Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Нийгэм
2021.05.06 01:05

DNN-ТОДРУУЛГА: 50 мянган төгрөг өгөх сургаар иргэд вакцинжуулалтын цэгүүдэд олноороо цугларч, дараалал үүсгэх шинжтэй байна


Тавдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар вакцинжуулалт удаашралтай байгаа учир вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон.

Тиймээс "DNN- ТОДРУУЛГА"- д иргэдийг вакциндаа хэр хамрагдаж байгаа талаар болон 50 мянган төгрөг олгох шийдвэрийг хэрхэн үзэж буй талаар тодрууллаа.


Баянгол дүүргийн иргэн Б.Болормаа:

-Миний хувьд эхний тунгаа сая дөрөвдүгээр сарын 30-нд хийлгэсэн. Хоёр дахь тунгаа хийлгээгүй байна. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд улсаас 50 мянган төгрөг өгөх шийдвэрийг буруу гэж бодож байна. Мөнгө авах дургүй хүн гэж хаа байхав. Гэхдээ юм болгоныг улсаас мөнгө өгч шийдээд байвал халамжийн асуудал хэрээс хэтэрлээ.

Сүүлдээ энэ ард иргэд чинь мөнгө л өгөхгүй бол хөдлөхгүй вакциндаа ч хамрагдахгүй аргаа барсандаа мөнгө өгөхөөр болж байна.

Энэ их ард иргэдэд тусламж өгөөд байгаа мөнгөөрөө ганц хоёр ч болтугай ажлын байр, үйлдвэр барих хэрэгтэй. Тэгвэл тэр их мөнгө үнэ цэнэтэй зарцуулагдана. Одоо юу ч биш хүмүүсийн ходоод руу ороод л дуусах нь. Миний хувьд улсаас ямар нэгэн халамж авдаггүй. Харин энэ халамж авдаг иргэд ямар ч ухамсаргүй байгаа нь харамсалтай юм. Ямар сайндаа вакциндаа хамрагдахгүй бол улсаас олгодог мөнгийг нь танана гэж байх уу дээ. Энэ улсын ард иргэдэд даан ч ухамсар алга. Яг л улсынхаа тэжээвэр гөлөг нь болсон юм шиг. Нөгөө төр засаг нь мөнгө өгч бүх асуудлыг шийддэг. Хүн бүр дор бүрнээ ухамсарлаад вакциндаа хамрагдчихвал хөл хорио хурдан тавигдаж энэ нийгмийн амьдрал чинь хэвийн байдалдаа орно. Хүн бүр эрүүл мэнддээ хайртай ухамсартай байгаа чээ гэж хэлмээр байна.

Сонгино Хайрхан дүүргийн иргэн Н.Энхмаа:

-Дөрөвдүгээр сарын 25-нд Хятад вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн. Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд улсаас 50 мянган төгрөг өгөх шийдвэр гаргасан нь зөв гэж харж байна. Учир нь эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Энэ удаан хугацааны хөл хорионд ажил нь зогссон, халамж тэтгэмж авдаггүй иргэд их байгаа. Тэдэнд нэг удаадаа дэмжлэг болох байх. Мөн удаашраад байгаа вакцинжуулалт хурдацтай явагдаж дуусах байх. Яг энэ вакцинжуулалт удаашраад ард иргэд нь хамрагдахгүй байгаа нөхцөлд өөр арга үнэхээр байхгүй байсан байх. Гадны улс орны жишгийг л дагаж байна гэж харж байна. Тэгж байж л вакцинжуулалт дуусаж хөл хорио тавигдана шүү дээ.

Халамж авдаг иргэдийн дийлэнх нь вакцины нэгдүгээр тунгаа ч хийлгээгүй байгаа нь харамсалтай байна. Ухамсаргүй байгаагийн эсвэл мөнгөөр тасрахгүй байгаа болохоор надад падгүй гэж байгаа байх. 

