мэдээ
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn
Админ
2024 оны 9 сарын 16
140
2024 оны есдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, 19,24-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 18,25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс дулаарч шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗУРХАЙ: Өнөөдөр нохой өдөр DNN.mn
Аргын тооллын есдүгээр сарын 19, Бархасбадь гариг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 06:35 цагт...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгууд...
8 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зарагдсан саналыг буцаахгүй” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Боловсролын сайд П.Нар...
8 цагийн дараа
Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд туршилтаар аялууллаа DNN.mn
“Тавантолгой төмөр зам” ХХК 8028 тонн жинтэй, 92 вагон бүхий ачаатай галт тэргийг есдүгээр сарын 15-ны өдөр Тавантолгой- Гашуунсухай...
6 цагийн өмнө
Өнөө шөнө Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ DNN.mn
Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган, Дархан-Уул аймгий...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд