Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулал олгоно DNN.mn Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлав DNN.mn Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn ЕБС-ийн сурагчид ес хоног амарна DNN.mn Энэ сарын 30-наас уулархаг нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ DNN.mn Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Дашинчилэн сум руу нүүлгэв DNN.mn Нарны гүүрний урд уулзвараар буцаж эргэхийг хоригложээ DNN.mn ​Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулал олгоно DNN.mn Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлав DNN.mn Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn ЕБС-ийн сурагчид ес хоног амарна DNN.mn Энэ сарын 30-наас уулархаг нутгаар бороо, цас орж, цасан шуурга шуурна DNN.mn Туул гол орчимд 32 га талбайг хамарсан хур хогийн цэг үүсчээ DNN.mn Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Дашинчилэн сум руу нүүлгэв DNN.mn Нарны гүүрний урд уулзвараар буцаж эргэхийг хоригложээ DNN.mn
2021.10.17 01:10

​NASA-гийн "Lucy" сансрын хөлөг 12 жил үргэлжлэх алсын аялалд гарчээ

Нийтлэлч: Өдрийн сонин


АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA өчигдөр “Lucy” нэртэй сансрын хөлгөө алсын замд үджээ.

Уг хөлөг нь Бархасбадь гарагийн тойрог замд орших найман астероидыг судлах 12 жилийн урт аяллаа эхэлж байна. “Lucy” энэ аяллын турш 6.3 тэрбум километр орчим урт зам туулах юм.

Бархасбадийн тойрог зам дахь астероидууд манай нарны систем үүсэн бий болох үеэс үлдсэн сансрын биетүүд тул судлах шаардлагатай юм байна.

Сансрын хөлгийг 50-аад жилийн өмнө Этиопоос араг яс нь олдсон эртний хүний нэрээр нэрлэжээ. 3.2 сая жилийн настай уг араг ясны эзнийг хүн төрөлхтний өвөг дээдэс гэж үздэг.

Эртний хүнд нэр өгөхдөө 1967 онд Битлз хамтлагийн зохиосон “Lucy in the Sky with Diamonds” дууны нэрнээс санаа авч байжээ.

Тиймээс NASA хөлгийнхөө дотор талд уг дууны үгийг сийлсэн металл хавтан байрлуулсан байна. Үүнээс гадна хөлгийн судалгааны багажуудын нэг нь лабораторид үйлдвэрлэсэн алмаз эрдэнэ ашигладаг гэнэ.

Тиймээс Битлзийн дууны нэр NASA-гийн энэ удаагийн аяллыг бүрэн илэрхийлэхүйц болжээ.

Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Стар хийсэн мэдэгдэлдээ “Алмаз эрдэнэтэй Люси дахин тэнгэрт нисэж байна. Жонни үүнд баярлах байлаа. Люси, аялалынхаа замд хэн нэгэнтэй тааралдвал миний мэндийг дамжуулаарай” гэж хэлсэн байна. Дууг хамтлагийн ахлагч агсан Жон Леннон зохиож байжээ.

"Lucy" хөлгийн аялалд NASA $981 саяыг зарцуулж байгаа юм.

Хөлгийн судлах астероидуудын хамгийн том нь 110 орчим километрийн өргөнтэй. "Lucy" хөлөг астероид тус бүрийн дэргэдүүр 1,000 километрийн дотор ойртож өнгөрөхдөө судалгааны материалууд цуглуулж, дэлхий рүү илгээх зорилготой ажээ.