Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Наадмын Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: Эх дэлхийгээ хайрласнаар энх оршихуйн цадиг оршин байдаг гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 05

img

54

news-img

Энэ жилийн наадмын хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацийн бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр нээхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хийж байна. Үндэснийхээ өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийхээр болжээ.

Наадмын нээлт болон хаалтыг Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар болсон юм. Наадмын нээлтийн бэлтгэлийн үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.


-Жил бүрийн наадмын нээлт тухайн найруулагчийн хувьд нэрийн хуудас нь болдог. Таны хувьд энэ боломжийг яаж ашиглах бодолтой байгаа вэ?

-Үндэсний өв соёлоо орчин үеийн технологитой холбосон мюзикл тоглоно. Мюзикл бол дэлхий даяар түгэн тархсан бүх урлагийн төрлийг агуулж байдаг. Монголд энэхүү урсгал хөгжих суурь нь тавигдсан.Учир нь Монголын язгуур урлаг, өв тээгчид үндэс суурь нь болж байгаа. Монголд соёлын өвийг хадгалсан мюзикл яаж бүрэлдэн тогтох вэ гэдгийг наадмын нээлтээр харуулах болно.

Наадмын тоглолтын ерөнхий агуулга гэвэл үлэг гүрвэлийн үеэс эхлээд хүний үүсэл, төмөрлөгийн үе, Их Монгол гүрэн зэрэг нийт зургаан бүлэгтэй тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна. Мөн язгуур урлагаас эхлэн өнөөгийн хөгжим хүртэлх өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцыг харуулахаар онцлогтой гэж хэлж болно.

-“Эх дэлхий-энх оршихуйн цадиг” гэсэн нэртэйгээр наадмын нээлт болох гэж байна. Энэ нэрийг яаж сонгосон бэ?

-Хүн төрөлхтөн байгаль, дэлхийн бүтээгдэхүүн шүү дээ. Эх дэлхийгээс бид үүсэл, хөгжилтэй байдаг юм шүү гэдгийг үзүүлэх гэж байгаа. Хүн төрөлхтөн дэлхий эхтэй юм шүү гэдгийг харуулах гэж байгаа. Монгол Улс “Эх дэлхий-энх оршихуйн цадиг”-аараа хамгийн олон зүйлийг бүтээж байгуулж байсан улс. Факс Монголика буюу энх оршихуйн цадиг гэж ярьдаг. Энэ бол асар их бодууштай зүйл. Олон зуун жилийн туршид монголчуудын үндэсний эрх чөлөө, энх амгалан оршихуйн тухай асуудлыг өндөр гэгээн Г.Занабазар соёмбо үсэг дотроо хэдийнэ багтаачихсан.

Тусгаар тогтнол, эрх чөлөө гэдгийг эх дэлхийтэйгээ холбож, нүүдэлчин монголчуудын ахуй, зан заншил, өв соёлыг дэлхийд түүчээлж яваа “The Hu”хамтлаг гэдэг ч юм уу, өнөө цагт соёлын өвөө хэрхэн олонд хүргэх вэ гэдэг гаргалгааны эх үүсвэрийг тавихын тулд найруулагчийн зохиолын гол үндэс суурь оршиж байгаа юм.

-Нээлтийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-95 хувьтай явагдаж байна.

-1200 уран бүтээлч наадмын нээлтэд оролцох гэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс хэр ялгаатай байна вэ?

-Жил бүрийн наадмын найруулагч нар өөрийн гэсэн онцлогтой байдаг. Миний хувьд 21 аймгийн өв тээгчдээр дамжуулан язгуур өв соёлыг дэлхийн урлагийн хөгжилтэй яаж холбох вэ гэдгээс шалтгаалж 21 аймгийн өв тээгчдийг наадмын нээлтэд оролцуулж байгаа. Мөн арын албаныхнаа нэмэхээр 1500 орчим хүн болно.

-Таны хувьд өнгөрсөн зун Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Аймгийн 100 жил болон Улсын наадмын найруулагчаар ажиллахыг харьцуулбал…?

-Яг л адилхан. Төрийн ёслол учраас сум, аймаг, улс бүгд адилхан. Аль ч найр наадмын эхлэлийг төрт ёсны ёслолын дагуу явуулах ёстой гэсэн үндсэн чиг баримжааг зохиолдоо шингээсэн.

-2014-2018 оны Хүй долоон худаг дахь Соёлын наадмыг дөрвөн жил дараалан найруулсан. Энэ нь танд туршлага болсон байх. Ер нь наадмын найруулагчийг ямар шалгуураар сонгодог юм бол?

-Үндэсний язгуур урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд сурталчилгаа хэрэгтэй. Мэргэжлийн хэмжээнд хөгжиж буй чуулга, хамтлагуудыг наадмын нээлтэд оруулах ёстой гэж би бодсон. Жишээлбэл, алтайн ятга, хийл хуурчид, бий биелгээ гэх мэт Юнескод бүртгэлтэй бүх л урлагийн чиглэлийг оруулахаар наадмын нээлтийн зохиолыг гурван сарын өмнөөс бичээд бүх хамтлагт өгсөн.

Үндэсний язгуур урлаг дараагийн хөгжлийн шат руу хөтлөх түлхүүр нь болох байх гэж би найдаж байгаа. Монголчууд байгаль эх дэлхийтэйгээ хамгийн ойр байдаг, нүүдлийн аж ахуйгаар амьдрахын зэрэгцээ хүн, байгаль дэлхийтэйгээ асар нягтаршилтайгаар эх дэлхийгээ хайрласнаар энх оршихуйн цадиг оршин байдаг гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулахыг зорьж байгаа юм.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг энэ жил улс эзэмшиж 12 мянган хүний багтаамжтай болгон шинэчлэн засаж байна. Наадмын нээлт бүтэн цаг үргэлжлэх бол хаалтын ёслол 30-40 минут үргэлжлэх юм. Энэ удаагийн наадмын Ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, Зөвлөх найруулагчаар Н.Наранбаатар, Ерөнхий зураачаар Л.Батбилэг, Ерөнхий хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, Ерөнхий бүжиг дэглээчээр Ё.Дамчаабадгар, Түүхийн зөвлөхөөр Д.Өлзийбаатар, Ерөнхий зөвлөхөөр С.Дулам, Ерөнхий продюсер, найруулагчаар Г.Маргад-Эрдэнэ, Зохиолчоор О.Цэнд-Аюуш нар ажиллаж байна.

Н.Саранчимэг

М.Уранбилэг

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хүрэлцэн ирлээ DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук энэ сарын 08-15-нд Монгол Улсад тө...

img

3 цагийн дараа

ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг 300 мянгаар торгов DNN.mn

Гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээсэн эцэг эхийг цагдаагийн байгууллагаас торгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 26-нд нийслэлийн Х...

img

2 цагийн дараа

Ерөнхий сайд 23 сайдтай Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барив DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын...

img

2 цагийн дараа

Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байна DNN.mn

Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгааг Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээллээ. Ний...

img

1 цагийн дараа

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 километр замыг шинэчилжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэ...

img

42 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд