мэдээ
Аав, ээжийгээ ингэж баярлуулаарай
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/08/b9352c6ff0cc15a55a9d06d2dc08effc-1-150x150.png)
ДЭМБЭЭГИЙН ОЮУНТУЯА
2016 оны 5 сарын 06
![img](/images/view.png)
63
Саяхан манай нэг уншигч утасдаж байна аа.
-Хүү минь, ах нь сонингоо аваад бөөн баяр явж байна.
-Аан за. Таны тухай эсвэл таны бичсэн материал өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн байна уу?
-Үгүй ээ, хүү минь. Ах нь саяхан тэтгэвэртээ гарсан юм. Гэртээ хийх юмгүй, утас ч дуугарах нь багасаад үнэндээ ах нь жаахан сэтгэл санаа тааруу байлаа. Тэгсэн хүү маань танай сонинг захиалж өгөөд, өнөөдөр шуудан дээрээс очиж аваарай гэсэн юм. Зорьж очоод авлаа. Надад хаягласан, миний нэртэй сониноо уншаад ах нь сэтгэл сэргээд танай сонины утсаар залгасан юм. Ийм сайхан мэдээллийг надад зориулж гаргаж байгаа та нарт баярлалаа. Одоо ах нь өглөө болгон сониноо очиж авах ажилтай боллоо. Уншаад хөгшиндөө бас байрныхаа хөгшчүүлд ярьж өгнө өө.
Уншигч ах хүү ингэж хэлээд утсаа тавилаа. Түүний баярласан чин сэтгэлийн үг намайг ч гэсэн баярлуулав.
Амьдралын өнгө олон янз. Аагтай бяртай залуу сайхан явахад мэдээлэл бол хэрэгцээ байдаг. Хүн хэрэгцээгээ хангах гэж сонин гарчиглаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, зар сурталчилгааны бүхий л мэдээллийг авч цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг. Харин нас ахиад, гэртээ суухын үед мэдээлэл гэдэг хэрэгцээнээс илүү хань бараа, өөрийг нь тоох бусдын хандлага чухал санагддаг биз ээ. Чухам энэ орон зайг “Өдрийн сонин” нөхөж чадсанд уншигч маань ийн талархал илэрхийлээ биз ээ.
Үүнийг уншиж суугаа та ч гэсэн аав, ээжийгээ нэг анзаараад хараарай. Тэтгэвэртээ гараад гэртээ амар амгалан суугаа мэт харагддаг ч найз нөхөд, ажил төрлөө санагалзан сэтгэлдээ гундуухан явдаг юм биш биз.
Ямартаа ч та тэдэндээ сонин захиалаад үз. Өдөр бүр шинэ сониноо авна, уншина, ярина гээд амьдралд нь нэг шинэ соргог зүйл нэмэгдээд ирэхээр амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй болоод явчихна даа.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
ЦЕГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж 3 хүүхэд, 1 том хүн нас барсан DNN.mn
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, м...
8 цагийн дараа
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn
Өнөөдөр /2025.02.10/ баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Бо...
8 цагийн дараа
ТОЙМ: “Хүүхдийн эрх дээр сандайлж суугаад салам хэрэлддэг орон боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Нийслэлийн Засаг даргын...
7 цагийн дараа
“Утгын чимэг” тэргүүн өгүүллэг: Рэгдэндагва DNN.mn
“Утгын чимэг-2024” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадам өчигдөр (2025.02.09) амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил уг наадмыг ...
7 цагийн дараа
“The MongolZ” баг “IEM Katowice” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn
Цахим спортын “CS2” төрлийн энэ оны хамгийн эхний том тэмцээн “IEM Katowice” Польшийн Катовице хотод 12 өдри...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд