Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг
Нийгэм
2021.09.15 04:09

DNN-ТОДРУУЛГА: Шатахуун тасалдаж байгаа нь ургац хураалтын ажилд шууд нөлөөлнө

Энэ намрын ургац хураалт орон даяар эхлээд байгаа билээ. Төв аймгийн хэмжээнд энэ намрын ургац хураалт хэдэн хувьтай явж байгааг тодрууллаа.


Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн дарга Н.Гантулга "Төв аймгийн хэмжээнд энэ жил 161.000 га талбайд тариалалт явуулсан. Үүнээс 381.000 тонн ургац хураан авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Ургац хураалтын ажил эхлээд явж байна. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны байдлаар үр тариа ангилсан талбай 340 га, шуудайгаар хураасан талбай 415.5 га талбайгаас 622 тн, төмс 859 га-аас 7404 тн, хүнсний ногоо 222.3 га талбайгаас 2921.3 тн, тэжээлийн ургамал 391 га талбайгаас 2214 тн, тосны ургамал 600 га-аас 300 тн ургац тус тус хураасан байна" гэлээ.

-БОРООНЫ УЛМААС УРГАЦ ХУРААЛТ УДААШРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

-Бороо орж байгаа нь ургац хураалтад нөлөөлж байгаа байх?

-Ойрын өдрүүдэд бороо их орж байна. Үүнээс шалтгаалаад ургац хураалтын ажил удаашрах төлөвтэй байна.

-Энэ жилийн хувьд ургац хураалтад оюутан залуусыг дайчилж байгаа. Төв аймгийн хэмжээнд хичнээн туслах ажилтан ажиллаж байна вэ?

-Энэ жилийн хувьд улсаас ургац хураалтад туслах ажилчид гаргаж өгч байгаа нь нэг давуу тал болж байна. Жилийн жилд хүн хүч дутмаг байгаагаас шалтгаалж төлөвлөсний дагуу ургацаа хурааж авч чаддаггүй байсан юм. Төв аймгийн хэмжээнд ХААИС, МУБИС-ийн нийт 1000 гаруй оюутан, 1384 цэрэг ургац хураалтын ажилд туслахаар ажиллаж байна. Мөн орон нутгийн иргэд дэмжлэг үзүүлж байгаа

-Ургац хураалтын бүсэд АИ-92 шатахуун тасалдсан гэх мэдээлэл бий. Танай аймгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

- АИ-92 шатахуун зарим сумдад тасарсан, зарим сумдуудад 10 литрээс их хэмжээгээр өгөхгүй гэх хязгаар тогтоосон. Шатахуун тасалдаж байгаа энэ асуудал ургац хураалтын ажилд шууд нөлөөлнө. Мөн ургац хураалт удаашрах нөхцөлийг бий болгоод байна. Өчигдөр л гэхэд Цээл, Жаргалант, Угтаал-Цайдам зэрэг сумдад дизель түлш тасалдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

Энэ асуудлаар Ургацын комисс, Газрын тосны удирдах газрууд руу шатахууны асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ өгсөн. Бидэнд өгч буй мэдээллээр бол АИ-92 шатахуун 19 хоногийн нөөцтэй байгаа. Нөөц бага учир шатахуун түгээх асуудлыг танаж олгож байгаа гэх мэдээлэл өгсөн. Энэ асуудалд тариаланчид их бухимдаж байгаа.

Ургац хураалт гэдэг чинь тодорхой цаг хугацаатай. Аль болох хүйтрэхээс өмнө бүх ургацаа бүрэн авах нь чухал. Цаг хугацаатай уралдаж буй энэ хүнд үед бид хүн хүчний асуудалд санаа зовдог байсан бол одоо шатахууны асуудалд санаа зовж эхэлж байна.

Шатахууны үнийг нэмэх гэж зохиомлоор өсгөх гэж байна уу гэсэн хардлага ч тариаланчдад байна. Энэ бол иргэний хардах эрхийн асуудал.

No description available.

Мөн тэрээр "Жил бүрийн намар ургац хураах үед ногоогоо хадгалах зоорь, агуулах хангалтгүй. Үүнээс үүдэн тариаланчид тарьсан ногоогоо ямар ч ашиггүй хямд ногооны худалдаачдад өгдөг.

Ингээд ногооны худалдаачид жил бүрийн намар зах зээл дээр хүнсний ногооны зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгодог. Энэ асуудлыг төр анхаарах цаг нь болсон.

Зоорь барих иргэд хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт гаргалгаа гаргаж яаралтай зоорь, агуулахын асуудлыг шийдэж өгмөөр байна. Өнөөдөр ногоо тарьдаг хүн болгон ногоо хадгалах байранд санаа зовж байна" гэлээ.


-ҮРГЭЛЖИЛСЭН БОРООНЫ УЛМААС УРГАЦ ХУРААЛТ ХОЙШИЛСОН-

Газар тариалангийн төв бүс болох Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил эхэлсэн. Үргэлжилсэн борооны улмаас 240 га талбайн улаанбуудай, 211 га талбайн хүнсний ногоо үерт автжээ. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 209 мянган га талбайд 337 аж ахуйн нэгж, 2450 иргэн үр тариа, малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тариалснаас өнөөдрийн байдлаар 1025 тн улаанбуудай, 190 тн ногоон тэжээл, 8217 тн хүнсний ногоо хураан авчээ. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт 10 хоног хойшилж байгаа талаар аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил "Ургац хураалт дөнгөж эхэлж байна. Алтанбулаг сумаас эхний буудайгаа хураагаад “Алтан тариа” гурилын үйлдвэрт тушаасан. Энэ жил бороо хур элбэгтэй, ургац арвин байсан ч үер усны асуудал хүнд байна. Бид энэ үеийг эрсдэл багатай давахын тулд хамтран ажиллаж байна" гэв.

Н.ЦОГЗОЛМАА

Онцлох нийтлэлүүд