Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2014.06.30 10:06

Facebook хуудастаа амьдралаа дэлгэчихдэг охидыг гэмт этгээдүүд ангуучилж байна

-Охид цахим гэмт хэргийн хохирогч болох нь ихэсчээ-

Интернэтээр насанд хүрээгүй охидтой танилцан, гэмт хэргийн хохирогч болгох нь ихэсчээ. Хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуурамч facebook хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, садар самуун үйлдэлд татаж байсан Ч гэгчийг баривчиллаа. Тэрбээр ганцаардсан болон эцэг эхийнх нь хяналт сул байж болзошгүй охидыг судалж, танилцах хүсэлт илгээн сэтгэл зүйн эмзэг байдлыг нь ашиглан өөртөө татдаг аж. Дараа нь охидыг садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж, нүцгэн зургаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамтад оруулдаг байжээ. Хамгийн сүүлд 16 нас хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт, шахалтад оруулаад байхад нь цагдаагийнхан саатуулж, шалгаж эхэлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. 

Энэ нь цахим гэмт хэргийн нэг л тохиолдол гэдгийг цагдаагийнхан хэлсэн юм. Интернэтээр бусдыг дарамталдаг, шахдаг, садар самуунд уруу татдаг, заналхийлдэг этгээдүүд цөөнгүй байгааг анхааруулсан юм. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс тэдний үйлдлийг тоймлон хүргэж байна. 

Зургаа дэлгэж, зовлон тоочсон охид олз болдог

Гэмт хэрэг үйлдэгчид facebook-тээ овог нэр гэхээс илүүтэй зохиосон нэрээр бүртгүүлдэг. Мөн байгалийн эсвэл гадаадын оддын зургаар facebook хуудсаа чимдэг аж. Тэдний хувьд өдөр тутмын амьдралаа facebook хуудастаа тоочдог охид олз болдог. Ихэвчлэн гадуур зугаалж яваа, найзуудтайгаа байгаа болон ганцаараа хэвтэж, суугаа зургаа тавьдаг охидыг тэд анхаарч эхэлдэг байна. Харин аав ээжтэйгээ хамт даруулсан зургаа дэлгэсэн охидоос болгоомжилдог гэнэ. Хаана яваагаа үргэлж зарлаж, “Өнөөдөр уйтгартай байна”, “Ганцаардаад байна”, ”Хамт зугаалах хүн байна уу” гэх мэтчилэн бичсэн охидод тэд найзлах хүсэлт илгээдэг. Найзаараа бүртгэж авсных нь дараа “Ийм хөөрхөн охин ганцаардлаа гэхэд сонин байна”, “Би ч мөн уйтгартай байна” гэхчилэн яриа өдөж танилцдаг гэнэ. Ингээд багагүй хугацаанд охинд санаа тавьж, интернэтээр халамжлан өөртөө дасгадаг аж. Харин дараа нь нэгийнхээ биеийн өө, сэвийг нуухгүй хэлцгээе гэх мэтээр нүцгэн зургийг нь харж, өөртөө хадгалж авдаг байна. Үүнээс эхлэн охидыг дарамталдаг гэнэ. Тэд “Нүцгэн зургийг чинь интернэтээр дэлгэлээ” гэж дарамтлан дахин садар самуун байдлаар зургаа харуулахыг шаардан, “Тэнд найзуудтайгаа байна. Ирэхгүй бол зургийг чинь дэлгэнэ” гэх мэтээр шахаж эхэлдэг байна. Охид ч үеийнхнээсээ, аав ээжээсээ айхдаа гэмт хэрэгтний хүссэн бүхнийг биелүүлж хохирогч болох ч тохиолдол гарчээ. Зарим нь шаардлагыг нь биелүүлээгүйгээс нүцгэн зургаа facebook-ээр тараалган, түүнээсээ ичин амиа хорлохыг завдсан ч тохиолдол гарсан байна. 

Facebook хуудсаар байсхийгээд л “Монгол охид ингэх ч гэж” гэсэн утга бүхий тайлбартай охидын нүцгэн зураг тардаг. Үүний цаана охид гэмт хэргийн хохирогч болсон байх магадлал байдгийг кибер гэмт хэрэг судлаачид хэлсэн. Тиймээс охидыг элдвээр зүхэхээс илүү цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мэдээлэл өгөхийг тэд сануулсан юм. 

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал гэдгийг цагдаагийнхан сануулсан. Хүүхдийнхээ онлайн ертөнц дэх найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй байж, найзуудтайгаа юуны талаар ярилцдаг, шөнө орой юу хийж байгааг нь анхаарч байхыг анхааруулсан юм. 

Хоол хүргүүлдэг халамжлагч нь мөнгө нэхжээ

Охидын хувьд интернэтэд хэтэрхий их мэдээллээ дэлгэдгээс үүдэж садар самуунд уруу татагдаж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог бол насанд хүрсэн, тодорхой ажилтай бүсгүйчүүд ч хохирох нь ихэсчээ. Тэд мөн л цахим хуудастаа бусдад олз болохуйц мэдээлэл үлдээж, зургаа дэлгэдгээс хохирогч болох зам нь нээгддэг байна. Facebook-ээр танилцсан боловсон залуу нь эхний үед халамжилж, ажил сургууль руу нь хоол хүртэл хүргүүлж байсан тохиолдол гарчээ. Сар гаруй ингэж халамжилсныхаа дараа араас нь мөрдөж, мөшгиж байна гэж айлгаж “Бусадтай уулзвал...” гэх мэтчилэнгээр дарамталсан байна. Эцэст нь мөнгө нэхэж, өгөхгүй бол бүх харьцаагаа дэлгэнэ гэх мэтээр сүрдүүлдэг болжээ. Ийм хэрэг үйлдэж байсан этгээд гурван бүсгүйг зэрэг дарамталж байсан нь ил болж, шалгагдаж байгаа аж.  

Энэ төрлийн хэргийн хохирогчид тогтсон ажил, тодорхой орлоготой байдаг аж. Тиймээс өөрийн нэр хүндэд нөлөөлөхүйц зураг, харилцаж байсан цахим захидал зэргийг нь олонд дэлгэхээс айж гэмт этгээдэд мөнгө өгдөг гэнэ. Харамсалтай нь гэмт этгээд мөнгө аваад салах нь ховор. Дахин элдвээр дарамталдаг аж. Тиймээс хохирогч болж байгаагаа мэдсэн даруйдаа гэмт этгээдтэй тохиролцох биш цагдаагийн байгууллагад хандахыг сануулсан. 

Танихгүй хүний найзлах хүсэлтээс татгалз

Хүн амьдрал дээр 100 хүрэхгүй найзтай байдаг. Харин цахим ертөнцөд 5000 найзтай, тэдэн дагагчтай гэж баярлах хүн цөөнгүй. Бүр интернэт дэх олон найзтай, хөөрхөн охид гэх жагсаалт ч харагддаг. Үнэндээ танихгүй хүн найзлах хүсэлт илгээвэл болгоомжтой байх, аль болох хүсэлтээс татгалзах нь хохирогч болохоос хамгаалдаг байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад “facebook, twitter-ээр танилцсан хүн маань дарамтлаад сүрдүүлээд байна” гэх гомдол их ирдэг болжээ. Ийм гомдлыг ихэвчлэн охид, бүсгүйчүүд өгдөг аж. Ихэнх нь найзын хүсэлт явуулсан танихгүй хүнийг бүртгэж, харилцсанаас гэмт хэргийн хохирогч болсноо мэдүүлжээ. Зарим “танихгүй” найз нь нүцгэн зургийг нь авчихаад олон нийтэд цацна гэхээс эхлээд онлайнаар секс хийсэн бичлэгээ найз залуу, гэр бүлийнхэнд нь үзүүлнэ гэж дарамталдаг аж. Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хуурамч хаяг нээж, бусдыг дарамталсан этгээдүүдийн хаягийг ил болгож, сэрэмжлүүлэг түгээдэг ч хохирогч өссөөр байгааг мэдэгдсэн. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид “Тэр хүн надтай өөрөө танилцсан. Би тусалсан” гэх мэтээр үйлдлээ далдлахыг хичээдэг учраас буруутгахад хүндрэлтэй байдаг аж. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Онцлох нийтлэлүүд