Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд хориг тавьж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүслээ DNN.mn

trend

Админ

img

2023 оны 12 сарын 19

img

197

news-img

УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбоотойгоор Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүн байгууллагууд өнөөдөр/2023.12.19/ мэдээлэл хийлээ.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарч байсан зохицуулалтыг өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаар олж мэдсэн гуравдагч этгээдийг хамаатуулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.

НҮБ-ын Хүний эрхийн комисс, уг байгууллагын Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) болон Америкийн орнуудын байгууллага (OAS)-ын холбогдох төлөөлөгч, тусгай илтгэгч нарын зүгээс нууцыг хамгаалах үүргийг зөвхөн түүнийг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээнэ. Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй хэмээн зөвлөдөг.

Иймд иргэдийн мэдээлэлтэй байх эрх, сэтгүүл зүйн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр, хэтрүүлэн хязгаарлах, цензур тогтоох үр дагавартай Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг хүсэж байгаагаа Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээний гишүүн болох Глоб Интернэшнл Төв, Монголын Эмнести Интернэшнл, Хэвлэлийн Хүрээлэн, Хууль зүйн нийгэмлэг зэрэг байгууллага илэрхийллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хүүхдийн эрхэн дээр сандайлж суугаад салам хэрэлддэг орон боллоо DNN.mn

Уяачид маань гоёл зүүсгэл, ангийн үсэн хантааз сэлтгээр гоён, үндэсний хувцсаа өмсөж, морио унан хотын төв талбай руу орж ирэн жагса...

img

8 цагийн дараа

Т.Даваадалай: Мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд гадаадаас ажиллах хүч оруулж ирэхээс өөр арга байхгүй DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайтай ярилцлаа. -Та нийслэлий...

img

8 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын 2 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Найралт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутги...

img

7 цагийн дараа

ТОЙМ: “Утаагүй болох эцсийн шийдэл нь нийтийн орон сууцыг хэдэн мянгаар нь барих. Геноцидоос бид ингэж л аврагдана” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Түүхийн ухааны доктор,...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд