Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Гадаад
2021.11.25 07:11

Судлаачид коронавирусийн олон мутацитай шинэ хувилбарын талаар анхааруулжээ


Их Британийн судлаачид Ботсванад анх илэрсэн гэж үзэж буй “COVID-19”-ийн шинэ хувилбарын талаар олон нийтэд анхааруулжээ. Энэ нь одоогоор илэрсэн хамгийн олон мутацитай хувилбарт тооцогдож байна.

“Ню” хэмээн нэрлэгдэх төлөвтэй байгаа энэ хувилбараар халдварласан нийт 10 тохиолдол одоогоор бүртгэгдээд байгаа ч хэдийнээ гурван оронд илрээд байгаа тул өргөн хүргээг хамран тархаж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж байна.


Шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн нэрлээд буй уг хувилбар нь 32 мутацитай тул халдварлах чадвар өндөр, мөн вакцинд тэсвэртэй байж болзошгүй аж.

Лондоны их сургуулийн коллежийн генетикч, профессор Франсуа Баллугийн ярьснаар, уг хувилбар нь дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той болох нь хараахан оношлогдоогүй хүнд удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй байна.

Мөн вирусний өргөс уураг өөрчлөгдсөн нь одоогийн вакцинуудын үйлчлэлд сөргөөр нөлөөлж магадгүй бөгөөд үүний учир нь вакцинууд дархлааны тогтолцоонд өргөс уургийн хуучин байдлыг таниулсантай холбоотой байна.

Хааны коллежийн вирус судлаач, доктор Том Пикокийн хувьд уг хувилбарын мутациудын хослолыг “аймшигтай” хэмээн тодорхойлоод, одоогоор дэлхийн хэмжээнд давамгайлан тархаж буй “Дельта” зэрэг бусад хувилбаруудтай харьцуулахад маш аюултай байж болзошгүй гэжээ.

“B.1.1.529” хувилбараар халдварласан нийт тохиолдлын гурав нь Ботсванад, зургаа нь Өмнөд Африкт, нэг нь Африк тивээс ирсэн Хонконгийн оршин суугчаас илэрчээ. Одоогоор Их Британид ийм хувилбарын тохиолдол илрээгүй байгаа ч тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг нөхцөл байдлыг нягт ажиглаж байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд