Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2023 оныхоос 3.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 18

img

15

news-img

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Тухайлбал:

  • чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.8 их наяд төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 154.1 тэрбум төгрөгөөр,

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал металл агуулгаараа, мөнгөний баяжмал, баяжуулсан нүүрс, хүрэн нүүрс, төмрийн хүдэр, чулуун нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдрийн баяжмалын биет хэмжээ 2023 оны мөн үеэс 5.0-44.5 хувиар нэмэгдсэн байх юм.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2023 оны мөн үеэс 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд:

  • нүүрс олборлолтын салбарын борлуулалт 3.1 их наяд төгрөгөөр,
  • металлын хүдэр олборлолт 909.6 тэрбум төгрөгөөр,
  • бусад ашигт малтмал олборлолт 54.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 26.9 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын хувьд:

  • 62.4 хувийг нүүрс олборлолтын салбар,
  • 33.3 хувийг металлын хүдэр олборлолтын салбар,
  • 3.1 хувийг газрын тос олборлолтын салбар,
  • 1.2 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх сараас 2.8 хувиар өсчээ DNN.mn

2024 оны 9 дүгээрсарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөнүеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өсс...

img

8 цагийн дараа

ЧУУЛГАН: “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр...

img

7 цагийн дараа

Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өнөөдөр ...

img

7 цагийн дараа

”Улаанбаатар” кино наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг СТА, жүжигчин С.Ариунбямба хүртжээ DNN.mn

“Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр болж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн наадамд “Шилдэг кино”...

img

7 цагийн дараа

Дэлхий нийтийн өрийн төлөв байдал DNN.mn

Олон улсын валютын сан(ОУВС)-гийн гаргасан санхүүгийн мониторингийн тайланд “Энэ оны эцэст дэлхийн засгийн газруудын өр 100 их наяд ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд