Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол эхэллээ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 18

img

31

news-img

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.18) эхэлнэ. Хянан шалгах түр хорооны даргаар Б.Энхбаяр гишүүн ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар ажиллаж байна.

Сонсголын хоёр дахь үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлж, таван өдөр үргэлжилнэ. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг 6 асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжилнэ.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний үе шат энэ сарын 04-08-ны өдрүүдэд болсон. Дөрвөн өдөр үргэлжилсэн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шатанд дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) нь оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Лос Анжелесийн түймэрт амиа алдсан хүний тоо 24 хүрчээ DNN.mn

АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес хот орчимд зургаа дахь өдрөө шатаж буй түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24 хүрчээ. Амралтын ө...

img

8 цагийн дараа

Г.Шийрав: Бид агаарын бохирдлыг бууруулах биш, нэмэгдүүлэх үйлдэл хийгээд байна DNN.mn

Энэ удаагийн дугаартаа ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Шийрав...

img

8 цагийн дараа

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгож бууруулах хуулийн төсөл өргөн барьж байна DNN.mn

Өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн тө...

img

7 цагийн дараа

Уих дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж байна DNN.mn

Уих дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж байна Өнөөдрийн хурлаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуульд нэмэлт...

img

7 цагийн дараа

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 6...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд