Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Цаг үе
2021.06.16 05:06

DNN-CУРВАЛЖЛАГА: Усгүй усан оргилуур

Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт байрлах 3.2 тэрбум төгрөг өртөгтэй, хөгжимт усан оргилуурыг зорьж очлоо.


Өмнө жилийн өдийд усан оргилуурыг харах гэж хүмүүс их ирдэг байсан. Харин одоо ажиллахгүй болохоор салхилах ч газар алга хэмээн иргэд хэлж байв.

Усан оргилуурын зүүн талд сууж буй настай эмээгээс байнга ирдэг эсэх талаар асуухад тэрээр хотын төвд амьдардаг. Сүхбаатарын талбайн энэ хавьд ирж суудаг. Энэ усан оргилуурыг яагаад ажиллуулахгүй байгааг мэдэхгүй юм. Ямар нэгэн зүйл нь эвдэрчихсэн юм болов уу. Урин дулаан цаг ирчихсэн юм чинь тогтмол ажилладаг байвал зүгээр байна.

Уг нь энэ хавьдаа л том бүтээн байгуулалт шүү дээ. Сайшаах ганц зүйл нь ажиллахгүй болохоор чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газаргүй тиймхэн л байна. Цар тахалтай гээд ийш тийшээ яваад байлгүй энэ хавьдаа салхилах юмсан" гэлээ.

No description available.

No description available.

Хөгжимт усан оргилуурын ойр орчид хүмүүсийн хөл тасарсангүй. Яг энэ үед “Хот тохижилтын газар”-ын ажилтан усан оргилуурын усыг соруулж байгаа харагдлаа.

Тус ажилтнаас усан оргилуур хэзээ ажиллаж эхлэх талаар мэдээлэл байгаа эсэхийг тодруулсан юм.

Ажилтан "Борооны ус болон салхи шорооноос болж бохирдол үүсээд түүнийг нь соруулж, цэвэрлэж байна.

 Үүнийг цэвэрлэх, усыг нь шахахад хоёр өдөр зарцуулдаг. Ирэх долоо хоногоос хэвийн ажиллана. Нэг хэсэг корона гээд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй гэж үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Мөн одон медаль, шагнал гардуулах ёслол, хүүхдийн баяраар ажиллуулсан. 

Усан оргилуурт ямар нэгэн гэмтэл, эвдрэл үүсээгүй хэвийн байгаа" гэлээ.

УСАН ОРГИЛУУРЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ ЗУРГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Н.ЦОГЗОЛМАА


Онцлох нийтлэлүүд