.

www.dnn.mn

Онцлох нийтлэлүүд