Спорт
2020.12.03 01:12

NBA-ийн 48 тамирчин халдвар авч, Леброн Жэймс гэрээгээ сунгалаа

LeBron James and Anthony Davis Fulfill Lakers' Finals Promise - The New  York Times

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирал арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Одоогоор багууд ирэх улиралдаа бэлтгэж, бүрэлдэхүүнээ шинэчилж байна. Өнгөрсөн долоо хоногт лигийн зүгээс 546 тамирчдыг "Сovid-19"-ийн шинжилгээнд хамруулахад 48 нь буюу 8.8 хувь нь халдвар авсан гэж тогтоогджээ. Одоогоор халдвартай тамирчдыг тусгаарлаж байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн хойно нь багийн бэлтгэлд хамруулах аж.

Саяхан Голден Стэйт Уорриорс багийн хоёр тамирчнаас "Сovid-19"-ийн халдвар илэрснийг тус багийн ерөнхий менежер Боб Майерс мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан багийн бэлтгэлээ ирэх долоо хонот хүртэл хойшлуулжээ.

Мөн өнөөдрийн мэдээллээр Леброн Жэймс 2023 оныг хүртэлх хоёр жилийн 85 сая ам.долларын гэрээг Лос Анжелес Лэйкерс багтайгаа сунгажээ. Саяхан 36 нас хүрсэн тэрбээр өнгөрсөн улирал 25.3 оноо, 10.2 ашигтай дамжуулалт дунджилж, багтайгаа аварга авч, өөрөө финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор дөрөвдэх удаагаа тодорсон билээ.

Лос Анжелес Лэйкерс баг өмнө нь 2013 онд 35 настай Коби Брайанттай 48.5 сая ам.долларын хоёр жилийн гэрээний сунгалт хийж байсан юм.

Онцлох нийтлэлүүд