Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

П.Болормаа: Өдөрт гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага бүртгэгдэж байна DNN.mn

trend

ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

img

2023 оны 12 сарын 10

img

318

news-img

Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаатай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд регистрийн дугаараар нь бүртгэдэг болж байгаа юм байна.Үүний ач холбогдол юу вэ?

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн санд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг бүртгэдэг цонх байдаг. Энд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг утасны дугаар, хаяг байршлаар нь бүртгэдэг байсан. Тэгвэл энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэлт өөрчлөлт хийж хүчирхийлэл үйлдэгчийг регистрийн дугаараар нь бүртгэдэг болсон. УБЕГ-ын регистрийн дугаарын сантай холбосон. Эхнэр, хүүхдээ зодсон дуудлага мэдээлэл өдөрт дунджаар 100 бүртгэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд хамгийн ойр байгаа цагдаагийн алба хаагч богино хугацаанд очиж шалгадаг. Очоод орчинд аюулгүйн зэрэглэлийн үнэлгээ хийж гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэхийг нь тогтоодог. Гэр бүлийн хүчирхийлэл мөн гэж үзвэл аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг өндөр, дунд, бага гэж тогтоож тохирсон ажил арга хэмжээг авч ажилладаг.

Гэр бүлийн хүчирхийлэл мөн гэж тогтоогдвол холбогдогч, хохирогчийн регистрийн дугаарыг бүртгэнэ. Монгол Улсын иргэн бүр давтагдашгүй ганцхан регистртэй байдаг. Өмнө нь бол гэр бүлийн хүчирхийллийн холбогдогч хаяг, утасны дугаараа сольчихдог байсан. Одоо регистрийн дугаар хэзээ ч солигдохгүй. Үүгээрээ тухайн этгээдийн ял завших боломжийг хязгаарлаж байгаа юм. Таарах хариуцлагыг нь заавал үүрүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, хохирогч хамгааллын асуудал. Хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг уучлаад байдаг. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчхөөд хэд хоногийн дараа уучилдаг. Хэрэг бүртгэлийн ажиллагаа гомдлын шатанд хаагддаг. Регистрийн дугаараар удаа дараагийн давтамжийг бүртгэснээр бодитоор хүчирхийлэл үйлдэж байгаа нь харагдаж байгаа юм. Яг үүнд үндэслэж хохирогчийг хамгаалах ажиллагааг явуулдаг. Гэр бүл, хамаатан саданд хүлээлгэж өгөх, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хамгаалалтад авна. Нөгөө талд хүчирхийлэл үйлдэгчийг шаардлагатай тохиолдолд баривчлах, согтуу тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг авдаг.

-Аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг яаж тодорхойлдог юм бэ?

-Тухайн хохирогчийн амь насанд эрсдэл учруулж болох, биед халдаж зодсон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн үү гэх мэт зүйлийг ажиглаж аюулгүйн зэрэглэлийн үнэлгээг тодорхойлдог. Хоорондоо хэрэлдэж маргалдсан бол аюулгүйн зэрэглэлийн үнэлгээ бага гарна. Газар дээр очиж нөхцөл байдлыг үнэлээд тохирох арга хэмжээг авдаг. Хохирогчийг эрүүл мэндийн байгууллагад зуучилна, холбогдогчийг хяналтад авна.

-Хаалганы цаад талын гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс хуулийн байгууллагад мэдэгдэхээс зайлсхийдэг болжээ. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 23 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг заавал мэдээлэх субъектүүдийг зааж өгсөн байдаг. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, гэр бүл хүүхдийн чиглэлийн байгууллагын алба хаагч, багш, нийгмийн ажилтан зэрэг хамаарна. Харин иргэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол хуулийн байгууллагад мэдэгдэж болно гэж заасан байдаг. “Хэрэв цагдаад мэдэгдвэл сүүлд нь надад төвөг болно. Цагдаагаас залгаад салахгүй” гэх байдлаар зайлсхийх хандлага иргэдэд бий. Ийм хандлагаар гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрвөл хүчирхийлэл даамжирч хэн нэгний амь нас ч хохирох эрсдэлтэй. Гэр хүчирхийллийг мэдээлсэн тохиолдолд тухайн хүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалдаг. Энэ талаар хуульд ч тодорхой заасан бий. Хуулиар хамгаалагдсан учраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг санаа зоволгүй өгөх хэрэгтэй. Сард дунджаар гэр бүлийн хүчирхийллийн 3000 дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Үүний 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл мөн болох нь тогтоогдож, 70 хувь нь биш байдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл мөн болох нь тогтоогдвол хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахгүй юү?

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр очиход мөн болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг нээнэ. Хэрэг нээгээд шалгалтын явцад тогтоогдвол шүүхээр оруулж баривчлах шийтгэл оногдуулдаг. 7-30 хоног баривчилж, албадан сургалтад хамруулна. Хүчирхийлэл нь байнгын шинжтэй, тухайн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, зорчих эрх хязгаарлах хуулийн зохицуулалттай.

-Сэтгэл санааны хохирол гэр бүлийн хүчирхийлэлтэй салшгүй холбоотой байдаг. Сэтгэл санааны хохирлыг яаж тогтоодог юм бол?

-Сэтгэл санааны хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоодог. Тухайн хүнийг тогтмол сэтгэлзүйн дарамтад байлгасан, эрх мэдлийн давуу байдлаа ашиглахдаа тухайн хүнийг байнгын дарамтад оруулсан байдлаар нь ямар хохирол учруулсныг тогтооно.

-Эхнэртэйгээ маргалдаад л хорих ялаар шийтгүүллээ гэх гомдол байдаг. Энэ тухайд…

-Хүчирхийлэгч өөрийгөө өмөөрөх хандлагатай байдаг. Хариуцлага хүлээлгэхдээ шууд бариад хорьчихдоггүй. Хохирогчоос тайлбар, мэдүүлэг авна, ШШҮХ-ийн дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ ажиллагааг прокурор хянаж, шүүх хариуцлага оногдуулдаг. Гэртээ маргалдаад л хорих ялаар шийтгүүллээ гэдэг ташаа ойлголт. Гэр бүлийн хүчирхийллийн давтамж хор хохирол нь нэмэгдэх тусам аргагүйн эрхэнд л цагдаагийн байгууллагад ханддаг.

-Ер нь ямар хүмүүс хүчирхийлэл үйлдээд байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас нийгмийн түвшинг нь үнэлэхдээ дээд боловсролтой, дунд боловсролтой, ажилгүй, ажилтай гэх мэтээр ангилдаг. Ажилгүй иргэд гэр бүлийн хүчирхийллийн 40-50 хувийг эзэлж байна. Хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийллийн 50-60 хувийг согтуурсан үедээ үйлдэж байна. Эндээс харахад архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийллийн том шалтгаан болж байгаа юм.

О.ДАШНЯМ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунтай зам тээврийн ослын нөхцөл байдлын т...

img

8 цагийн дараа

ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.27/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит...

img

8 цагийн дараа

Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ

Франц улсын Страсбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) болон Эх хүүхдийн эрүүл...

img

7 цагийн дараа

Ирэх сард нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй багатай байх боловч тө...

img

7 цагийн дараа

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа. -Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг та хэрхэн дүгнэж байна...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Bryanvem

Medicament prescribing information.
can i buy clomid without rx
Always up-to-date with the latest healthcare trends.

trend

Thomasatova

best canadian pharmacy
https://expresscanadapharm.com/# canadian pharmacy prices
pharmacy rx world canada

Онцлох нийтлэлүүд