Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

гадаад

Оросын стагфляци DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 24

img

30

news-img

Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний түүх нь үнэндээ улс байгуулах гэж дотооддоо, дараа нь байгуулсан улсаа тарж бутартал гадаадтай байлдсан түүхүүдийн бүрдэл байдаг. Онцлог нь томоохон дайн тулаанд дандаа ардчилсан тогтолцоотой тал нь ялсан байдаг. Грекчүүд цэнгэлдэх хүрээлэндээ хар, цагаан өнгийн чулуугаар саналаа өгч асуудлыг олонхын саналаар шийдэн, хүнд суртлыг арилгаж, хурдтай хөгжиж гадны цэргийг бут цохиж байв. Дараа нь Ромчууд Сенат гэх парламент бий болгож Цезарь гэх гүйцэтгэх засгийн тэргүүнтэй болов. Харин XIII зууны монголчууд “Их хуралдай” гэх байнгын бус парламентын олонхын саналаар улсын гол чухал шийдвэрүүдийг гаргаж, “Их засаг” хэмээх Үндсэн хуулиа батлан мөрдсөн бөгөөд энэ хуулийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Чингис хаан хүртэл дагаж мөрдөж байв. Англичууд сурвалжит давхаргаас бүтсэн парламентаас гадна сонгуулиар бий болж хууль баталдаг, хоёр шатлалтай сонгодог парламентыг бий болгов. АНУ Монголын Чингис хааны “Хөх тэнгэрийн дор бүгд адил” гэсэн философийг суурь болгон, өнөөдөр ч үр удам нь бидэнтэй адил уулын шил дээр овоо босгон нар зөв тойрч чулуу нэмдэг индианы долоон овгийн удирдагч нар зөвлөлдөж, олонхын саналаар шийдвэр гаргадаг байсан тогтолцоог хуулбарлаж, бас Английн хос парламентын язгууртны танхимын оронд сенатын танхим бий болгов. Харин дэлхийн I, II дайнд оролцсон улсууд ямар нийгмийн тогтолцоотой байсныг бид мэднэ. Энэ бүхэн дарангуйллын тогтолцоотой  талд хүнд суртал, авлигаас болж шинэ санаа амьдралд хэрэгждэггүй учир эдийн засаг нь сүйрч дайнд ялагддаг хэмээх бичигдээгүй хууль үйлчилдэг гэсэн үг юм. Тэгвэл ОХУ-д стагнац буюу эдийн засгийн өсөлт зогсож, валютын хомсдол буюу бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн инфляцид нэрвэгдэж эхэлсэн нь олон сарын өмнөөс тодорхой болсон. Харин өнөөдөр байдал ямар байгааг Оросын нийгэм, улс төрийн өдөр тутмын цахим сонин болох “Новые известия”-гийн эдийн засгийн тоймч Алина Шуваловагийн “Дорожает все: в России резко взлетели цены на технику и еду” буюу “Орост ахуйн хэрэгсэл, хүнсний үнэ огцом өсөв” нийтлэлээс харцгаая.

Есдүгээр сард хүнс болон барааны үнэ гэнэт өсөв.Өндөг, махан бүтээгдэхүүн, сүү, түүнчлэн элсэн чихэр, цай, кофе, гурилан боов, гоймонгийн үнэ хурдацтай өсч байна. Өнгөрсөн сард ахуйн цахилгаан бараа, боловсрол, нийтийн аж ахуй, тээврийн үйлчилгээний үнэ огцом өсч, гадаад томилолтын үнэ нэмэгдэж, бензин болон олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэв.Үйлчилгээний үнэ Төв банкны зорилтот үзүүлэлтээс гурав дахин хурдан өсчээ.Кострома хотын оршин суугч Елена Александрова “Саяхан би цүнхнийхээ ёроолоос долдугаар сарын дэлгүүрийн төлбөрийн баримтаа олсон. Гурав хүрэхгүй сарын өмнө 180 грамм савлагаатай цөцгийн тос 112 рубль байсан бол өнөөдөр савлагааны хэмжээ 170 грамм болж буурсан ч үнэ нь 145 рубль болж өссөн байна. Энэ бол хэрцгий явдал! Миний цалин ийм хурдтай өсөхгүй байгаа” гэж сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Эдийн засгийн судалгааны “Spydell_finance” сувгийн шинжээч Павел Рябов “Үнийн өсөлтийн хурд маш өндөр байна. Сарын 0.88 хувь байсан инфляци оны эцэст 11 хувиас давж, дараа нь нөхцөл байдал бүр ч дордох болно” гэж хэлж байна. Үүний баталгаа нь өндөгний үнэ юм. Аравдугаар сараас эхлэн эдгээр бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид өндөгний борлуулалтын үнийг 5-8 хувиар өсгөсөн бол арваннэгдүгээр сараас үйлдвэрлэлийн өртөг өсч 12 хувь болох төлөвтэй байна. “Ведомости”-д мэдээлснээр сүүлийн хоёр сарын хугацаанд өндөгний савлагааны зардал 13, сав баглаа, боодол 10, эм 25, тэжээл 20, цалингийн сан 20 хувь өссөн байна.

“Росстат” болон “Төв банк”-ны мэдээгээр хүнсний бус бүтээгдэхүүнээс барилгын материал, нефтийн бүтээгдэхүүн, эмнэлгийн бүтээгдэхүүн үнийн өсөлтийн рекорд эзэмшигчид болжээ. Харин хүнсний хувьд бараг бүгд, ялангуяа шоколад, загас, сүүн бүтээгдэхүүн, өндөг, элсэн чихэр, цай, кофе, гоймон, гурилан бүтээгдэхүүний үнэ бусдаасаа илүү нэмэгдсэн байна.

“Росстат” 2022 онд тус улсад үнэ 11.9, 2023 онд 7.4, 2024 оны есдүгээр сард 5.8, нийтдээ Украины цэргийн ажиллагааны өмнөх үеэс 27.1 хувь өссөн байна гэж мэдээлжээ. Харин иргэдийн өдөр тутмын хэрэглээний барааны үнийн түвшний өөрчлөлтийн талаарх өөр тоо баримтууд бас гарч байна. Оросуудын бодит “хэрэглээний сагс”-нд үндэслэн дүгнэлт гаргадаг “Ромир” судалгааны төвийн тооцоогоор 2022 онд улсын үнийн өсөлтийн индекс 33.4, 2023 онд 23.2, 2024 оны 1-9 дүгээр сард 13.7 хувь байсан бөгөөд нийтдээ сүүлийн 2.5 жилийн хугацаанд үнийн өсөлт 87 хувь болсон ажээ. Энэ нь 2.5 жилийн хугацаанд иргэдийн зардлыг “Росстат” 27 хувь өссөн гэснийг харин “Ромир” 87 хувь өссөн гэж тогтоосон гэсэн үг юм. Иймээс Эдийн засгийн судалгааны “Spydell_finance” сувгийн шинжээч Павел Рябов“Хүн амын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт болох инфляцийг иргэдийн физиологийн шаардлагыг хангах боломжгүй үзүүлэлтээр гаргаж “30 жил өөрсдийгөө гутааж” байгаа арга барилаа өөрчлөх ёстой. Үүнийг ойлгохын тулд “Оросууд долоон жил нэг гадуур хувцас өмсдөг” гэсэн зартай хэлц үгийг эргэн санахад хангалттай. Олон улсын эдийн засагчид нүүр рүү минь нулимж байг гээгүй л юм бол бид “иргэдийн хэрэглээний сагс”-ыг эргэн харах хэрэгтэй байна” гэж хэлжээ.

Орост өрнөж буй энэ явдлыг эдийн засгийн шинжлэх ухаанд стагфляци гэдэг. Энэ нь стагнац, инфляци хоёр нийлсэн гэдгийг илэрхийлж буй нэршил юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх боломжгүй болсноос эдийн засаг валютын хомсдолд орж, инфляци эрчимжин дефолт гэгддэг дампуурал руу эргэлт буцалт руу явж байна гэсэн үг билээ. Мөн Оросын олон эрчүүд дайнд амь үрэгдэж, эсвэл тахир дутуу болж, олон хүн гадаадад цагаачлан гарснаас ажиллах хүчний хомсдолд орсон нь энх цагийн стагфляциас илүү аюул дагуулж байна.

Оросын эдийн засаг дэлхийн I дайн болон Афганистаны дайны дараа яг ийм байдалд орж байсан. Үр дүнд нь улс нь задарсан. Тухайн үед өнөөдрөөс ялгарах ганц том ялгаа нь аль алинд нь оросууд “гэрэлт ирээдүй ирнэ” гэдэгт итгэж байсан явдал байв. Харин өнөөдөр тэдэнд Украины болон барууны улсуудад учруулсан дайны төлбөр, гутамшиг хоёроос өөр харах зүйл алга байна. Гэхдээ дэлхийн II дайны дараа баруун германчууд яг ийм байдалд орж байсан. Харин тэд ардчиллын амин сүнс болсон чөлөөт эдийн засгийн зарчмуудыг шууд хэрэгжүүлэн энэ байдлаас маш хурдан гарч чадсан. Тэдний энэ аргыг хожим АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, Их Британий ерөнхий сайд “Төмөр хатагтай” хоёр хүчээр хуулбарлан эдийн засгаа босгосон. Энэ бүхэн Орос төдийгүй Хятад улс өнөөдрийн ардчилсан улсуудаас илүү ардчилсан тогтолцоо бий болгох аваас аливаа хүндрэлийг богино хугацаанд даван гарч чадна гэсэн үг юм. Учир нь өнөөдрийн ардчилсан улсын удирдлагууд ардчиллын амин сүнс болсон чөлөөт эдийн засгийг таягдан хаяж, оронд нь “төр зохицуулна, төр хийнэ” хэмээн хийрхэж,ард түмэнд хэрэгтэй сэдвүүдийг ашиглан татвар төлөгчдийн мөнгийг ар хударгаар нь завших гоё, гоё нэртэй том, том хөрөнгө оруулалттай янз бүрийн төсөл барьж гүйлдэн, үүнийгээ янз бүрийн шалтгаар дуусгалгүй он дамжуулан улсынхаа өрийг нэмж, “худалдааны дайн”, “гаалийн татвар” гэх мэт солиотой зүйл ярьдаг улсынхаа хөгжлийн төмөр “чөдөр”, жинхэнэ “улаан” коммунистууд болчихоод байгаа билээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хов живээр хоолоо олдог цаг болж дээ DNN.mn

Ойрын өдрүүдэд цахим сүлжээнд “Өөрийнхөө тухай ямар хов сонсож байв” гэсэн зүйлийг хүмүүс хуваалцаж, янз бүрийн л зүйл бичсэн байна....

img

8 цагийн дараа

“MONSTER ВАУЧЕР” BSB-д ирлээ!

Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр BSB-д Halloween буюу сүнсний баярыг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн“...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хам...

img

7 цагийн дараа

Тусламжийн шинэ багцуудыг зарлав DNN.mn

Киевт хүрэлцэн ирсэн Пентагоны тэргүүн Ллойд Остин ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж “Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар АНУ...

img

7 цагийн дараа

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 543 хүн яаралтай тусламж авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 543 хү...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд