мэдээ
Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын анхны галт тэрэг Улаанбаатарт ирлээ DNN.mn
Админ
2024 оны 3 сарын 17
1
2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар – Хөх хот, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гараг бүр аялж эхэлсэн.
Тус чиглэлд УБТЗ-ын болон Хятадын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.
Улаанбаатар-Хөх хот чиглэлд Монголын талаас аялах анхны галт тэрэг энэ сарын 15-ны өдөр /Баасан гарагт/ Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очсон бол Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын галт тэрэг мөн өдрийн Баасан гарагт Хөх хотоос хөдөлж өнөөдөр /2024.03.17./ Улаанбаатарт ирлээ.
Цаашдаа УБТЗ-ын галт тэрэг Баасан гараг бүр Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очоод Даваа гарагт Хөх хотоос хөдөлж Лхагва гарагт Улаанбаатарт ирж байх юм.
Харин Хятадын галт тэрэг Баасан гараг бүр Хөх хотоос хөдөлж, Ням гарагт Улаанбаатарт ирээд, Даваа гарагт Улаанбаатараас хөдөлж, Мягмар гарагт Хөх хотод очиж байх хуваарьтай юм.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно DNN.mn
Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа энэ сарын 17-ны өдөр UG arena-д 20:00 цагаас зохион байгуулагдана. Бээлийгүй бокс нь гарт я...
35 минутын өмнө
Орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэхийг уриалав DNN.mn
Нийслэлд нэгдүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш хүртэл цас орох тул халтиргаа гулгаанаас сэргийлж, орчны 50 метр хүртэлх зам талбай...
1 цагийн өмнө
ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.01.13) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 13 цаг 13 минутад эхэ...
2 цагийн өмнө
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна DNN.mn
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын ...
2 цагийн өмнө
Завхан аймгийн засаг даргын орлогчоор Д.Уужимсанааг томиллоо DNN.mn
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 128 дугаар т...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд
Иргэн
Бээжингийн вагоныг явуулах юмсан гэхдээ аль болохуйц хямд байвал зүгээрсэн!!! Тэнгэрийн үнэтэй л байсан одоо ч баргийн хүн зорчихооргүй болох байх л даа!!! Хятадыг талаас тавьж буй стандартыг нь хангаад явуулах талаар гараа хөдөлгөж сэтгэлээ гаргаарай Убтз-нхаан!!!
Анхны ч гэхшиг.Өчнөөн жил 2вагон яваад л бсан.Манайхаас ганц вгн Хөх хот руу явдаг.Ковидоор түр зогссон бсан
Зочин
Үнэ хэд вэ?
Zochin
Manaihaas tsever tuhtai
tuhtai…….bas soeltoi…..il uuu3
Zochin
BRAUO…..