Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn
Улс төр
2015.01.15 01:01

“Hybrid” машины татварыг нэмэгдүүлэхгүй

УИХ дахь Ардчилсан намын бүл­гийн ээлжит хуралдаан өчиг­дөр боллоо. Энэ удаагийн хурал­даанаар А.Бакей гишүүний ахал­сан Монгол Улсын 2015 оны төс­вийн тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хууль бо­лон холбогдох хуулийн төс­лүүдийн талаар бүлгийн санал, дүг­нэлт боловсруулах үүрэг бү­хий ажлын хэсгийн мэдээллийг сонсч, хэд, хэдэн чухал шийдвэрт хүр­сэн байна.

УИХ-ын төвшинд төс­вийн хуулийг боловсруулах ша­танд Сангийн яамныхан 221 тэр­бум төгрөгийн эх үүсвэр ол­жээ. Үүнийг хүүхдийн мөнгөнд зо­риулж долоон тэрбумыг, Одон­тэй ээжүүдийн мөнгөнд 19 тэр­бумыг, төрийн албан хаагчдын ца­линг нэмэгдүүлэхэд 90 тэрбу­мыг, тэтгэвэр тэтгэмжийг нэмэг­дүү­лэхэд 15 тэрбум, жирэмсэн эх­чүүдийн тэтгэмжид 15 тэрбум гэх жишгээр зарцуулахаар болжээ.

Үүнээс гадна бүлгийн хурал­даа­наар хэлэлцсэн асуудал нь цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээр гаргуулах, нийслэлийн орлогч дарга нар ца­лингүй ажиллана гэсэн нь хууль зөрч­сөн. Хуулийн дагуу хоёр ор­лого­той байхаас гадна нэгэнт төрд ажиллаж байгаа учраас төрөөс ца­лингаа авч байх нь зөв гэж АН-ын бүл­гийн гишүүд үзсэн байна.

Малын хөлийн татвараас орж ирсэн хөрөнгийг гурван зүйлд зарцуулна

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг өр­гөн мэдүүлэхдээ хэд, хэдэн төр­лийн татварыг нэмэгдүүлэхээр орж ирсэнийг дараах байдлаар өөрч­лөх санал гаргажээ. Тухайл­бал, бууны татварыг 6.3 мм хүртэл голч­тойд 30 мянган төгрөгийн, 6.4 мм голчтойгоос дээш бол 60 мянган төгрөгийн татвар ног­дуулах.

Сургалт, үзмэрт ашиг­ладаг буунд одоо татвар ног­дуулах­гүй байсныг 15-30 мян­ган төгрөг болгон өөрчлөхөөр бүл­гийн гишүүд санал нэгдсэн байна. Түүнчлэн, Ма­лын хөлийн татварыг тогтоох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ. Татварыг 0-1000 хүртэл төгрөгт багтаан тог­тоох эрхийг аймаг, сумын ИТХ-д олгож байгаа. Гэхдээ малын хө­лийн татвараас орж орж ирсэн орлогыг буцааж гурван зүйлд зар­цуулах санал гаргажээ.

Үүнд Бэл­чээрийг сайжруулах, худаг ус гаргах, малын удмын санг сайж­руулахад энэхүү мөнгийг буцаан зар­цуулахаар болжээ. Харин нэг өр­хийн нэг гишүүнд ногдох бог малын тоо 50 хүртэл бол татвар төлөхгүй, түүнээс дээш малтай өрх татвар төлөх саналыг гишүүд дэмжжээ. Харин нийслэл хотын тат­варыг мөн шинээр тогтоох нь зүйтэй гэж үзэж, архи, тамхи, зо­чид буудал, гадаадын иргэдээс энэ­хүү татварыг авахаар санал нэгд­жээ.

"Hybrid" машины татварыг нэмэгдүүлэхгүй

Харин сүүлийн үед иргэдийн хам­гийн ихээр бухимдуулж бай­гаа асуудал бол авто машины тат­вар. Тэр дундаа монголчуудын хам­гийн ихээр унадаг "Prius" ма­шины татварыг гурав дахин нэ­мэгдүүлэхээр болсон нь олны дур­гүйцлыг хүргээд байсан. Тэгвэл АН-ын бүлгийн хуралдаанаар авто ма­шины албан татварыг ног­дуу­лах­даа бензин, шатахуун бага зар­­цуулдаг "Hybrid" маркийн бүх төр­лийн авто машины татварыг нэ­мэгдүүлэхгүй байхаар болжээ. Харин моторын багтаамж ихтэй том машинуудад татварыг өндөр тог­тоох нь зүйтэй гэж үзсэн бай­на.

Онцлох нийтлэлүүд