Нийгэм
2015.06.23 02:06

“Khaan Quest”-т БНХАУ-ын цэргүүд анх удаа оролцож байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Khaan Quest” олон улсын цэргийн сургуулилт өнгөрсөн долоо хоногт эхэлсэн билээ. Тус сургуулилтад БНХАУ-ын Ардын армийн цэргүүд анх удаа оролцож байна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Монгол, АНУ, БНХАУ, Франц, Япон тэргүүтэй 23 улсын 1200 цэрэг хээрийн сургуулилтад оролцож байгаа юм. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташегийн мэдээлснээр 2003 оноос хойш зохион байгуулагдаж буй “Khaan Quest” цэргийн сургуулилтад Хятад улс анх удаа цэргүүдээ илгээсэн нь энэ аж. Монгол болон АНУ-ын холбогдох албаныхан БНХАУ-ыг цэргийн сургуулилтад анх удаа оролцож байгааг цохон тэмдэглэжээ. Олон улсын энхийг сахиулах, дэмжих зорилготой тус сургуулилт ирэх сарын 1-нд өндөрлөнө.

Онцлох нийтлэлүүд