Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ DNN.mn Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо DNN.mn Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол улсад айлчилж байна DNN.mn АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ DNN.mn Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо DNN.mn Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев Монгол улсад айлчилж байна DNN.mn АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn
Нийгэм
2022.12.18 05:12

“NASA” дэлхийн гадаргын усыг судлах хиймэл дагуул хөөргөжээ DNN.mn

NASA” дэлхийн гадаргын усыг судлах хиймэл дагуул хөөргөжээ | Sonin.MN

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулыг баасан гарагт хөөргөжээ.

Гадаргын ус, далай тэнгисийн топографийг судлах аппаратыг /SWOT/ Калифорни муж улсын сансрын хүчний баазаас “SpaceX” компанийн пуужингаар хөөргөсөн байна.

“NASA”-гийн мэдээлснээр, хиймэл дагуул дэлхийн гадаргын 90 гаруй хувийн усыг судлах бөгөөд түүнээс уур амьсгалын өөрчлөлтөд далай тэнгис хэрхэн нөлөөлж байгаа, дэлхий дулаарч байгаа нь нуур, гол мөрөнд хэрхэн нөлөөлж байгаа, мөн дэлхий нийт үер зэрэг байгалийн гамшигт хэрхэн бэлтгэлтэй байх талаар дүн шинжилгээ хийх ажээ.

Хиймэл дагуул “SpaceX”-ийн “Falcon 9” пуужингийн хоёр дахь хэсгээс салсны дараа хянагч төхөөрөмжүүд хиймэл дагуулын дохиог амжилттай хүлээн авсан байна. Шинжлэх ухааны мэдээллийг ойролцоогоор зургаан сарын дараагаас цуглуулж эхлэхээсээ өмнө хиймэл дагуул хэд хэдэн хяналт шалгалт, тохируулгыг хийх гэнэ.

“NASA”, Францын Сансрын судлалын агентлаг хамтран Канад, Их Британийн Сансар судлалын агентлагуудын оролцоотойгоор бүтээсэн “SWOT” нь дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах анхны хөтөлбөр болж байгааг “NASA” цохон тэмдэглэжээ.

Онцлох нийтлэлүүд