Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэв DNN.mn Э.Ниндэвдэмбэрэл: Ул хавтгайрах эмгэгээс сэргийлэхийн тулд хүүхдийг шалан дээр хөл нүцгэн явуулахгүй байх хэрэгтэй DNN.mn Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэв DNN.mn Э.Ниндэвдэмбэрэл: Ул хавтгайрах эмгэгээс сэргийлэхийн тулд хүүхдийг шалан дээр хөл нүцгэн явуулахгүй байх хэрэгтэй DNN.mn Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn Ц.Өлзийтогтох: Монгол Улсын бүх аймаг, сум, багийн газар нутгийг хашаалсан ч махаа экспортолж чадахгүй DNN.mn Хөх бич өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn
Нийгэм
2022.11.24 06:11

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв МҮОХ-той гэрээ байгуулав DNN.mn


МҮОХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа болон албаны бусад хүмүүс байлцав.

Хамтын ажиллагааны хүрээнд ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангаас хэрэгжүүлж болохуйц төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл солилцох, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан олимпын боловсрол олгох төслийг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон спортоор хичээллэх дур сонирхолтой болгох зорилгоор спортын алдартнуудтай уулзалт өдөрлөг зохион байгуулах арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Мөн тус төвийн шилдэг ажилтнуудад спортын наадмуудыг үзэх эрхийг тусгайлан олгох юм. Хамтын ажиллагааны хүрээнд залучуудын олимпын наадамд оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах боломж бүрдэж байна. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “ОУОХ-ноос эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах бодлого баримталж байгаа. Коронавирусийн цар тахлын үед хамтын ажиллагаа улам эрчимжиж, үүний хүчинд олимпын наадмыг тасалдалгүй зохион байгуулжээ.

МҮОХ-ны хувьд ОУОХ-ны энэ жишгээр эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаадаа баяртай байна” гэв. Харин ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа “Их эзэн Чингис хааны мэндэлсэн энэ сайхан өдөр бид МҮОХ-той хамтран ажиллах гэрээ байгуулсандаа баяртай байна.

Дэлхийн чиг хандлагаас харахад спорт, урлагийн манлайлагчид эрүүл мэндийн байгууллагатайгаа тогтмол хамтарч ажилладаг. Энэ жишгийн дагуу ЭХЭМҮТ-д хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах болсон МҮОХ-нд олонд хувиасаа болон бидний ирээдүй болсон хүүхдүүд, эхчүүдийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Онцлох нийтлэлүүд