Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Булангууд
2021.10.14 05:10

“ICCIUNR-2021" олон улсын хурлын эмхэтгэл Springer Nature-д бүртгэлтэйгээр хэвлэгджээ


ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 1999 оноос “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагийн хурлыг “Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур" уриан доор цахимаар зохион байгуулж байна.

Энэхүү хурлыг Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Хими, химийн технологийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан, Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн 70 насны ойд хүндэтгэл үзүүлэн, түүний нэрэмжит болгон зохион байгуулж байгаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний бага хуралд Япон, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Дани, БНСУ, Казакстан, Энэтхэг, Монгол зэрэг 10 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, химийн салбарын 15 чиглэлийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна. Хурлын эмхэтгэл Springer Nature-д бүртгэлтэйгээр шинжлэх ухааны салбарын дэлхийн томоохон хэвлэлийн газар болох Atlantis Press-д хэвлэгдэж байгаа нь өнөөдрийн хурлын олон улсын түвшний цар хүрээг харуулж байгаа юм.

Тус хурлыг нээж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүлж тэгш ой нь тохиож байгаа салбарын эрдэмтэн, судлаач нарт баяр хүргэж, олон улсын хуралд амжилт хүслээ. Улмаар академич Т.Ган-Эрдэнэ Химийн салбараас төрсөн нэрт эрдэмтэн Д.Рэгдэлийн 70 насны ойд зориулсан хүндэтгэлийн илтгэл тавьсан юм.


Мөн энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Өнөөдөр олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа дотоод, гадаадын нийт эрдэмтэн, судлаачид хамтран зүтгэгчид та бүхэндээ баярын мэнд хүргэе ээ.

Юуны өмнө ШУА-ийн Хими химийн технологийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Байгалийн нөөцийн химийн судалгаа ба ашиглалт” сэдэвт олон улсын энэ удаагийн хурлыг миний нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баярлаж байна. Энэ санаачилгыг гаргаж, дэмжиж өнөөдөр хэрэгжүүлж байгаа ШУА-ийн ХХТХ-ийн захирал Жаргалсайхан болон эрдмийн зөвлөлийн хамт олон, хүрээлэнгийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Тус хурлыг миний 70 насны ойд зориулж зохион байгуулж байгаа гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Учир нь энэ бол миний төрсөн өдөр биш. Төрсөн өдөр, насны ойд зориулж хурал зохион байгуулах ихээхэн ялгаатай үйл явдал юм. Миний хувьд сургууль төгсч ирээд л энэ хүрээлэнд ажилд орсон. Миний анхны хамт олон. Хүн зөв хамт олондоо хүрч ирнэ гэдэг бол эрдэмтэн, судлаач болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй гэдгийг би өөрийнхөө амьдрал дээр ойлгосон. Тиймээс эрдэм шинжилгээний байгуулагын хамт олон маань хүнээ бэлдэж, төгсөөд ирж байгаа улсуудаа халуун дотноор хүлээж авч, зөв бойжуулбал шинжлэх ухааны ирээдүй гэгээлэг байхад бас нэг цучил нэмэгдэх учиртай.

Мөн энэхүү хуралд мэндчилгээ дэвшүүлсэн БСШУ-ны сайд Л.Энх-Амгаланд талархаж байна. Энэ дашрамд хэлэхэд, Л.Энх-Амгалан бол монгол улсын төрийн эрдэм шинжилгээний байгууллагууд, бүх хүрээлэнгээр биечлэн орж, эрдэм шинжилгээний ажилтны судалгаа бүтээлтэй биечлэн танилцаж, тэрнийгээ үндэслэж шийдвэр гаргаж байгаа анхны сайд гэж бид үзэж байгаа. Шинжлэх ухааны ойрын ирээдүйн зам нэлээд дардан харагдаж байна. Учир нь салбарын сайд эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгийн бодит амьдралтай танилцсны дараа Засгийн газрын тогтоол гаргуулж чадлаа. Энэ тогтоол бол 1991 оноос хойш шинжлэх ухааны салбарт гарч байгаа анхны цогц тогтоол. Энэхүү цогц тогтоол хэрэгжээд ирэхээр манай эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчин сайжирна гэж бодож байна” гэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ШУТС-ийн дарга Д.Одгэрэл нар ирж мэндчилгээ дэвшүүллээ.

Онцлох нийтлэлүүд