Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Захуудын зогсоол талбай дүүрснээс нийслэлийн автозам ачаалал ихтэй байна ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй Захуудын зогсоол талбай дүүрснээс нийслэлийн автозам ачаалал ихтэй байна
Нийгэм
2014.11.03 11:11

“ITB Asia” үзэсгэлэн яармагт Монгол улс оролцлоо

"ITB Asia" үзэсгэлэн яармаг 2014 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд 7 дахь жилдээ Сингапур Улсын Marina Bay Sand-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэн яармагт 73 улсын 825 төлөөлөгчид оролцож түүнчлэн 110 улсын 9100 орчим хүн тус үзэсгэлэн яармагт бүртгүүлсэн бөгөөд өмнөх жилээс үзэгчдийн тоо 7 хувиар нэмэгдсэн байгаа аж.

Монгол Улсаас анх удаа Монголын булан нээгдсэн бөгөөд Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тус булангаар 10 дугаар сарын 31-ний өдөр зочиллоо. Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол Улсаас "Аялал Жуучлал-Ирээдүй" ТББ албан ёсны түншийн хувьд "ITB-Berlin"-тэй хамтран анх удаа оролцсон бөгөөд уг байгууллага нь "ITB-Berlin 2015" үзэсгэлэн яармагт Монгол Улсыг өөрийн түнш улс болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд урьдчилан таниулах өндөр ач холбогдолтой ажээ.

Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа "ITB Berlin"-ны Захирал ноён David Ruetz болон Түнш орнуудыг хариуцсан газрын захирал Rika Jean Francoise нартай ажил хэргийн уулзалт хийв.

David Ruetz "ITB Berlin"-ы талаар товч танилцуулахдаа Монгол Улс "ITB-Berlin"-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж түнш орон болсноор жилийн турш Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэх 8 шат бүхий төсөлд хамрагдах бөгөөд үүгээр дэлхийн 44,797,162 хэрэглэгч бүхий цахим болон өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр Монгол Улсыг дэлхийн жуулчдад сурталчлан таниулах арга хэмжээ авах тухай онцлов.

"ITB Asia" үзэсгэлэн яармагт Монгол Улсаас аялал жуулчлалын салбарт олон жил тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа манай ууган компаниудын нэг болох "New Juulchin World Tours" болон "Zendmen Travel" зэрэг компани оролцож байна.

Онцлох нийтлэлүүд