Хятад вакцин хийлгэхгүй Орос вакцин хийлгэнэ гэж хүлээж байгаа хүмүүс ч байгаа юм шиг байна. Дэлхийд ямар ч хор нөлөөгүй гээд баталчихаад ийм асуудал үүсгэмээргүй юм. Миний хувьд вакцин хийлгээд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Өдөрт мянга мянгаараа халдвар илэрч, хүн үхэж байгаа энэ үед аргагүй эрхэнд хөл хориогоо сулруулах гэж байна. Таны вакцинд хамрагдахаас бусад хүмүүсийн эрүүл байх асуудал шийдэгдэнэ. Ухамсартай хариуцлагатай байгаарай гэж хэлмээр байна.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Оюунсүрэн:

-Миний хувьд Хан-Уул дүүргийн лаборатори эмнэлэгт ажилладаг. Вакциндаа бүрэн хамрагдсан. Одоо миний биед эсрэг биет үүсэж дархлаа тогтсон байгаа. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг өгөх нь буруу гэж иргэн хүнийхээ хувьд үзэж байна. Юм болгоныг мөнгөөр шийдээд байгаа нь нэг бодлын сонгуулийн шоу байх гэж хардаж байна. 50 мянган төгрөг өгөх сургаар хүмүүс вакцинжуулалтын цэгүүдэд олноороо цугларч байдал эмх замбараагүй болох шинжтэй байна. Дүүрэг өрхийн эмнэлэгт ирэх коронагийн дуудлага ихсэж байна. Халдвар хурдацтай тархах байдал үүсгэж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Ганхөлөг:

-Миний хувьд хоёр дахь тунгаа тавдугаар сарын 10-ны үед хийлгэнэ. Засгийн газраас бүрэн тундаа хамрагдсан хүнд 50 мянган төгрөг өгнө гэсэн шийдвэр гарлаа. Мэдээж мөнгөний сургаар нөгөө вакциндаа хамрагддаггүй хүмүүс чинь бараг нэг өдөр бөөнөөрөө очих биз. Энэ бол буруу шийдвэр гэж харж байна.

Халамжийг ингэж хавтгайруулж болохгүй. Ард иргэддээ дэмжлэг урамшуулал хэт хавтгайруулахаар саяны хөл хорионы үед халамж авдаг хүмүүс цаашлаад ажилгүй хүмүүст их хүнд туслаа. Халамж хэт ихээр өгвөл эргээд эдийн засаг нийгэмдээ муугаар нөлөөлж байгааг ард иргэд харж байгаа байх.

Бүх иргэд вакциндаа хамрагдчихлаа гэж бодоход дараа дараачийн хоёр тунг хугацаандаа хийх тооцоолсон гэж найдаж байна. Сая хүртэл хөл хорио удаан хугацаагаар тогтоож иргэдээ вакцинжуулна гэчихээд тарих вакцин байхгүй гээд сууж байсан шүү дээ. Хүмүүст мөнгөн урамшууллаа биш эрүүл мэндээ нэгт тавиараа гэж хэлмээр байна. Мэдээж одоо вакцин хийлгэх иргэдийн бөөгнөрөл маш их болох байх. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай гэж захимаар байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Билэгт:

-Миний хувьд хүнсний үйлдвэрт ажилладаг. Вакциндаа бүрэн хамрагдсан. Улсаас хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан иргэдэд мөнгө олгох шийдвэр гарлаа. Бас халамж авдаг иргэдийг вакциндаа хамрагдахгүй бол халамжийг нь танана гэж ярилаа. Нэг бодлын зөв шийдвэр нэгэнт вакцинаас хойш суугаад байгаа хүмүүс ингэхгүй бол хөдлөхгүй байх. Нөгөө хөл хорио сунгагдаад халдвар ихсээд, өдөрт гарах нас баралтын тоо эрчимтэй нэмэгдэнэ гэсэн үг. Нэг дэх тунгаа хийлгэсэн хүн вакциндаа хамрагдаагүй хүнээс болж өвчлөх боломжтой. Нэг ширхэг вакцин хэд билээ. Монгол ямар эдийн засагтай билээ. Дор бүрнээ дэглэмээ сайн бариад вакциндаа хамрагдаарай.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Алтангэрэл:

-Өчигдөр хоёр дахь тунгаа хийлгэсэн. Төрөөс гаргасан шийдвэр зөв гэж үзэж байна. Тэгж байж бүх хүн вакцины ядаж нэг тундаа хамрагдах байх. Цаашлаад хөл хориогоо бүрэн тавихгүй бол ажил нь зогссон хүмүүсийн амьдрал үнэхээр хүнд байна. Хүн бүр хурдан вакциндаа хамрагдаасай.

Н.ЦОГЗОЛМАА

Онцлох нийтлэлүүд