Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 07

img

96

news-img

“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн дор зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байна. Тэрээр баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадамд нийтдээ 1213 уран бүтээлчид оролцож байгаа юм. Нийтдээ 7 мэргэжлийн урлагийн байгууллага  уран бүтээлчид болоод цэргүүд баяр наадмын нээлтэд ажиллаж байгаа бөгөөд нээлт, хаалтын бэлтгэл 90 хувьтай байна.

Найруулагчийн шинэ санааг тайз, дэлгэцийн шинэ шийдлээр нэгтгэсэн энэ жилийн баяр наадмын онцлог байх нь. Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хоум плаза”-гаас Дүнжингаравын уулзвар хүртэлх замын урд эгнээг өнөөдөр 23.00 цагт хаана DNN.mn

“Хоум плаза”-гийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр б...

img

36 минутын өмнө

ГССҮТ-ийн эмч нар Архангайд осолдсон иргэний аварчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч ...

img

2 цагийн өмнө

Нийтийн тээврийн дараах чиглэлийг өөрчилжээ DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар бол...

img

3 цагийн өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокыг ашиглалтад орууллаа DNN.mn

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ашиглалтад орууллаа.

...
img

4 цагийн өмнө

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

Улсын их хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, да...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд